“Жамын цас” бол замын цас биш

2020-01-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
/ "Битүү морь” түрүүлэв Билгийн далай цалгивай Холын Алтай өндөлзөв Ховд нутгийнхан өмөлзөвэй / Монголын Зохиолчдын Эвлэлээс зохион байгуулдаг “Болор цом” оны тэргүүн шүлэг шалгаруулах яруу найргийн наадам болдгоороо болж өнгөрөв. Ороо бусгаа үгс ч  хөвөрдөгөөрөө хөвөрч  байна. Энэ дотор  Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, зураач, яруу найрагч Зоригтнууд овогт Айлтгүйн Төмөр-Очирын өөрийн цахим хуудсаар дамжуулан Ховд аймгийн нутгийн зөвлөлд хандан бичсэн захидал анхаарал татав.  Түүний хувьд хэдэн жилийн өмнө “Болор цом” боож үхлээ гэсэн гарчиг бүхий ярилцлага өгч, энэ наадмыг тойрсон  элдэв асуудлыг хатуухан шүүмжилж байсан нэгэн. Ил цагаан зантай, цэцэн цэлмэг үгтэй эрхэм яруу найрагчийн  үгнээс  “Болор цом” болор мэт тунгалаг, утга гүн, яруу нь   яндашгүй   байгаасай гэсэн нэгэн үзүүрт соён гэгээрүүлэхүйн сэтгэл, утга зохиолын үнэлэмж, үнэ цэнэ өндөрт байх ёстой гэсэн гэгээн санаа  нэвт шувт харагдаж байдаг билээ. Түүний Ховд аймгийн нутгийн зөвлөлд хандан бичсэн нээлттэй ил захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна. “......Олон ястны өлгий нутгийнхан өнөөдөр омог төгөлдөр яваа нь мэдээж . 2010 онд Хөөдөөгийн Эрдэнэбаатар найрагч 27 дахь Болор цомыг хүртсэнээс хойш энэ аймаг гурав дахь Болор цомын эзнээ тодруулж байна . Энэ мөчид Х.Эрдэнэбаатар найрагчийг булган сүүлтэй эр хүн явсаныг бид санах . дурсах ёстой . Монголын ард түмний хайртай хүү Оргихын ХАНГАЙ нь улсад түрүүлж өгөхгүй омогшоод байсан ХОВД ынхон оюуны ОЛИМП д магнайлсан Батдоржийн ЖАМБАЛДОРЖ хүүдээ хэдэн өрөө байр өх бол доо ... Завханыхнаас юу дутав гэж ... Тэд Базарсадын Баттулга найрагчдаа хоёр өрөө байрны түлхүүр гардуулж байсан даа . Сайхан л юм билээ . Ухаантнаа дээдэлдэг ард түмэн ... Хүргэн хүү ... кинон дээр Жамц баян Хорин сайхан шараа Хоёрхон муу хулгана ... нд идүүлчихээд хотойгоогүй шиг тэнгэрлэг найрагч хүүдээ бүтээл туурвилынх нь тохь тухыг бодоод ганц сайхан байр шидчихэд Ховд түмэн хотойхгүй дээ . Та нар чинь Жамц баяны нутгийнхан шүү дээ . / Дарви / За тэгээд энэ жил чинь сонгуулийн жил . Иймд нэр дэвшигч . суудал горилогчид ч Болор цом ... тондоо тоононы нь хадгийг цоо шинэ байранд зангидчихаад улсад түрүүлсэн соёолон морь шиг идэр найрагчаа ажлаас нь чөлөө аваад дагуулаад тойроход ч ард олон ханарна даа . Хэн өрсөж сэтгэсэн нь түүнийг хөтлөхийг санахад илүүдэхгүй ээ . Цол дагаж бяр гэдэг . Тэгвэл Болор цомын эзнээ сайн баярлуулбал ирэх жил тус аймгаас олон цолтон төрж О.