Г.Хишигбаяр: Төмөрлөгийн үйлдвэрийг төрийн өмчит болгох хүнийг дэмжинэ

2020-06-16
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

О.ЭНХЖИН

Дархан төмөрлөгийн үйлдвэрийн хөрөнгө шударга бус, хяналтгүй зарцуулагдаж, баялагийг бүтээж байгаа ажилчид түүнээс хүртэж чадахгүй, цалин бага байгаад тус компанийн үйлдвэрчний эвлэл  өнөөдөр /06.16/ эсэргүүцлээ илэрхийллээ.

Уул уурхайн салбарт ажиллагсдын дундаж цалин 2.6 сая байгаа бол Дархан төмөрлөгийн үйлдвэрийн ажилчдын дундаж цалин 1.3 саяаас хэтрэхгүй байгаад ажилчид сэтгэл дундуур байгаа аж. Түүнчлэн таван жилийн хугацаанд шагнал цалин огт олгогдоогүй. Энэ нь компани ашиггүй ажиллаж байгаатай холбоотой гэж үйлдвэрчний эвлэлийн зүгээс мэдээлсэн бөгөөд хувийн эзэмшилд байгаатай холбоотой гэж үзэн буцаан төрийн өмчит болгохыг шаардаж байна. Үйлдвэрийг төрийн өмчит болгожчадах нам, эвсэл, нэр дэвшигчдэд ажилчид, Дархан аймгийн иргэд саналаа өгөөд зогсохгүй сонгуулийн компанит ажилд нь дэмжлэг үзүүлнэ хэмээлээ.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн үйлдвэрчний хорооны дарга Ц.Сувдгэрэл:

  • “КюЭсСи” компани Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн яамтай уул уурхайн металогийн цогцолбор байгуулах гэрээ байгуулаад зургаан жил боллоо. Гэрээнд дөрвөн жилийн хугацаанд төмрийн хүдрийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргах, жилд 500 мянгаас доошгүй хүчин чадал бүхий шууд ангижруулсан төмрийн үйлдвэр барьж ашиглалтанд оруулах заалт байсан. Мөн дөрвөн жилийн хугацаанд ажилчдын цалинг 2-2.5 саяд хүргэнэ гэсэн. Одоо хүртэл биелэсэн юмгүй явж байна. Манай ган бүтээгдэхүүний үйлдвэр 27 дох жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа ба одоо зүгээр л хүдэр зөөдөг уурхай болж хувираад байна. Ажилчдын цалин нэмэгдсэнгүй. Нийгмийн хамгааллын асуудал ч шийдэгдсэнгүй. Сүүлийн таван жилд үр дүнгийн шагнал ажилчдад нэг ч удаа олгогдоогүй. Учир нь манай үйлдвэралдагдалтай ажиллаж байгаа. Энэ алдагдлын гол эх үүсвэр бол машин тоног төхөөрөмжийн жил бүрийн түрээсийн зардлын нэмэгдэл, менежментийн зардлын нэмэгдэл юм. Жишээлбэл, 2019 онд зөвхөн тоног төхөөрөмжийн түрээс гэж 27 тэрбум төгрөг төлсөн байна. Манайх Монголын хамгийн их нөөцтэй, хүдрийн өндөр агууламжтай стратегийн ордыг ашигладаг бөгөөд урд хөрш рүү өдөр шөнөгүй зөөж, борлуулалт хийж байна. Гэтэл дундаж цалингаараа уул уурхайн олборлох салбарын үйлдвэрүүд дотроо хамгийн багад тооцогддог. Тухайлбал, 2019 оны уул уурхайн салбрын дундаж цалин 2.6 сая төгрөг байсан бол манай ажилчид үүний талыг ч авч чадаагүй. Энэ шударга бус байдлын эсрэг үйлдвэрчний хороо 2018 онд компанийн туузад найман заалт бүхий шаардлага хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл ямар ч хариу өгөөгүй. Тиймээс хуулийн хүрээнд тэмцлийн дараагийн шатандаа орж байгааг албан ёсоор мэдэгдэж байна.

