Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын барилгын шилэн фасатны засварын ажил” гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Үнийн санал ирүүлэх ажлын зураг, техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.
Үнийн саналыг 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 09 цаг 30 минут-аас өмнө Эрүүл мэндийн даатгалын ерөний газарт ирүүлнэ.
Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 10 цаг 00 минут-д нээнэ.
Тендер хүлээн авах этгээд: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар.
Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журмын дагуу тендерт оролцох хураамж 50.000 /тавин мянга/ төгрөгийг www.tender.gov.mn–ээр банкны цахим төлбөр тооцооны системийг ашиглан төлнө.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил
Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө,
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын байр, 205 тоот,
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар,
Утас: 70101107
www.tender.gov.mn
www.emd.gov.mn