“Хүүхдүүд амьдрах ухаанд суралцаж байна”

2019-12-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Р.ОЮУН Энэ удаагийн “Урлан” буландаа Хүүхдийн урлан бүтээх төвийн Хүүхэлдэй, бэлэг дурсгалын ангийг онцолж байна. Учир нь хүүхдүүд модоор хүүхэлдэй урлахаас гадна хаягдал материал ашиглан юмханаар юм хийх амьдрах ухаанд суралцаж байна. Тухайлбал, монита зарлаж үнэтэй зүйл авахаасаа илүү өөрийнхөө урласан гар урлалыг бэлэглэдэг болжээ. Бид зорьсон ангидаа ороход 10 гаруй хүүхэд зураг зурж, багшийн хажууд хоёр хүүхэд зурсан зурагаа үзүүлж зөвлөгөө авч байлаа. Энэ ангийг Монголын урчуудын эвлэлийн хорооны гишүүн, зураач, Хөдөлмөрийн, нийгмийн, боловсролын, Соёлын тэргүүний ажилтан Ж.Сарантуяа багш удирдан явуулж байгаа бөгөөд урлан бүтээх төвд Хүүхэлдэй, бэлэг дурсгалын ангийг нээснээс хойш 23 дахь жилдээ багшилж байгаа ажээ. Тэрээр “Хүүхдийн оюунаар бүтсэн гар урлалын бүтээл үнэт бүтээлд тооцогддог. Хүүхэлдэй хийхээс өмнө эхлээд ийм загварын ийм юм хийнэ гэж зурагаа зурчихаад түүнийхээ дагуу загвар гаргаж токарчинд өгч хэлбэр дүрсийг нь гаргуулдаг. Хүүхэлдэйг хуш модоор зорвол ширхэг нарийнтай, сайхан болдог ч үнэт материалд ордог учраас нарс модоор урлаж байна. Нарс модны өнгө бараан, модны хээ нь тод судалтай байдаг. Гол нь ямар модоор хийсэндээ бус ямар загвар гаргаж, модоо хэрхэн амилуулахад байдаг. Багш хүүхдүүддээ сурч, мэдсэнээ заахаас гадна тэднээсээ суралцана. Нэг жилд 82 хүүхэд сурдаг гэхээр 82 сэтгэхүйгээр хийдэг учраас энэ дундаас багш өөрийнхөө бүтээлийн санааг авч суралцдаг” гэсэн юм. [caption id="attachment_76385" align="alignnone" width="850"] Сурагчдын бүтээлүүд.[/caption] Урлан бүтээх төв сургалтын материалыг нь бэлдэж өгдөг ажээ. Хүүхэлдэй урлахад мод нь нойтон, давирхайтай байж болдоггүй юм байна. Учир нь машин дээр зордог болохоор хуурай байх ёстой. Бэлэн болсон модоо будаж, чимэглэн хувцасладаг. Хувцаслах, будаг хоёрыг хослуулан хийдэг байна. Сүүлийн хүүхэлдэйгээ цуврал, үлгэрийн сэдвээр, өөрийнхөө дуртай үлгэрийн баатруудаар авангард урлагаар чөлөөтэй хийлгэдэг байна. Ингэснээр хүүхдүүд хийж байгаа зүйлдээ дур сонирхолтой байдаг. Энэ нь хүүхдийн чөлөөт цагийг зөв өнгөрүүлснээр сэтгэхүй нь хөгжиж цаашаа задарч өгдөг байна. Хүүхдийн урлан бүтээх төвийн Хүүхэлдэй, бэлэг дурсгалын ангид II-XII ангийн 85 хүүхэд дөрвөн ээлжээр хичээллэж байна. Хүүхдэд ачаалал өгөхгүйн тулд тухайн заасан хичээлээр сургалтаа авангаа бүтээлээ урладаг байна. Хүүхдүүд сонирхлынхоо дагуу сонгож ордог болохоор хийж байгаа бүтээлдээ сэтгэл зүрхээ зориулж онгодоо хөглөдөг. Бүтээлээ хийж байхдаа аз жаргалтай, баясгалантай, хийж байгаа зүйлдээ дуртай, хамаг анхаарлаа хандуулдаг. Манай төвөөс хүүхдүүдээ уралдаан тэмцээнд оролцуулахаас гадна Монгол дахь Элчин сайдын яамдуудтай хамтран олон уралдааныг зохион байгуулдаг. Мөн оролцсон уралдаан тэмцээндээ эхний гурван байр эзэлдэг нь тэдний амжилт юм хэмээн Ж.Сарантуяа багш шавь нараараа бахархан ярьж байсан юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.12.12  ПҮРЭВ  №246  (6213) [caption id="attachment_76388" align="alignnone" width="850"] Ж.Сарантуяа багш "Япон бүсгүй" бүтээлээрээ 2004 онд уран хийж шагнал хүртжээ.[/caption]
“Мөнх амь”-ийн амлалт шингэсэн алгасал баярын ариун цугларалтыг Бурханы сүм зохион байгууллаа

Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зарын нийгэмлэг (Ерөнхий пастор Ким Жү-Чоль, цаашид

8 цаг 7 мин
“УИХ-д нэр дэвшигчдийн холбоо” улс төрийн тогтолцоог өөрчилнө

“УИХ-д нэр дэвшигчдийн холбоо” байгуулагдаж байгаагаа зарлаж, холбооны гишүүд “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

8 цаг 32 мин
“Синдерелла эмнэлгийн буруугаас болж хохирсон иргэн мэдээлэл хийх боломжгүй”

Синдерелла эмнэлгийн буруугаас болж хохирсон иргэн өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д нөхцөл байдлын

9 цаг 21 мин
“Энэ хэргийн ард хууль хяналтынхан болон улс төрчид гээд гэмт бүлэглэлүүд байна”

Монгол Улсын Хөгжлийн Банкны өр төлбөрт хураан авсан "Шинэ Яармаг" цогцолбор хорооллын зарим ба

9 цаг 51 мин
“Эрүүл хүнс-эрүүл хүн” аянаар хүнсний чанарын талаар мэдээлэл түгээнэ

Эрүүл хүнс бол аюулгүй амьдралын баталгаа. Энэ ч утгаараа “хоол бол эм” гэж хоол үйлдвэрлэлийн салбарынхан хэлдэг. Гэвч манай

18 цаг 57 мин
Ц.Тогосмаа: Татварын хэрэг маргааныг бууруулахад анхаарч ажиллана

Татварын алба, татвар төлөгч хооронд маргааныг бууруулах мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажилл

18 цаг 57 мин
Х.Тэмүүжин: Ерөнхий сайд нь гишүүдийнхээ дунд суудаг болох хуулийн төсөл өргөн барина

УИХ дахь АН-ын бүлэг Төрийн ордонд хуралдаж, хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийлээ. Бүлгийн хурлаар УИХ-ын хавар, н

18 цаг 57 мин
39 орд дээр нэмж найман ордыг стратегийн ордод бүртгүүлэх саналаа Засгийн газарт хүргүүлжээ

39 орд дээр нэмж найман ордыг стратегийн ордод бүртгүүлэх саналаа Засгийн газарт хүргүүлжээ

Уржигдар 16 цаг 12 мин
Б.Энхбаяр: “Женко"-гийн Засгийн газрыг танхайрлаа нэн даруй зогсоохыг шаардаж байна

Б.Энхбаяр: “Женко"-гийн Засгийн газар танхайрлаа нэн даруй зогсоохыг шаардаж байна

Уржигдар 16 цаг 07 мин
Х.Тэмүүжин: Ерөнхий сайд парламентынхаа толгой дээр гарч суудгийг болиулна

Х.Тэмүүжин: Ерөнхий сайд парламентынхаа толгой дээр гарч суудгийг болиулна

Уржигдар 15 цаг 18 мин