БНСУ-ын магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ

2020-03-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТУУЛ Гадаадад суралцах хүсэлтэй оюутан залууст мэдээлэл өгөх зорилгоор бид 2020-2021 оны хичээлийн жилд зарлагдсан Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг цувралаар хүргэж байгаа. Энэ удаа БНСУ-ын их, дээд сургуулиудад  Засгийн газрын тэтгэлгээр магистр, докторт суралцах боломжтой. “QS Best Student Cities” хэмээх олон улсын томоохон судалгаагаар гадаад оюутан суралцаж амьдрахад ая тухтай, аюулгүй хотоор Montreal. Paris, London хот эхний байрт жагссан бол дөрөвдүгээрт Азийн орноос БНСУ-ын Сөүл хот шалгарсан байдаг. Сөүлд амьдрах нь ая тухтай бөгөөд европын оронтой харьцуулахад амьжиргааны зардал, сургалтын төлбөр харьцангуй боломжийн гэдгийг тус улсад суралцаж буй монгол оюутнууд хэлж байна. Ялангуяа, сүүлийн жилүүдэд Солонгост суралцах монгол оюутны тоо нэмэгдсээр байгаа. Харамсалтай нь тэдний ихэнх нь мэдээлэл хангалттай сайн аваагүй эсвэл үнэн зөв, бодит мэдээлэлгүй очсоноос болж олон бэрхшээл тулгардаг гэдгийг зарим оюутан бас хэлж байна. Төгсөх ангийнхан, 40 хүртэлх насныханд боломж нээлттэй 2020 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистр, докторт суралцах тэтгэлэгт хөтөлбөр зарлагдаад хоёр хонож байна. Тэтгэлгийн сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг сонирхвол, монгол оюутнуудад тавьж буй шаардлага нь тийм ч өндөр биш юм. Энэ удаа тэтгэлэг горилогч нь өөрөө болон эцэг эх нь бүгд Монгол Улсын иргэн байх, 2020 оны есдүгээр сарын 1-ний байдлаар 40 нас хүрээгүй байх (1980.9.1-нээс хойш төрсөн иргэн), Хөгжлийн албан ёсны дэмжлэг авдаг улсын их сургуулийн багшийн хувьд 2020 оны есдүгээр сарын 1-ний байдлаар 45 хүрээгүй байх (1975.9.1-нээс хойш төрсөн иргэн) ёстой гэж заажээ. Мөн БНСУ-ын давхар иргэншилтэй бол материал өгөх боломжгүй гэдгийг анхааруулсан байна. Боловсролын хувьд материал өгөх үедээ бакалавр, магистр, докторын боловсрол эзэмшсэн буюу 2020 оны наймдугаар сарын 31-ний байдлаар төгсөх ангийн оюутан байж болно. Хэрэв материал өгөх үедээ төгсөх ангийн оюутан бол төгсөх гэж байгаа нь үнэн гэсэн тодорхойлолтоо өгөх бөгөөд наймдугаар сарын 31-нээс өмнө дипломоо өгнө. БНСУ-ын их, дээд сургуулийн бакалавр, магистрт суралцаж төгссөн хүн материал өгөх боломжгүй. Харин тус улсад их, дээд сургуульд солилцооны оюутнаар сурч байсан бол материал өгч болно гэжээ. Аль ч сургуульд хэлний мэдлэгийн түвшин чухал Солонгосын их сургуулиудын хувьд гадаад оюутан элсэн суралцахад тийм ч хэцүү биш. Гадаад оюутны тэтгэлэг сайн олгогддог гэдгээрээ бусад орны их, дээд сургуулиас ялгардаг. Мөн аль ч сургууль нь элсэлтийн журмын хувьд хэлний мэдлэгийн түвшин харж элсүүлэн авдаг юм байна. Солонгос улс нь олон улсын хэмжээнд хэлний мэдлэгийн түвшин тодорхойлох тофик буюу зургаан түвшний солонгос хэлний шалгалттай. Тэр шалгалтад дээгүүр түвшинд тэнцсэн гадаад оюутнууд их сургуульд элсэн орох эрхтэй гэдгийг оюутан залуустаа дуулгах нь зүйтэй байх. Энэ удаагийн тэтгэлэг горилогчдод дүнгийн үзүүлэлт мөн чухал. Төгссөн сургуулийн дүнгийн дундаж дараахтай адил бол материал өгөх боломжтой.  Дүнгийн хувьд 4.0 бол 3.49, 4.3 бол 3.75, 4.5 бол 3.91, 5.0 бол 4.34, 100 хувиар тооцдог бол дүнгийн үзүүлэлт 90 хувиас дээш байх ёстой. Хэрэв дүн нь дээрх түвшинд хүрээгүй бол материал өгөх боломжгүй гэсэн. Хэлний мэдлэгийн хувьд солонгос хэлний түвшин тогтоох шалгалт TOPIK-ын таваас дээш түвшинтэй, TOEFL IBT 99, CBT 243, PBT 590, IELTS 7.5, TOEIC 855 онооноос дээш байх ёстой гэсэн байна. Бүртгэл БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаман дээр явагдана. Энэ удаа 14 хүнийг сонгон шалгаруулж авна гэж БСШУСЯ-ны цахим хуудаст мэдээлсэн байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.3.4  ЛХАГВА  № 42 (6267)  
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

7 цаг 14 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

7 цаг 20 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

7 цаг 58 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

9 цаг 15 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

9 цаг 22 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

14 цаг 5 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

14 цаг 5 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Өчигдөр 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Өчигдөр 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Өчигдөр 10 цаг 34 мин