Дарханы төмрийн үйлдвэрийн ажилтан байсан Г.Хишигбаяр:

  • Би Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ес гаруй жил ажиллаад хоёр жилийн өмнө өөрийн хүсэлтээр халагдсан. Шалтгаан нь өнөөх л цалин хөлсний асуудал. Монгол улсын уул уурхайн салбарт ажиллагсдын цалин тогтмол өсөж байхад Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн цалин 2014 оноос 2019 он хүртэл огт өөрчлөгдөөгүй. 2019 онд 15 хувь өссөн гэж сонссон. Энэ байдлаас болоод үйлдвэрийн хамаг л чадварлаг гэсэн ажилчид ажлаасаа гараад цөөн хэд нь л үлдсэн. Дархан аймгийн 19-р тойрогт өрсөлдөж буй 25 нэр дэвшигч байна. Энэ асуудлыг өнөөдөр тавьж буй шалтгаан нь үйлдвэрт ажиллаж буй мянга гаруй ажилчид, үүнтэй шууд болон шууд бус хамааралтай маш олон иргэд бүгд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг буцаагаад төрийн өмчит болгож чадах нэр дэвшигч, улс төрий хүчинг дэмжих болно гэдгээ мэдэгдэх гэсэн юм. 25 нэр дэвшигчээс хэн байхнь чухал биш. Тууштай, итгэлтэй хүн байгаад бидэнтэй гэрээ хийвэл ямар нэг байдлаар тэдгээр гурван улс төрчийг дэмжинэ гэж байгаа юм. 90 оноос хойш бидний тархийг төрийн өмчит компани ашиггүй байдаг, төр муу менежер гэдэг зүйлээр угаачихсан. Гэтэл 2019 оны төрийн өмчит уул уурхайн компаниудыг хараад байхад энэ өрөөсгөл ойлголт юм. Гагцхүү хэн төр барих вэ гэдэг л чухал асуудал болоод байна. Өмнөх парламентууд, энэ компаниудыг хувьчилсан нам, эвслүүд буцаагаад төрийн өмчит болгож чадахгүй байгаа шалтгаан нь улс төрчид нь өөрсдөө асуудалтай байдагт болов уу. Тиймээс бидэнтэй холбогдох нэр дэвшигчид ямар нэг байдлаар барьцаалагдаагүй байгаасай гэж найдаж байна. Мөн нэмж хэлэх гэсэн санаа бол найман удаагийн сонгуулиар нэр дэвшигчид л өөрсдөө мөрийн хөтөлбөрөө танилцуулж байсанөж болохоос ард иргэд хэзээ ч бидэнд ийм зүйл хийгээд өгөөч гэж байгаагүй. Тиймээс уул уурхайн салбартай газар орнууд энэхүү ажлаар давалгаалаад энэ удаагийн сонгуулийг онцгой болгохыг уриалж байна. Дархан аймгийн нийт сонгогчдод хандаж хэлэхэд төмөрлөгийн үйлдвэрийг төрийн өмчит болгож чадах нам, эвсэл, нэр дэвшигчдийг дэмжихийг бас уриалж байгаа юм.

Хурлын төгсгөлд “Үйлдвэрчний эвлэл хуульд заасан эрхийнхээ дагуу тэмцлийн шатууд байдаг. Бид тайван цуглаан хийнэ. Хамгийн эцсийн шат бол ажил хаялт байна” гэж үйлдвэрчний хорооны дарга Ц.Сувдгэрэл онцлон дурьдсан юм.

Эх сурвалж:www.polit.mn

 

ШААРДЛАГА

ШААРДЛАГА

Уржигдар 18 цаг 58 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

Уржигдар 15 цаг 40 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

Уржигдар 13 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Уржигдар 13 цаг 03 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Уржигдар 13 цаг 01 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Уржигдар 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Уржигдар 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Уржигдар 10 цаг 52 мин
Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Уржигдар 10 цаг 41 мин
“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

Уржигдар 09 цаг 54 мин