Ч.ЗОТОЛ
Оюутолгойг эргэж харах ёстой хэмээн мэдэгдээд байгаа С.Ганбаатар гишүүний энэ хаврын сэдэв тодорхой гэнэ шүү. Тэрээр эдийн засгийн хямрал ярихаас илүүтэй энэ асуудалд анхаарал хандуулна гэжээ. Олон нийт хүсвэл, С.Ганбаатар гишүүн өнөөдөр ч Оюутолгойн асуудлаар С.Баярцогттой халз мэтгэлцсэн шигээ маргаж чадна. Мөн Монголын ирээдүйг хэр хол харж чадаж байна гэдгээрээ өрсөлдөж, олон нийтээр дүнгээ тавиулахад болохгүй юм үгүй. Энэ л олон таван үггүй шударга өрсөлдөөн болно хэмээн тэрээр ам алджээ.