Аялал жуулчлалын тулгуур Хөвсгөл нутаг

2020-05-08
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Эрдэнэбаатарын Магнайбаяр

Онгон зэрлэг байгальтай, уудам дэлгэр нутагтай, нүүдэлчин ахуй соёлоо ёсоор нь авч үлдсэн хөх тэнгэрийн Монголыг дэлхий харж  байна.

Сайхан эх  орны минь хоймор,  та бидний төрж өссөн Хөвсгөл нутгийг дэлхий нийт  сонирхож байна. Хорьдол сарьдаг, Хатан дэлгэр мөрөн , Хөвсгөл нуур гээд байгалийн үзэсгэлэн бүрдсэн дэлхийд хосгүй нутгийг минь зорин  ирэх жуулчдын тоо жилээс жилд  нэмэгдэж байна. Өнөөдөр байгальд ээлтэй аялал жуулчлалын тухай их ярьж байна. Бид  байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх нь чухал. Үнэндээ өнөөдөр бид  байгаль дэлхийдээ  ээлтэйгээр  аялж чадахгүй л байна. Тиймээс дэлхийн усны эх ундрага нь болсон Хөвсгөл нутгаа хайрлан хамгаалцгаая.

Аялагч,  амрагчид  Хөвсгөл нутагт минь ирээд л буцдаг. Буцахад нь юу үлддэг вэ,  хог л үлддэг.  Дэлхийн цэвэр усны нөөцийн хоёр хувийг дангаараа эзэлдэг Хөвсгөл далай өнөөдөр ямар байдалтай болж байгааг нутгийн ахан дүүс та бүхэн мэдэж байгаа. Тэр сайхан хөвч хангай, мөрөн гол, нуур далай үгүй болбол бид яах вэ? Бидэн дээр хэн ирэх вэ. Хөвсгөл нутаг аялал жуулчлалын гол бүс нутаг л юм бол тэнд байгальдаа ээлтэй, цэвэр аялал жуулчлал хөгжих ёстой.

БИД ЧИНЬ УСАНД СҮҮ ДУСААДАГГҮЙ, БУУРИА ЦЭВЭРЛЭЭД НҮҮДЭГ ЭХ ОРОН ГАЗАР ШОРООНДОО АМЬНААСАА ИЛҮҮ ХАЙРТАЙ БУУРАЛ ДЭЭДСИЙН ҮР САД ШҮҮ... ЭХ ОРОН БАЙГАЛЬ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАЦГААЯ!

 

Хөвсгөл уул уурхайн орон мөн үү...

Нэг уул нурахад сэтгэл эмтэрдэг хүн би. Алтан хэвлийдээ эрдэнэ бүгдийг тээсэн энэ сайхан газар шороог эцэг дээдэс, эх оронч эрэлхэг хөвгүүд бүлээн цус, халуун амиараа хамгаалж бидэнд үлдээж өгсөн юм. Монгол хүн л эх нутаг, уул усаа хайрлахгүй бол өөр хэн ч хайрлахгүй. Уул уурхай бол Монголын хөгжлийн түүчээ юм гэж бид андуурч иржээ. Уулаа нурааж,  газрынхаа алтан хэвлийг хөндөж, гол усаа ширгээлээ. Уул уурхай хөгжиж улс орон сэргэж байна л гэх юм. Үнэндээ энэ уул уурхай эгэл ард түмэнд юу өгөв. Гашуун нулимс, өр зээл, өвчин зовлонг өгсөн. Уулаа нураалгаж, хөрсөө сийчүүлээд мал  нь  идэх өвс уух усгүй,  нүүгээд очих газаргүй  халаглан уйлж нулимс урсгах малчинтай олон таарсан. 

Эх орны минь хоймор болсон,  хүний мөр хүрээгүй онгон дагшин байгальтай энэ сайхан нутаг  эд баялгийн төлөө нүдээ ухаж өгөхөөс буцахгүй шуналт сэтгэлнүүдийн гараар  хөндөгдөж Хөвсгөл нуур минь ширгэвэл юу болох вэ?....

