Сийлбэр бол ухааны эх булаг

2020-02-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ОЮУНЗУЛ Энэ удаа сийлбэрч Доржсүрэнгийн Ганбатыг урьж, ярилцлаа. Тэрээр Ражив Гандигийн нэрэмжит Нийтийн аж ахуйн сургуулийн сийлбэрчний ангид суралцаж төгссөн бөгөөд уран бүтээлээ хийгээд 20 гаруй жил болж байгаа ажээ. Нэг чиглэлээр давамгайлан бүтээлээ хийдэггүй, бүх төрлөөр хийж өөрийн авьяас, ур ухаанаа сорьдог. Сийлбэрчин хүнд аливаа зүйлийг хийхэд сэтгэн бодох чадвар, нэг зүйлийг нөгөөтэй нь уялдуулан холбох нарийн мэдрэмж хэрэгтэй. Тиймээс түүний уран бүтээлд бусдаас ялгарах зүйл их байлаа. Тухайлбал, уламжлалыг шингээсэн мөртлөө орчин үеийн хэв маягт нийцүүлсэн бүтээлүүд байдаг. С.Баасандорж багштайгаа болон Урлагийн гавьяат зүтгэлтэн, сийлбэрч Д.Төртогтох нараар удирдуулан Төрийн ордны шаглан гардуулах гэрийг сийлбэрчдийн баг бүрдүүлэн хийхэд гар бие оролцсон байна. Энэ бүтээлийг хийхэд таван жилийн хугацаа зарцуулжээ. Мөн Цагдаагийн ерөнхий газрын тугны хорго, Буян компанийн чандарын сүмийн хурлын зааланд жавил, Төрийн гурван өндөрлөгийн сэнтийг сийлсэн уран гартан ажээ. Тэрээр “Сүүлийн үед С.Баасандорж багш, Эрдэнэбаяр нартай хамтран Цогтбаяр найруулагчийн кинонд зориулан Богдын сэнтийг хийж байна. Энэ сэнтийний эх хувилбарыг хараад яг ижилхэн хийнэ гэдэг том даваа байсан” гэж байлаа. Тэр сэнтийд есөн луу байдаг. Энгийн хүний нүдээр харвал луунууд байгаа боловч луу болгон нь өөр хөдөлгөөн хийж байгаа нь ур шаардсан бүтээл болсон нь илт. Д.Ганбат сүүлийн үед ихэвчлэн гүнгэрваа, авдар хийж байгаа гэсэн юм. Гүнгэрваа, авдар нь эртний эдлэл бөгөөд айл бүрт байдаг хүндэтгэлтэй эд юм. Энэ бүгдийг хийхэд  өөрийн хүч хөдөлмөрийг чамгүй зарцуулдаг болохоор одоо өөрийн хийсэн ямар ч бүтээлдээ гүйцэтгэлийг тултал нь хийж одоо боллоо гэж хэлтлээ нэг уран бүтээлдээ их хугацааг зарцуулдаг гэсэн. Түүний нэг хүсэл нь модоор сувинер хийх юм. Улс бүр өөрийн өв соёлыг хадгалсан бэлэг дурсгалтай байдаг. Тэгвэл Монгол гэх нэрийг шингээсэн жижигхэн хэрнээ монгол ухаан шингэсэн сувинер хийх нь түүний хамгийн том мөрөөдөл юм. Сийлбэр бол хүний оюун ухааны дээд илтгэмж гэдгийг түүний бүтээлүүд харуулж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.2.20  ПҮРЭВ  № 37 (6262)
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

7 цаг 15 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

7 цаг 22 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

8 цаг 0 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

9 цаг 16 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

9 цаг 23 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

14 цаг 6 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

14 цаг 6 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Өчигдөр 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Өчигдөр 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Өчигдөр 10 цаг 34 мин