Гадаадад хөнгөлөлттэй үнээр чанартай боловсрол эзэмших боломжтой боллоо

2019-10-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.ОЮУНГЭРЭЛ Боловсролын үзэсгэлэн 14 дэх удаагаа Blue Sky Tower-т энэ сарын 25, 26, 27-ны өдөр боллоо. Edu line-тай хамтран Худалдаа Хөгжлийн банк мөн Air market хамтран зохион байгуулсан юм. Уг үзэсгэлэнд Солонгос, Австрали, Ирланд, Флиппин, Сингапур гэх нийт зургаан улсаас багш төлөөлөгч нар ирж тухайн сургуульд хэрхэн хамрагдаж тэтгэлэгтэй, хэлний бэлтгэл, магистрт суралцах талаар үнэ төлбөргүй цогц мэдээллийг өглөө. Өдөрлөгийг зорин ирж буй хүмүүсийн ихэнх нь ЕБС-ийн сурагчид байсан юм. Энэ өдрүүдэд суралцахаар “Edu line” компанитай гэрээ байгуулсан хүмүүст зуучлал болоод бүртгэлийн хураамжийг нь 50 хувиар хөнгөлсөн юм. Энэ удаагийн өдөрлөгийн давуу тал нь зарим сургуулийн 2020 оны ЕБС-ийн төгсөгчдөд илүү чиглэсэн олон төрлийн тэтгэлэг урамшуулал мөн зуучлалын хураамжаас 100 хувь хөнгөлөх боломжийг олгосон. Мөн Австрали улсад суралцангаа ажиллах ямар боломж байгаа эсвэл ажиллах сонирхолтой хүмүүст ямар боломж бүрдсэн, хэрхэн гэр бүлээрээ явах талаар дөрвөн удаагийн сургалт зохион байгуулжээ. Сургалтад өөрийн ажил амьдралынхаа туршлагаас хуваалцахаар зорин ирсэн хүмүүс ч байсан юм. Тэд “Одоогоор Монгол Улсаас ажиллах хүсэлтэй гэрээний ажилчдын хувьд виз нь нээлттэй бус байдаг. Гадаад хэргийн яамнаас заавал зөвшөөрөл ав гэж хүндрэл үүсдэг. Энэ асуудлыг хэрхэн шийдэх тал дээр “Edu Line” компани тусалж, хамтарч ажиллахаа илэрхийлсэн. Хэрэв суралцагч өртөг өндөртэй гэж үзвэл эхнэр эсвэл нөхрийн хамт гарч болох ба энэ нь маш том давуу тал юм. Визний нөхцөл нь дагалдагч гэдгээр гарах ба очоод долоо хоногийн 20 цагт нь ажиллах бүрэн боломжтойг онцолсон юм. Тухайн оюутан суралцахаар виз нь гарсан бол очиход нь хүлээж авах хүн болон хаана ямар орон сууцанд байхыг “Edu Line”-ий зүгээс шийдэж өгөх ажээ. Гадаадад сурахыг зорьж буй хүмүүст хамгийн наад захын шалгуур бол хэлний мэдлэг гэдгийг багш нар онцолж байсан юм. Хэрэв хэлний мэдлэг хангалтгүй гэж үзвэл хэлний бэлтгэлд суух боломжтой юм байна. Зохион явуулж буй байгууллагуудаас болон сургуулиудаас сугалаат гарын бэлэг, эрхийн бичгийг  бэлдсэн ба сүүлийн өдөр азтангуудаа тодруулсан юм. Үүнд зуучлал болоод бүртгэлийн хураамжийн хөнгөлөлт, нислэгийн тизний эрхийн бичиг, сургуулийн сургалт болон хэлний бэлтгэлийн эрхийн бичгийн эздийг шалгарууллаа. Нэг сургууль гэхэд доод тал нь гурван эрхийн бичиг бэлдсэн байсан юм. Худалдаа хөгжлийн банкний хувьд олон улсад ашиглах эрхтэй данс, картыг нээж өгч байсан бол AIR MARKET-ийн зүгээс үнэгүй зорчих нислэгийн тийзний азтангуудыг шалгаруулсан юм. Тэтгэлэгт оролцогчдын хувьд өөрийн гэсэн суралцах хүсэл тэмүүлэл, зорилготой байх ёстой. Мөн сургуулийн амьдрах дотуур байрны хүрэлцээний тал дээр санаа зовох зүйл байдаггүй. Өөрийнх нь хүсэлтийг харгалзаж үзээд ах дүү хамаатан садангийндаа байж бас болно. Бусад зуучлагч газрын хувьд сургуульд нь оруулаад орхичихдог бол “Edu Line”-ий хувьд суралцаж байх хугацаанд нь улирал бүр ирц, дүнгийн мэдээлэл дээр нь хяналт тавьж ажилладаг. Цаашлаад гэр бүлийнхэн болон өөртэй нь холбогдож ярилцдаг байгаа гэж “Edu Line”-ий Солонгосын албаны зөвлөх Г.Ундармаа хэлсэн юм. Мөн сонирхогчдын төлөөллөөс гадаадад суралцахын давуу тал нь төгсөөд мэргэжлээрээ ажил олдох магадлал өндөр, дээрээс нь хэлний мэдлэг олж бусад орны соёлоос суралцах давуу талтай. Энэ өдөрлөг нь 2020 оны ЕБС-ийн сурагчдад хямд чанартай боловсролыг эзэмшихэд чиглэсэн олон боломж байна хэмээн XII ангийн сурагч Ч.Халиун хэлсэн юм. Эх сурвалж: www.polit.mn
“Мөнх амь”-ийн амлалт шингэсэн алгасал баярын ариун цугларалтыг Бурханы сүм зохион байгууллаа

Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зарын нийгэмлэг (Ерөнхий пастор Ким Жү-Чоль, цаашид

8 цаг 12 мин
“УИХ-д нэр дэвшигчдийн холбоо” улс төрийн тогтолцоог өөрчилнө

“УИХ-д нэр дэвшигчдийн холбоо” байгуулагдаж байгаагаа зарлаж, холбооны гишүүд “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

8 цаг 37 мин
“Синдерелла эмнэлгийн буруугаас болж хохирсон иргэн мэдээлэл хийх боломжгүй”

Синдерелла эмнэлгийн буруугаас болж хохирсон иргэн өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д нөхцөл байдлын

9 цаг 26 мин
“Энэ хэргийн ард хууль хяналтынхан болон улс төрчид гээд гэмт бүлэглэлүүд байна”

Монгол Улсын Хөгжлийн Банкны өр төлбөрт хураан авсан "Шинэ Яармаг" цогцолбор хорооллын зарим ба

9 цаг 55 мин
“Эрүүл хүнс-эрүүл хүн” аянаар хүнсний чанарын талаар мэдээлэл түгээнэ

Эрүүл хүнс бол аюулгүй амьдралын баталгаа. Энэ ч утгаараа “хоол бол эм” гэж хоол үйлдвэрлэлийн салбарынхан хэлдэг. Гэвч манай

19 цаг 1 мин
Ц.Тогосмаа: Татварын хэрэг маргааныг бууруулахад анхаарч ажиллана

Татварын алба, татвар төлөгч хооронд маргааныг бууруулах мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажилл

19 цаг 1 мин
Х.Тэмүүжин: Ерөнхий сайд нь гишүүдийнхээ дунд суудаг болох хуулийн төсөл өргөн барина

УИХ дахь АН-ын бүлэг Төрийн ордонд хуралдаж, хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийлээ. Бүлгийн хурлаар УИХ-ын хавар, н

19 цаг 1 мин
39 орд дээр нэмж найман ордыг стратегийн ордод бүртгүүлэх саналаа Засгийн газарт хүргүүлжээ

39 орд дээр нэмж найман ордыг стратегийн ордод бүртгүүлэх саналаа Засгийн газарт хүргүүлжээ

Уржигдар 16 цаг 12 мин
Б.Энхбаяр: “Женко"-гийн Засгийн газрыг танхайрлаа нэн даруй зогсоохыг шаардаж байна

Б.Энхбаяр: “Женко"-гийн Засгийн газар танхайрлаа нэн даруй зогсоохыг шаардаж байна

Уржигдар 16 цаг 07 мин
Х.Тэмүүжин: Ерөнхий сайд парламентынхаа толгой дээр гарч суудгийг болиулна

Х.Тэмүүжин: Ерөнхий сайд парламентынхаа толгой дээр гарч суудгийг болиулна

Уржигдар 15 цаг 18 мин