 Тэр цагт бид тэнгэрт залбирч бурханд мөргөөд ч нэмэргүй. Ийм цаг хөвсгөлчүүд бидэнд ойрхон байна. Дайчин Чингүнжавын үр сад бид   эх нутаг, газар шорооныхоо төлөө нэг санаатай, нэг зорилготой урагшилж дэлхийд хосгүй нутгаа хамгаалж хойч үедээ өвлүүлэн үлдээх хэрэгтэй.  ЭХ ОРОН ГАЗАР ШОРОО ХҮНД ГАНЦ Л ОЛДОНО.

 

Эх орны минь хөгжлийн суурь мал аж ахуй

Би эгэл малчны хүүхэд. Зундаа адуу хурсан нуурын захад, намартаа налайсан хонин сүргийн дэргэд,  өвөлдөө цавцайн цайрах уулсын өвөрт, хавартаа хот дүүрэн цангинах нялх төлийн дунд балчир нас минь өнгөрсөн.

Зуслан намаржаа, өвөлжөө, хаваржаа дөрвөн цагийн эргэлтэнд өвөг дээдэс минь мал буянаа адгуулан хариулж ирсэн. Та бид буяны тэнгэртээ амны хишигтэй улс. Өнөөдөр уул уурхай л гэж байна. Гэвч уул уурхай гэдэг Монгол Улсын хөгжлийн суурь мөн үү? Та бид өнөөдрийг биш маргаашийг харах хэрэгтэй. Баялаг бол шавхагддаг худгийн ус адил.  Магадгүй 40,50, 100 жилийн дараа өнөөдрийн энэ баялаг үгүй болно. Харин мал аж ахуй хэзээ ч дундрашгүй хэзээч шавхагдашгүй үнэт баялаг юм. Та бидэнд боломж байна... буянт малынхаа ашиг шимийг нь хүртээд түүхий эдийг нь дотооддоо бүрэн боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгох тэр цагт  үндэсний үйлдвэрүүд сэргэж хүн бүр ажил ороготой болж эдийн засгийн үр өгөөж нэмэгдэж Монгол малын эмт мах, ноос, ноолуур, түүхий эд  дэлхийн улс орнуудын тансаг хэрэглээ болно гэдэгт цаг ямагт итгэж, үүний төлөө өөрийн сэтгэл зүрхээн зорилж яваа эгэл малчины хүү байна аа!

Угаартаж нас барсан иргэдийн хувийн мэдээлэл яамдын мэргэжилтнүүдийн групп чатаас задарсан болох нь тогтоогджээ

Угаартаж нас барсан иргэдийн хувийн мэдээлэл яамдын мэргэжилтнүүдийн групп чатаас задарсан болох нь тогтоогджээ

13 цаг 33 мин
МЭДЭГДЭЛ

Сүүлийн өдрүүдэд зарим хэвлэл мэдээллийн байгууллага, хувь хүний зүгээс олон нийтий

13 цаг 46 мин
Монгол Улс авлигын индексээр 114 дүгээр байрт жагслаа

Монгол Улс авлигын индексээр 114 дүгээр байрт жагслаа

14 цаг 0 мин
Зарим хилийн боомтыг 24 цагийн ажиллагаатай болгоно

Зарим хилийн боомтыг 24 цагийн ажиллагаатай болгоно

15 цаг 16 мин
Дөрвөн байршилд махны өргөтгөсөн худалдаа гарчээ

Дөрвөн байршилд махны өргөтгөсөн худалдаа гарчээ

17 цаг 18 мин
Ши Жиньпин Ялалтын баярт оролцохоо илэрхийлжээ

Ши Жиньпин ялалтын баярт оролцохоо илэрхийлжээ

17 цаг 20 мин
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн албан бичгийг хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн албан бичгийг хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

17 цаг 25 мин
#FreeFrenchieMaeCumpio: Филиппиний сэтгүүл зүйн салбарын ирээдүйтэй сэтгүүлч таван жил хоригдож байна

Эрэн сурвалжлах сэтгүүлч Френчи Мэй Кумпио терроризмын зохиомол хэргээр шоронд хоригдоод таван жил болж байна.

22 цаг 39 мин
Сайд асан Б.Энх-Амгаланг ялласан нь хардлага дагуулж байна

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнгөрсөн долоо хо

22 цаг 44 мин
“Ухаахудаг”-ийг цуцлах уу?!

Одоогоос 17 жилийн өмнө стратегийн Тавантолгой ордоос Ухаахудагийг салгаад

22 цаг 44 мин