Хангай хүү ч төв талбайд төвөргөөн хадаах юу магад аа . Цаст Цамбагаравын эл хүү саяхан л Улаанбаатарын төв цэцэрлэгт уулзаад надад анх хөдөө ханхласан шүлгүүдээ уншиж явсансан . Тэр өөрөө лавтай мартаагүй байхаа гэж найдьяа . Тэрээр үнэхээр хурдтай өсч байгаа тэлмүүн сайран найрагч билээ . Залуу хүн гэдэг чинь урмаар л нисчихдэг "амьтан” . Хаа хүрэхийг хэн ч хэлж эс чадна . "Жамын цас” замдаа хайлахгүй ээ . Б.Жамбалдоржийн шүлгүүд замиланг бүүвэйлэх хөг эгшгийн улаан галаар дүрэлзнэм . Хол зүүн хязгаар нутгийн хүн Ховд аймгийнхны хоёр чихэнд хонх уяхын учир бас байна аа . Тэр жил манай Ш.Мөнгөнбаатар хурц арсланг О.Хангайгаар зургаа давж харцага цол хүртдэг наадмын дараахан юмсан . Би Сүхбаатар аймаг явж байтал замд нэгэн хижээл эр дайгдлаа . Тэр хүн Ховдын Зэрэг сумынх . Аймгийн арслан цолтой өвгөн бөх ажээ . Замын улс юу эсийг хуучлалгүй яахав . Хэрлэн баян улаанд ирж нутагшаад хорин жил болсон гэнэ . Бөх ярилаа . Тэгсэн харин манай нутгийнхан буюу Ховд аймгийнхан энэ жил О . Хангайдаа огт буруу өхгүй байгаа гэв . За яагаад гэвэл Мөнгөнбаатарт унасан юм чинь яадаг юм гэлээ . Үгүй ээ . Мөн сайхан сэтгэлээ . Монголчууд ийм л уужуу тайван байлтай . Хор шар атаа жөтөө бол хагарал бутралын л үндэс болдрг нь нууц бишээ . Би тэр өвгөн арслангийн сайхан сэтгэл . түүний үгийг эгнэгт санаж явдаг вм . Тэгээд ч баруун монголын найрагч хүүгийн тухай нойр хагаслан . хайр асгаруулан сараачиж суугаа минь энэ билээ. Ховдынхоон холын хүний үгийг сонсоорой . Нутгийн зөвлөлөөрөө нухаж ярилцана уу . Хошуу холбон зөвшилцээрэй . Жамбалдоржийн шүлэгс бол Жанлавцогзол биш ч жалгын ногоо биш байжээ . Судгийн ногоо сугсарч ургаад сударын хуудсанд мөнхөрөх болтугай . Их ард түмэнд хүргэх "илүү үг” ээ ийн өндөрлөв өө . Бичиж мөндөрлөв өө. 2020.01 .05
“Цагаан хаалга” хотхоны байр ашиглалтад оролгүй долоон жил болж захиалагчдыг хохироож байна

"Бүрэн -Өргөө" ХХК-ийн захирал Д.Зоригтбаатар "Цагаан хаалга" хотхоны

1 цаг 14 мин
Мэдэгдэл

Мэдэгдэл

3 цаг 44 мин
Орхон аймгийн 2024 оны онцлох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт

Орхон аймаг, Эрдэнэт хот Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг о

8 цаг 30 мин
Байгаль орчны салбарт амьдралынхаа 50 жилийг зориулсан гавьяат Д.Цэндсүрэн

“Зууны мэдээ” сонины “Амьдралын тойрог” булангийн маань энэ удаагийн дугаарт

8 цаг 30 мин
Хар PR-аар утуулсан Баялгийн сангийн “нээлт”

Ер нь бол манайд баялгийн тэгш бус хуваарилалт цадигаа алдчихсан.

8 цаг 30 мин
Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

20 цаг 14 мин
2025 онд Бразил дахь БРИКС-ийн лого нь сумаума хөвөн мод байх болно

Бразилийн эрх баригчид БРИКС-ийн логог нийтэлсэн бөгөөд тус улс 2025 онд т

20 цаг 50 мин
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

2024-12-20
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

2024-12-20
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

2024-12-20