Шинжлэх ухаанч хүүхдүүд

2019-11-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Р.ОЮУН “Шингэн бодисыг давхарлаж болдог билүү. Энэ шилэнд ямар бодис хольсноо багш нь хэлж өгье. Улаан өнгөтэй нь ус, тариа хийхийн өмнө хөвөнгөөр арьсыг арчдаг энэ цэнхэр өнгөтэй шингэнийг спирт гэнэ. Арай тод шар өнгөтэй, удаан урсдаг энэ зүйлийг аяга, таваг угаагч бодис, бүдэг шар нь хоол хийдэг ургамлын тос байна. Тэгэхээр шингэн дотроо өтгөн, шингэн гээд янз бүр байдаг байх нь. Одоо бүгдээрээ энэ шингэнүүдээ хэмждэг багажинд өнгө өнгөөр нь давхарлаж хийе. Яагаад эдгээр шингэн холилдохгүй байгаа юм бол хүүхдүүдээ?” гэж багш сурагчдаасаа асуухад “Хооронд нь хольж хутгахгүй болохоор” хэмээн тэд ам, амандаа шуугилдаж байв. Зургаан настай өхөөрдөм бяцхан сурагчдын хичээл сонирхолтой, хөгжөөнтэй болжээ. Шингэн бодисууд өөр өөрийн гэсэн жинтэй байдаг. Үүнийг шинжлэх ухааны нэрээр нь хэлбэл нягт гэдэг. Тэгэхээр хамгийн дор хийсэн тод шар өнгөтэй шингэн нягт ихтэй байхад улаан өнгөтэй ус нь хөнгөн болохоороо дээр нь тогтож байгааг багш тайлбарлаж, хүүхдүүд ч нүд салгахгүй анхааралтай сонсож байлаа. Энэ бол “Хаан эрдэм” бага сургуулийн 1б ангид “Хүн ба орчин” хичээл дээр хийж буй туршилт юм. Байгалийн ухааны өргөтгөсөн хөтөлбөртэй тус сургууль “Шинжлэх ухаанч хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй нь энэ. “Хаан эрдэм” бага сургуулийн шинжлэх ухааны багш Г.Ганпүрэв “Бидний өдөр тутамд өргөн хэрэглэдэг бодисуудыг ашиглаад сурагчид хичээл дээрээ ийнхүү шинжлэх ухааны энгийн туршилтуудыг хийснээр үр дүнг тооцоолох, дүгнэлт хийх чадварт суралцана. Мөн аливаа төсөл болон судалгааны ажлыг багаар гүйцэтгэх чадварыг эзэмшүүлэх зорилготой” гэсэн юм. Харин нэгдүгээр ангийн сурагчид  “Хичээл дээр туршилт хийх гоё сонирхолтой байдаг. Дөнгөж сая шингэн бодиснуудыг давхарлаж болдгийг мэдэж авлаа. Өмнөх хичээл дээр өнгийн чихрийг ашиглан солонго хийсэн” гэж байв. Байгалийн ухааны туршилтуудыг хийх хэрэглэгдэхүүнээр бүрэн хангагдсан давуу талаа ашиглан хичээлээ илүү сонирхолтой, амьдралд ойр заадаг “Хаан Эрдэм” сургуулиар Бүнээ Сүнээ ийнхүү зочилсон юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.11.21  ПҮРЭВ  №232  (6199)
“Мөнх амь”-ийн амлалт шингэсэн алгасал баярын ариун цугларалтыг Бурханы сүм зохион байгууллаа

Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зарын нийгэмлэг (Ерөнхий пастор Ким Жү-Чоль, цаашид

8 цаг 26 мин
“УИХ-д нэр дэвшигчдийн холбоо” улс төрийн тогтолцоог өөрчилнө

“УИХ-д нэр дэвшигчдийн холбоо” байгуулагдаж байгаагаа зарлаж, холбооны гишүүд “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

8 цаг 51 мин
“Синдерелла эмнэлгийн буруугаас болж хохирсон иргэн мэдээлэл хийх боломжгүй”

Синдерелла эмнэлгийн буруугаас болж хохирсон иргэн өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д нөхцөл байдлын

9 цаг 40 мин
“Энэ хэргийн ард хууль хяналтынхан болон улс төрчид гээд гэмт бүлэглэлүүд байна”

Монгол Улсын Хөгжлийн Банкны өр төлбөрт хураан авсан "Шинэ Яармаг" цогцолбор хорооллын зарим ба

10 цаг 10 мин
“Эрүүл хүнс-эрүүл хүн” аянаар хүнсний чанарын талаар мэдээлэл түгээнэ

Эрүүл хүнс бол аюулгүй амьдралын баталгаа. Энэ ч утгаараа “хоол бол эм” гэж хоол үйлдвэрлэлийн салбарынхан хэлдэг. Гэвч манай

19 цаг 16 мин
Ц.Тогосмаа: Татварын хэрэг маргааныг бууруулахад анхаарч ажиллана

Татварын алба, татвар төлөгч хооронд маргааныг бууруулах мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажилл

19 цаг 16 мин
Х.Тэмүүжин: Ерөнхий сайд нь гишүүдийнхээ дунд суудаг болох хуулийн төсөл өргөн барина

УИХ дахь АН-ын бүлэг Төрийн ордонд хуралдаж, хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийлээ. Бүлгийн хурлаар УИХ-ын хавар, н

19 цаг 16 мин
39 орд дээр нэмж найман ордыг стратегийн ордод бүртгүүлэх саналаа Засгийн газарт хүргүүлжээ

39 орд дээр нэмж найман ордыг стратегийн ордод бүртгүүлэх саналаа Засгийн газарт хүргүүлжээ

Уржигдар 16 цаг 12 мин
Б.Энхбаяр: “Женко"-гийн Засгийн газрыг танхайрлаа нэн даруй зогсоохыг шаардаж байна

Б.Энхбаяр: “Женко"-гийн Засгийн газар танхайрлаа нэн даруй зогсоохыг шаардаж байна

Уржигдар 16 цаг 07 мин
Х.Тэмүүжин: Ерөнхий сайд парламентынхаа толгой дээр гарч суудгийг болиулна

Х.Тэмүүжин: Ерөнхий сайд парламентынхаа толгой дээр гарч суудгийг болиулна

Уржигдар 15 цаг 18 мин