Долларын ханш тэнгэрт хадаж, гиперинфляцитай тулах уу

2020-06-04
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Өнөөдөр 2020 оны зургадугаар сарын 4-ний өдөр. Монголын эдийн засгийн өсөлт бууралт, тогтворжилтыг тодорхойлж байдаг ам.долларын ханш 2.808.78 төгрөг байгааг Монголбанк зарлажээ.

Яг дөрвөн жилийн өмнөх энэ өдөр ам.долларын ханш 1.984.44 төгрөгтэй тэнцэж байжээ.

Дөрвөн жилийн дотор 824.34 төгрөгөөр өссөн байна.

Ердөө жилийн өмнө 2655 төгрөгтэй тэнцэж байсан ам.доллар өнөөдөр гэхэд 153 төгрөгөөр нэмэгджээ.

Манайх их ойлгомжтой улс шүү дээ. Өөрсдөө үйлдвэрлэдэггүй. Импортоор амьдардаг. Ам.доллар байтугай юанийн ханшийн өөрчлөлт биднийг хямраадаг. Тэр утгаараа манай улс маш эмзэг эдийн засагтай.

Олон улсад валютын ханш, манай стратегийн импортын бүтээгдэхүүний үнэ, гадагшаа экспортолдог зэс зэргийн үнийн аль нэг нь л савлахад манай эдийн засагт томоохон доргилт ирдэг.

Тэр доргилтыг хүн амын 90 гаруй хувь нь мэдэрдэг. Үлдсэн 10 хүрэхгүй хувь нь Монгол байтугай дэлхий хямрахад цочихгүй болчихсон.

Ер нь бол ам.долларын монгол төгрөгтэй тэнцэх харьцааг барих үүргийг Засгийн газар, Монголбанк хүлээдэг. Монголбанкны ерөнхийлөгчөөр 2012-2016 онд Н.Золжаргалыг ажиллаж байхад тухайн үеийн МАН-ын генсек Ж.Мөнхбат нэг “аймаар” PR хийж байж билээ. Мань эр нэг гартаа нэгтийн ам.доллар, нөгөөдөө 17 боодол нэг төгрөгийн дэвсгэрт багцлаад барьчихсан намынхаа хурлын индэр дээр гарч ирээд баллаж өгсөн. “...Юу болов” гэж хямартал үгэн сумаар буудаж байлаа.

2016 онд МАН ялаад Н.Золжаргал ажлаа өгч, Н.Баяртсайхан Монголбанкны ерөнхийлөгч болдог өдөр нь ам.долларын ханш 2.043.40 төгрөгтэй тэнцэж байжээ. Н.Баяртсайхан гурван жил ажиллаад 2019 оны сүүлчээр Монгол Улсыг FATF-ын саарал жагсаалтад оруулсан. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны чиглэлийг хангаж ажиллаагүй гэх үндэслэл яригдаж, өөрөө өргөдлөө өгсөн гээд чөлөөлөгдөж байв. Н.Баяртсайханыг баалсан нэг шалтгаан нь ам.долларын ханшийг тогтоож чадаагүй гэсэн үндэслэл байв.

Тэр үед хэвлэлд “Н.Баяртсайханыг 2016 оны долдугаар сарын 20-ны өдөр Монголбанкны ерөнхийлөгчийн албыг хүлээж авах үед нь ам.долларын ханш 2043 төгрөг байлаа. Өнөөдөр төгрөгийн ханш 2626 төгрөг болж, даруй 600 төгрөгөөр өсчихөөд байна. Монголбанкны үндсэн үүрэг нь төгрөгийн тогтвортой байдлыг хангах бөгөөд Н.Баяртсайхан энэ үүргийг биелүүлэхэд байгууллагаа чиглүүдэн удирдаж огт чадсангүй, төгрөгийн ханшийг алдлаа” гэж хүртэл бичиж байлаа.

Н.Баяртсайханы ажлыг түүний дэд ерөнхийлөгч байсан Б.Лхагвасүрэн авсан. Б.Лхагвасүрэнг ажлаа авсан 2019 оны арваннэгдүгээр сарын 22-нд ам.долларын ханш 2.706.68 төгрөгтэй тэнцэж байжээ. Харин өнөөдөр 2.808.78 төгрөг болсон байна. Монголбанкны одоогийн ерөнхийлөгчийн өнгөн дээр ам.доллар100 төгрөгөөр өссөн байгаа юм.

