Х.ОЮУНБОЛД
“Терминатор” киноны “Хувь тавилан” ангид Терминаторын дүрийг бүтээсэн жүжигчин Габриэль Исаак Луна АНУ-ын 1982 арванхоёрдугаар сарын 5-нд төржээ. Тэрээр “El Rey Network” телевизийн “Бухтай тулалдагч” цуврал киноны Тони Браво, “АВС” телевизийн цагдаагийн олон ангит “Догшин хот” кинонд бүтээсэн Пако Контрерасийн дүрээрээ олонд танигдсан. Тэрээр Техас мужийн Остин хотод Дебора Анн, Габриэль Лопес Лунагийн хүү болон мэндэлжээ. Түүний аав нь 20 настайдаа хүүгээ төрөхөөс гурван сарын өмнө нас барсан байна. Тиймээс Габриэлийг ээж нь “СТ Эдвардс” их сургуульд суралцсан төрөлх нь хотод нь өсгөжээ. Тэрээр 2005 онд төгссөн энэ их сургуульд сурч байх хугацаандаа Их Британийн зохиолч Уильям Шекспирийн “Ромео, Жульета” жүжгийн Ромеогийн дүрд тоглосон байна.
Жүжигчний замнал
Их сургуулиа төгсөөд 2005 оны гуравдугаар сарын 12-нд болсон Өмнөд, Баруун өмнөд наадмын үеэр танилцуулсан “Fall to Grace” драмын кинонд Кристофер Ростровичийн дүрийг бүтээснээр алдаршсан байна. Дараа нь 2007 оны арваннэгдүгээр сарын 12-нд зах зээлд худалдаанд гарсан 51 бүс, “BlackSite” видео тоглоомд дуу оруулсан аж. Мөн Остин хотын театрын группыг байгуулагч Цаасан сандал театр компанийн гишүүн юм. Энэ театрын жүжигчин болсноор 2009 онд болсон Сергей Махудовын “Хар шоу”-нд тоглож, “Орестес” болон “Тоглоомын төгсгөл” киноны Словын дүрийг бүтээсэн байна. Түүнийг энэ гурван дүрийг бүтээснийх нь төлөө 2010 оны “Остин” кино наадмаас шилдэг жүжигчний шагнал хүртжээ. Мөн “Орголт”, ”Жрандин сүм”, ”Тоуч”, 2013 онд “Лос-Анжелес” кинонд туслах дүр бүтээжээ. Харин хувийн амьдралын хувьд 2011 оны хоёрдугаар сард Румын улсын жүжигчин Смаранда Лунатай гэрлэсэн бөгөөд хосууд Лос-Анжелес хотод амьдардаг байна.Габриэль Лунатай холбоотой баримтууд
-Габриэль Луна нь робот, хүн төрөлхтний хооронд ирээдүйд өрнөсөн дайны тухай өгүүлдэг кинонд тоглосон анхны латин америк цустай мексик жүжигчин юм.-Тэрээр хүүхэд байхдаа ахтайгаа буу болон зууван хэлбэртэй бөмбөгөөр тоглодог байснаа дурсдаг байна. Мөн Остин хотын угаалгын газарт ажилладаг байсан түүнийг ээжтэй нь хамт өсгөсөн эмээгийнх нь дурсамж байдаг гэж “Life and style” сэтгүүлд ярьжээ.
-Түүний ээж нь дахин хүнтэй гэрлээд салснаар Габриэль Луна эрэгтэй, эмэгтэй дүүтэй болжээ. Харин аав нь түүнийг төрөхөөс өмнө нас барсан учраас тулгарч байсан бүх хариуцлагыг үүрч өөрөө аав болсон гэж тэр ярилцлагадаа дурссан байдаг.-Мөнгө олох хэцүү байсан. Гэвч бидэнд өөр хүн хэлэх хүртэл ядуу гэдгээ мэддэггүй байсан. Бид өөрт байгаа бүхэндээ жаргалтай байдаг байсан. Учир нь бид нэг нэгэнтэйгээ хамт байдаг байсан. Би дүүтэйгээ өдөржин америк хөлбөмбөг тоглодог байлаа. Хэзээ ч ядуугаа мэддэггүй байсан. Гэхдээ бэлтгэлд ороод манай гэр бүлээс ч баян их мөнгөтэй хүмүүс байдгийг мэдсэн гэж ярьжээ.