Цахим музей: Сэцэнханы ордон буюу Алтанжан цогцолбор

2020-04-20
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

А.ДОРЖХАНД

Хэнтий аймгийн орон нутгийн  музейтэй хамтран тус аймгийн байгалийн дурсгалт газар болон орон нутгийн музейд хадгалагдаж буй ховор нандин үзмэрүүдийг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаагийн цувралаар Хэнтий аймгийн Сэцэн хан ордон музейтэй хамтран хүргэж байна. Алтан ургийн сүүлчийн ноён амьдарч байсан гэгддэг “Алтан жан” ордоны талаар танилцуулъя.

Сэцэн хан аймаг нь Халхын ууган дөрвөн аймгийн нэг бөгөөд одоогийн Дорнод, Сүхбаатар, Говь-сүмбэр аймаг, Төв аймгийн зүүн сумууд, Дорноговь, Дундговь аймгийн зарим сумууд харьяалагддаг өргөн уудам газар нутагтай байжээ. Энэхүү аймгийг Чингис хааны удмын алтан ургийн хөвүүд үе залгамжлан захирч ирсэн бөгөөд тэдний амьдарч, ажиллаж байсан өргөө нь одоогийн Хэнтий аймгийн төв Чингис хотод байдаг.

Халхын Сэцэн Хан аймгийн хааны ордон, “Алтан жан” буюу Сэцэн Ханы ордыг 1691 онд Цогчин дуган, Жүдийн дуган хоёрыг анх байгуулснаар эхэлж байжээ. Түүхэнд “Буурал Амбан” хэмээн авгайлагддаг 16 дахь үеийн Сэцэн хан Артсэд нь Төргэрэлтийн 6-р он буюу 1826 онд /XYI жарны улаан нохой жил/ өөрийн дээд хаадын бурхан шүтээнийг “Талын буудал” гэдэг газраас нүүлгэж Өндөрхаан уулаас урагш, Хэрлэн голын хойд хөвөөнөө “Цагаан эрэг” хэмээх газар /одоогийн Чингис хотод/ байрлуулсан гэдэг. Үүнээс 2 жилийн дараа Сэцэн хан Артсэд аймгийн ханы нэрээр Сэцэн ханы өргөө буюу “Алтан жан” хэмээх хөх тоосгон суудлын байшин, хэрэм, ямпай, чийга зэрэг хэд хэдэн барилга, сүмийг хятад ажилчдаар бариулжээ. Түүнээс хойш сүм хэлбэртэй барилга нэмж бариулсан гэсэн материалууд архивт тэмдэглэн үлдсэн байна. Сэцэн ханы орд нь анх 30 орчим сүм, дуганаас бүрдэж байсан ба өдгөө ховор нандин зүйл хадгалж байсан сангийн сүмүүд, аймгийн хэргийг шийтгэж хөтөлдөг тамгын газар зэрэг байрлаж байсан таван сүм үлджээ.

Энэхүү 5 сүмд 1981 оноос хойш аймгийн музей байрлан, үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Сэцэн ханы ордон музейн байрлаж буй энэхүү барилга нь түүх соёл, уран барилгын хосгүй ховор дурсгал мөн учир МУ-ын Засгийн газрын 2008 оны 175-р тогтоолоор улсын хамгаалалтанд авсан юм.

Ардын домог ярианаас үндэслэн Алтан жанг анх бариулахдаа Сэцэн хан Артсэдээс “Манжийн хааны шавдан үүрд бат байхын тулд би буман Осоржам бүтээх тул түүнийг залахад хүрэлцэх сүм дуган бариулж өгнө үү” гэж Манжийн хаанд айлтгаснаар манжийн хааны зарлиг гарч, хятадууд ирж барьж байжээ. Алтан жанг бариулж дуусаад түүнийг их яам гэж нэрлэн Сэцэн хан өөрийн орон сууц болгосон бөгөөд буман Осоржам бурхан бүтээхдээ сацны хэв шиг хэв хийлгэж нэг хэвэнд зуу мянган Осоржам бурханыг бүтээсэн болж нэг сүмд ганц ширээн дээр багтаан тавьж Манжийн хааныг мэхлэж хувьдаа орон сууцтай болсон гэдэг домог яриа байдаг.

 

 

 

 

Эх сурвалж:www.polit.mn

Гадаад бодлогын баримт бичгүүддээ гар хүрэх цаг болсон уу

Хурдацтай өөрчлөгдөж буй гадаад ертөнцөд Монгол Улс ямар бодлого баримтлах ёстой

4 цаг 29 мин
Зургаахан шүүгчийн “нууц” ба 600 шүүгчийн нэр хүнд

Монголын төрийн эрх мэдлийн гурван засаглал байдаг. Түүнд хууль тогтоох, гүй

4 цаг 29 мин
Х.Бат-Ялалт: Шударга шүүхтэй болохыг хүсэж, шаардаж байна

“Иргэдийн шударга шүүх” ТББ-аас Улсын дээд шүүхийн бүх шүүгчийг огцрохыг шаардаж буй талаараа мэдээллээ.

19 цаг 43 мин
Ж.Энхбаяр: 200 мянган га талбайг эргэлтэд оруулж Атрын IV аяныг эхлүүлнэ

Ж.Энхбаяр: 200 мянган га талбайг эргэлтэд оруулж Атрын IV аяныг эхлүүлнэ

20 цаг 42 мин
С.Амарсайхан: Хаврын морин уралдаан зохион байгуулах шийдвэрийг орон нутгийн ИТХ гаргахаар боллоо

С.Амарсайхан: Хаврын морин уралдаан зохион байгуулах шийдвэрийг орон нутгийн ИТХ гаргахаар боллоо

20 цаг 43 мин
Л.Энх-Амгалан: Үндэсний баяраар олон хоног амардаг болох хуулийн төслийг өргөн барина

Л.Энх-Амгалан: Үндэсний баяраар олон хоног амардаг болох хуулийн төслийг өргөн барина

20 цаг 45 мин
Л.Энх-Амгалан: Цагаан сараар олон хоног амрахгүй

Л.Энх-Амгалан: Цагаан сараар олон хоног амрахгүй

20 цаг 46 мин
Боомтуудын өргөтгөл, шинэчлэлт бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх тогтоолуудыг баталж, Засгийн газрын хуралдаанд оруулахаар боллоо

Боомтын сэргэлтийн үндэсний хорооны 2025 оны анхны хуралдаан өнөөдөр боллоо. Хуралда

21 цаг 7 мин
Датаг хугацаагүй болгохыг шаардлаа

Интернэт датаг хугацаагаар хязгаарлаж, хэрэглэгчийн ашиглаж дуусаагүй датаг хүчинг

21 цаг 9 мин
Н.Баярмаа: Олон жил шүүхийн маргаантай яваа компанид шүүгч нар тоон гарын үсгээ өгөхөөс болгоомжилж байна

Н.Баярмаа: Олон жил шүүхийн маргаантай яваа компанид шүүгч нар тоон гарын үсгээ өгөхөөс болгоомжилж байгаа

Өчигдөр 09 цаг 00 мин