“Өрх бүрт орон сууц” хөтөлбөрийн нээлт Дорнод, Хэнтий  аймагт боллоо

2019-10-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ МАХН-ынхан   “Өрх бүрт орон сууц” хөтөлбөрийнхөө   хөдөө орон нутаг дахь   нээлтийг наран ургах зүг   Дорнод,  Хэнтий  аймгаас эхлүүллээ.  Энэ  үеэр  1000 гаруй иргэн тус хөтөлбөрийн  бүртгэлд хамрагдсан юм.  Нээлтийн ёслолд Нийслэлийн МАХН-ын дарга, “Өрх бүрт орон сууц” хөтөлбөрийн санаачлагч  Э.Эрдэнэжамъян хэлсэн үгэндээ  “Өнөөдөр энд ирсэн иргэд ирэх жил шинэ байрандаа орсон байна, энэ боломжтой. Өнөөдөр Монголын төр баячуудын төлөө биш дийлэнх олонх болсон ядарч зовж буй ард түмнийхээ төлөө,  тэдний сайн сайхан амьдралын төлөө ажиллах ёстой. Байгалийн баялгаас цөөн хүн ашиг олж түрийвчээ түнтийлгэх биш, нийтээрээ ашгийг нь хүртэж чинээлэг амьдрах эх үүсвэр байх учиртай”-г онцлон тэмдэглэсэн юм. Тэгвэл өрх бүрт орон сууц үнэгүй олгох нь боломжгүй” хэмээн сөрөг ухуулга хийх хүн ч цөөнгүй байгаа. Энэ талаар МУИС-ийн багш, улс төр судлаач, доктор  Ч.Өлзийсайхан хэлэхдээ “Одоо ч гэсэн Улаанбаатар хот, аймгийн төвүүдэд социализмын үед баригдсан орон сууцнуудад үнэгүй орсон иргэд, тэдний үр хүүхэд амьдарч байна. Дэлхийн бусад улс орнуудад ч иргэдээ ийм маягаар орон сууцжуулсан байдаг. Тийм түүх байгаад, өөрсдөө ч тэр түүхийг мэдсээр байж зарим хүн өрх бүрийг орон сууц боломжгүй гэж ярьж буй нь  ухаалаг бодлогыг  үгүйсгэж улстөржүүлэх гэсэн  хандлага, ийм л зорилго харагдаж байгаа” гэв. Дорнод аймаг  зүүн бүсийн хөгжлийн төв гэдгээрээ онцлог. Харин Хэнтий аймагт сүүлийн жилүүдэд аялал жуулчлал эрчимтэй  хөгжиж байна. Түүнийг дагаад хүн ам өсч, энд тэндээс шилжин ирж суурьших иргэдийн тоо ч нэмэгджээ. Мөн утаа, агаарын бохирдол ихсэх хандлагатай болсон байна. Энэ нөхцөл байдал нь  орон сууцжуулах хөтөлбөрийг алгаа ташин хүлээж авах бодит үндэслэл болж байгааг иргэд хэлсэн. Харин хэрэгжих боломжийн тухайд  тэд “МАХН-д итгэл үзүүлж чадвал амласнаа биелүүлнэ гэж найдаж байна” гэцгээж байв. Учир нь тус нам  2016 оны мөрийн хөтөлбөртөө ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдээ төрөөс үнэгүй орон сууцжуулах зэрэг олон  зорилт дэвшүүлж байсан. Эрдэмтэн, судлаачидтай хамтран боловсруулсан   Шинэ Дээд хуулийн төсөлдөө   төр  иргэдээ   үнэгүй орон сууцаар хангах ёстой хэмээн  томъёолж “Орон байр нь  хүний язгуур эрх ашгийн нэг”  гэж тодорхойлсон. Өдгөө түүнийхээ үргэлжлэл болгож  “Өрх бүрт орон сууц” хөтөлбөрийг дэвшүүлснийг   талархан хүлээж авч байна. Тухайлбал, Дорнод аймгийн малчин Н.Мягмарсүрэн “20-30 жил хоёр намаар удирдуулаад дээшилсэнгүй. Дээр байгаа хэдэн хүн хагартал баяжиж, доор байгаа нь ядуурлаа. Ядахад  бид  толгой хоргодох  байртай болох эрхтэй” гэв.   Тус аймгийн төвд орц хонгилоор амьдардаг иргэн  С.Энхболд “Монгол хүн эх орныхоо баялгаас хувь хүртэе, байртай больё  гэж хэлж яагаад болохгүй байх вэ” гэсэн бол ахмад геологич Г.Сүхбаатар “Жирийн иргэн бидэнд хэтийдсэн шунал байхгүй. Олон өрөө байр нэхэхгүй. Тав тухтай амьдрах ганц өрөө байхад ахмадууд бид баярлана”,  ахмад хилчин  Ц.Хэнгарав “Дээгүүрээ идэж уухгүй бол  МАХН-аас дэвшүүлээд байгаа өрх бүрийг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжих бүрэн боломжтой.  Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг  анх Мянганы зам тавина гэж байхад “Энэ ч бүтэхгүй байх” гэж бодож байсан хүн олон бий. Гэтэл хэрэгжээд, 21 аймаг Улаанбаатар хоттой засмал замаар холбогдсон. Их өрийг тэглэнэ гэхэд мөн итгээгүй. Гэтэл тэр биелсэн. Тэгэхээр одоо яриад байгаа өрх бүрийг орон сууцжуулах  хөтөлбөр нь биелэх бүрэн үндэстэй гэж бодож байна” хэмээн байр сууриа илэрхийлж байлаа. Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.22 № 209 (6176)  
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

18 цаг 45 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

18 цаг 45 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

18 цаг 45 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

18 цаг 45 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

18 цаг 45 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

18 цаг 45 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

18 цаг 45 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

18 цаг 45 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

18 цаг 45 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

18 цаг 45 мин