Бодлын хүчээр дүүрэн бүсгүй

2019-09-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.Туул “Босох тэнхэл” хэмээх энэ номын зохиогчийг бидний ихэнх нь андахгүй сайн танина. Час улаан даашинзаар гоёчихоод, зах хязгааргүй энэ их далай тэнгис дээгүүр нар ширтэн зогсож буй энэ бүсгүй бол монголчуудын тухлан үздэг “Танайд хоноё” нэвтрүүлгийн зочин, багш, сэтгүүлч, зохиолч мэргэжилтэй Д.Бадамханд юм. Төрөлхийн хоёр хөл нь суумгай, хөгжлийн бэрхшээлтэй ч хэвлэл мэдээллийн салбарт 20 гаруй жил ажиллаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг “Салхич шувуу” ТББ-ын тэргүүнээр ажиллаж, өөртэйгөө адилхан хатуу хөтүүг туулж яваа олон зуун мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болж, тэдний төлөө олон ажлыг нааштайгаар шийдвэрлэхэд тус дэм болж чадсан сэтгэлдээ галтай, зоримог бүсгүй юм. Тэрээр амсхийх завгүй 20 жилийнхээ ажлыг багцалж, асуудлуудаа нэгтгэж, “Босох тэнхэл” хэмээх нэгэн шинэ номыг уншигчдын гарт хүргээд байна. Зохиолч, сэтгүүлч Д.Бадамханд энэ номдоо ажил, амьдралынхаа гарааг хаанаас эхэлж, хатуу ширүүн салбар гэгддэг сэтгүүлзүйн салбарт хэрхэн ажиллаж, өөртэйгөө ижил олон зуун мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажиллаж хөдөлмөрлөх, бусадтай адил сурч боловсрох орчин нөхцлийг бүрдүүлэхийн төлөө хэрхэн тэмцэж, ямар үр дүнд хүрсэн тухай олон сонирхолтой өгүүлэл, нийтлэл, аян замын тэмдэглэл бичжээ. Хөгжлийн бэрхшээл хэмээх зовлон, осол гэмтэл хэнд ч хэлж ирдэггүй. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирийн иргэдтэй адил тэгш эрхтэй байх ёстой гэсэн ойлголтыг нийгэмд өгч, тэдэнд тулгамддаг ноцтой асуудлуудыг хөндөж, тэдний нийгмээс тусгаарлагдах байдал, адил тэгш оролцоо, халамж үйлчилгээ гээд олон зүйлийг бүтээлдээ дурдсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал нийгмийн асуудал болчихоод байгааг хэлэх гэснийх биз. Зохиолч бүсгүй “Босох тэнхэл” хэмээх бодлын хүчээр дүүрэн номынхоо нээлтийг өнөөдөр хийнэ. Энэ номыг Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэд төдийгүй олон нийтэд хүргэх зорилгоор хэвлүүлсэн нь дамжиггүй. Эрхэм уншигч та ч бас “Босох тэнхэл” номын гэрэл гэгээтэй санаануудыг сэтгэл, оюундаа буулгаарай. Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17