Ингээд харахаар дөрвөн жилд 1000 шахам, сүүлийн  зургаа, долоохон сард 100 төгрөгөөр нэмэгдсэн тоон үзүүлэлт гарч ирж байна.

Хамгийн гол нь энэ бүхний ард өргөн хэрэглээний барааны үнэ тэр хэрээр нэмэгдэж, ард түмний “аваад өгдөг хэд”-ийн үнэ цэнэ улам буурсан гэсэн үг.

Бодит байдал ийм байсаар байтал ам.долларын ханшийг анхаарч, хайхарч байгаа дарга цэрэг ч алга. Сонгууль гээд бүгд алга болсон.

Гэтэл энэ байдлаараа явсаар сонгуулийн дараа ам.долларын ханш хаа хүртэл нисч, ард түмний ачаа хэр их хүндрэхийг төсөөлөхөд ч бэрх боллоо.

Сонгуулийн дүн гарч, аль нэг нам нь эсвэл хэд хэдэн нам эвсч байж засгаа байгуулж таарна. Нэгэнт “ниссэн” ам.долларын ханш, өндийх аргагүй болтлоо хэвтсэн эдийн засгийг яаж сэргээх вэ гэдэг чухам л хүнд асуудал боллоо.

Лав учир мэдэх хүмүүсийн хэлж байгаагаар ам.долларын ханш итгэхэд бэрх төгрөгөөр өсөх төлөв харагдаж байгаа гэсэн. Ортой л болж таарлаа.

Ингэж ам.долларын ханш улам нисээд байхаар төгрөг үнэгүйдэх гэдэг эдийн засгийн “хорт хавдар”-тай нүүр тулж мэдэхээр болоод байгаа юм.

Мөнгө үнэгүйдэхийг гиперинфляци гэдэг. Энгийнээр хэлэхэд энэ нь мөнгөн тэмдэгт хэвлэсэн цаасныхаа ч үнэд хүрэхгүй болохыг хэлдэг байна.

Анх  XVIII зууны төгсгөлөөр болсон Францын хувьсгалын үед мөнгөний ханшны уналт сард  143 хувьд хүрч байжээ.

Мөн дэлхийн I дайны дараа 1919 онд Германд гурван өдөрт л юмны үнэ хоёр дахин нэмэгдэж, сарын инфляцийн түвшин 29500 хувьд хүрч, Берлинд нэг талх 250 маркийн үнэтэй байсан бол арван сарын дараа 200 тэрбум марк болж байжээ.

 Түүнчлэн 1944 онд Грект өргөн хэрэглээний барааны  үнэ дөрвөн хоног тутамд хоёр дахин өсч, сарын инфляцийн хэмжээ 13800 хувьд хүрчээ. 

ХX-XXI зууны заагаар Зимбабве улс гиперинфляцийн дээд хэмжээг тогтоож байв. 1980 онд гаргасан мөнгөний шинэ нэгж болох нэг зимбабве доллар 1.25 ам доллартай тэнцэж байв. 2008 он гэхэд нэг талх 200 тэрбум зимбабве долларын үнэтэй болсон гэдэг.

Эдийн засгийн эмх замбараагүй байдал, Засгийн газар, Монголбанкны зүгээс маш яаралтай дорвитой арга хэмжээ авч ам.долларын ханшийг хазаарлах бодлого хийхгүй бол ам.долларын ханш тэнгэрт гарч, гиперинфляци нүүрлэх аюул ойртсон байж мэдэхээр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.4  ПҮРЭВ № 110 (6335)

 

DORES
Сайн уу Бид Францын санхүүжилтийн бүлэг тул хүнд нөхцөлд байгаа хүмүүст хувь хүн хоорондын зээл санал болгодог санхүүгийн. Та сайхан зан чанартай, үнэнч шударга, өгөөмөр зантай бөгөөд өрийг барагдуулахад зээл хэрэгтэй юу төлбөрөө төлөх үү эсвэл гайхалтай бизнес эхлүүлэх үү? Бид 5,000-1,000,000 еврогийн хоорондох зээлийг санал болгодог бөгөөд хүссэн дүнгийн хувьд жилийн 3% -ийн хүүтэй жилийн хүүтэй байдаг. Хэрэв та хувийн зээл хайж байгаа бол Бидэнтэй холбоо бариарай. doresrodriguez17@gmail.com хаягаар явуулна уу Бид танд талархаж байна
Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

1 цаг 4 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

2 цаг 3 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

2 цаг 36 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

2 цаг 57 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

3 цаг 45 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

6 цаг 31 мин
Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг

7 цаг 27 мин
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

9 цаг 34 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин