ШУТИС энэ сарын 7-нд “Нээлттэй боловсролын төв”-өө танилцуулна

2019-11-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТУУЛ Шинжлэх ухаан, технологийн их сургууль “Нээлттэй боловсролын төв”-ийг өнгөрсөн гуравдугаар сард байгуулсан билээ. Тус төв нь багш, оюутнууд төдийгүй боловсролын салбарынханд, мөн мэдлэг мэдээллийг чухалчилдаг хэн бүхэнд зориулсан төв юм. Өөрөөр хэлбэл, “Нээлттэй боловсрлын төв”-д ирснээр та боловсролын бодлого, сургалтын технологи, сурах үйл ажиллагаа, нээлттэй боловсролын талаар санаа бодлоо чөлөөтэй солилцох, хэлэлцэх боломжтой юм. Тус төв нь  судалгаа, инновацийг хөгжүүлэх, үндэсний болон олон улсын эрдэмтэд, экспертүүд, олон нийтийн санал бодлыг илэрхийлэгчид, профессор багш, суралцахуйн загвар бүтээгч зэрэг хүмүүсийг үйл ажиллагаандаа татан оролцуулах  замаар  сургалт судалгаа явуулдаг хүрээлэн юм. “Нээлттэй боловсролын төв”-өөр дамжуулан ШУТИС нь “Боловсрол 4.0”-ийг өөрийн орны хөрсөнд буулгах, соёолуулах ажлыг эхлүүлж байгаа юм. Нээлттэй боловсрол бол хүмүүс мэдлэгийг хамтран бүтээж, хоорондоо чөлөөтэй солилцож улмаар мэдлэгийг бүх нийтийн баялаг болгох арга замын тухай философи юм. Мэдлэгээ хүмүүс өөр хоорондоо чөлөөтэй солилцох явдал бол Нээлттэй боловсролын хамгийн гол онцлог шинж юм. Өөрөөр хэлбэл, багш төдийгүй багш оюутан, сурагчид өөрсдийн мэдлэгийг харилцан солилцож шинэ мэдлэгийг бүтээх, өөрийн мэдлэгээ бататгах замаар боловсрол эзэмших цоо шинэ арга барилыг хэлж буй юм. Сүүлийн үед боловсролын салбарт парадигмийн өөрчлөлт хийх шаардлага тулгарч байгааг онцгойлон анхааруулахын сацуу багшлахуйгаас суралцахуйд шилжих тухай  их ярих боллоо. Энэ хийсвэр мэт  ойлголтыг хүн бүрт хүртээмжтэй ойлгуулахын тулд “Нээлттэй боловсролын төв”-өөс сургалтын нээлттэй эх материал, нээлттэй сурах бичиг, нийтэд зориулсан нээлттэй онлайн хичээлийг бэлтгэснээ танилцуулах гэж байна. Нээлттэй боловсролын төвөөс бэлтгэсэн эдгээр бүтээлүүд нь багшийн үйл ажиллагааг уламжлалт хичээл заах хэлбэрээс сурах үйл ажиллагааны дизайнер болгон өөрчлөх нөхцөлийг бүрдүүлэх юм. 2019 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр зохион байгуулах “Боловсрол 4.0” “Нээлттэй боловсрол-шинэ боломж” танилцуулах арга хэмжээ нь манай орны боловсролын салбарын бүх шатанд цоо шинэ боломжийг нээж өгч байгаагаараа онцгой ач холбогдолтой юм. Мөн ШУТИС-ийн “Нээлттэй боловсролын төв” нь сурагч оюутнууд бие даан суралцах арга болох шинэ онолын талаар судалгааг эхлүүлж байна. Эх сурвалж: www.polit.mn
“Мөнх амь”-ийн амлалт шингэсэн алгасал баярын ариун цугларалтыг Бурханы сүм зохион байгууллаа

Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зарын нийгэмлэг (Ерөнхий пастор Ким Жү-Чоль, цаашид

8 цаг 13 мин
“УИХ-д нэр дэвшигчдийн холбоо” улс төрийн тогтолцоог өөрчилнө

“УИХ-д нэр дэвшигчдийн холбоо” байгуулагдаж байгаагаа зарлаж, холбооны гишүүд “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

8 цаг 38 мин
“Синдерелла эмнэлгийн буруугаас болж хохирсон иргэн мэдээлэл хийх боломжгүй”

Синдерелла эмнэлгийн буруугаас болж хохирсон иргэн өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д нөхцөл байдлын

9 цаг 27 мин
“Энэ хэргийн ард хууль хяналтынхан болон улс төрчид гээд гэмт бүлэглэлүүд байна”

Монгол Улсын Хөгжлийн Банкны өр төлбөрт хураан авсан "Шинэ Яармаг" цогцолбор хорооллын зарим ба

9 цаг 57 мин
“Эрүүл хүнс-эрүүл хүн” аянаар хүнсний чанарын талаар мэдээлэл түгээнэ

Эрүүл хүнс бол аюулгүй амьдралын баталгаа. Энэ ч утгаараа “хоол бол эм” гэж хоол үйлдвэрлэлийн салбарынхан хэлдэг. Гэвч манай

19 цаг 3 мин
Ц.Тогосмаа: Татварын хэрэг маргааныг бууруулахад анхаарч ажиллана

Татварын алба, татвар төлөгч хооронд маргааныг бууруулах мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажилл

19 цаг 3 мин
Х.Тэмүүжин: Ерөнхий сайд нь гишүүдийнхээ дунд суудаг болох хуулийн төсөл өргөн барина

УИХ дахь АН-ын бүлэг Төрийн ордонд хуралдаж, хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийлээ. Бүлгийн хурлаар УИХ-ын хавар, н

19 цаг 3 мин
39 орд дээр нэмж найман ордыг стратегийн ордод бүртгүүлэх саналаа Засгийн газарт хүргүүлжээ

39 орд дээр нэмж найман ордыг стратегийн ордод бүртгүүлэх саналаа Засгийн газарт хүргүүлжээ

Уржигдар 16 цаг 12 мин
Б.Энхбаяр: “Женко"-гийн Засгийн газрыг танхайрлаа нэн даруй зогсоохыг шаардаж байна

Б.Энхбаяр: “Женко"-гийн Засгийн газар танхайрлаа нэн даруй зогсоохыг шаардаж байна

Уржигдар 16 цаг 07 мин
Х.Тэмүүжин: Ерөнхий сайд парламентынхаа толгой дээр гарч суудгийг болиулна

Х.Тэмүүжин: Ерөнхий сайд парламентынхаа толгой дээр гарч суудгийг болиулна

Уржигдар 15 цаг 18 мин