Та зээл авах хүсэлд автаад л байвал энэ маш муугийн дохио!

2019-10-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГ Бид бүгд америкчуудын өрийн төвшин жилээс жилд өсч, гашуун сургамж бүхий график болон гэдийж буйг мэднэ. Дэлхийн санхүүгийн хямрал 2008 онд тохиож, түүнээс хойш өнөөг хүртэл энэ агуу үндэстэн хөл дээрээ бүрэн зогсч чадалгүй 11 намрыг үджээ. Энэ зуур “Форбес” сэтгүүлийн санхүүгийн мэдээлэл, оюутны болон коллежийн зээлийн мэдээллээр мэргэшин бичдэг сэтгүүлч Роберт Фаррингтон /Robert Farrington/-ы “Хувь хүний зээл авах хүсэл үлэмж өсөх нь муугийн шинж” хэмээх нийтлэл анхаарал татав. Энэхүү нийтлэлийг хөрвүүлэн хүргэхийн хамт зарим мэдээллийг уншигч тантай хуваалцъя. Кинонд гардагчлан америкчуудын хэрэглээ нь зээлийн картаар хэмжигдэж буй. Тэгвэл америкчуудын өр төлбөрийн мэдээллийн статистик судалгааны тайланд дурдсанаар энэ оны зургадугаар сард дундаж нэг өрхийн зээлийн картны өр 8398 ам.доллар болжээ. Харин оюутны зээлийн өрийн сүлжээ хэдийнэ 1.5 их наяд ам.долларт хүрч, бие даасан бас нэгэн хямрал болтлоо ужгирсан байна. Үүн дээрээс шар толгойтнуудын шинэ тутам гарч буй автомашины загвараас хоцрохгүй гэсэн хүсэл хэрэгцээ зээлийн өрийг улам нэмэгдүүлж байна. Зөвхөн энэ оны эхний улиралд гэхэд шинэ автомашин авах гэсэн америк иргэдийн зээлийн хүсэлт 32 мянган ам.долларт хүрчихжээ. Гэсэн ч үүнийг америкчууд өмнөх шигээ л огтхон ч анзаарсан янз алга. АНУ-ын зээлийн тайлан мэдээллийн Experian агентлагаас энэ онд гаргасан судалгаанд дурдсанаар хувь хүний зээл нь хэрэглээний зээлийн өсөлттэй уралдан нэмэгдэж байна. Улмаар энэ зээлийн хэмжээ өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд 2017 оны мөн үеийнхээс 11.9 хувиар өссөн дүнтэй байгаа юм. Хувь хүний зээлийн дундаж хэмжээ 15 мянган ам.долларт хүрсэн нь санаанд оромгүй өндөр тоо. Түүний сард төлөх эргэн төлөлт нь нь дунджаар 353 ам.доллар. Өнгөрсөн оны сүүлчийн улиралд 6.1 сая хувь хүний зээл үүссэн бөгөөд 34.3 сая хэрэглэгч хувь хүний зээл авчээ. Нийтдээ эдгээр хэрэглэгчийн нийт авсан зээл нь 291 тэрбум ам.доллар болсон байна. Тэд зээлээ юунд зарцуулж байна вэ? Яагаад ийм олон хүн хувь хүний зээл авч байна вэ гэхээсээ илүү тэд мөнгөө юунд зарцуулж байна вэ гэдэг нь анхаарал татаж мэдэх юм. Тиймээс ч Experian-ий тайланд хувь хүний зээл яагаад ийнхүү өсч байгаа, бас энэ мөнгө юунд урсан одож байгаа талаар хэд хэдэн судалгааг нийтэлжээ. Нэгдүгээрт, “Америкчууд түүхэндээ хамгийн бага ажилгүйдэлтэй үед эдийн засгийн хувьд тогтвортой байдалдаа итгэдэг. Тэгвэл зээлийн картны ач тусаар бараа бүтээгдэхүүнээ онлайнд хямд өртгөөр борлуулах зах зээл хувь хүний зээлийг өсгөх гол түлхүүр нь болжээ. Үүнээс гадна старт-апп компаниудын санхүүжилт энэхүү зээлийн 40 гаруй хувийг эзэлж байна” гэж дээрх тайланд дурдсан байна. Хоёрдугаарт, хувь хүний зээл өсч буйн цаана онлайнаар зээл олгогчид, зээл хүсэгчид зээлийн картны өндөр хүүнээс бултах гэсэн ухаалаг маркетинг ч байж болох. Харин хувь хүний зээлийн тухайд хүү нь хэзээ ч өөрчлөгддөггүй, төлбөр нь ч тогтмол хэмжээтэй байдаг болохоор хэрэглэгч нь төсвөө төлөвлөхөд дөхөмтэйн дээр өр зээлийн “хар зураг”-аа түвэггүй гаргахад тусалдаг аж. Зөвхөн өр зээлийн зохицуулалтаас гадна өрхүүд орон гэртээ их засвар хийх, томоохон тавилга худалдан авах, тэр бүү хэл коллежийн төлбөрөө төлөхийн тулд ийнхүү хувь хүний зээл авч буй. Хувь хүний зээл танд ямар бэрхшээл үүсгэдэг вэ? №1: Үүнд эрсдэлээс хамгаалах баталгаа гэж байхгүй Хувь хүний зээл маш олон асуудлыг шийдэх гарц болдог хэдий ч энэ нь аюулгүй байдал талаасаа огтхон ч хангалтгүй. Автомашины зээл бол барьцаанд нь таны төмөр хөлөг байдаг, мортгейжийн зээлэнд таны орон сууц байна. Гэтэл хувь хүний зээлд ямар ч барьцаа алга. Хүмүүс энэ зээл хүү багатай байдаг учраас аялалд явах, үнэтэй бараа, тавилга авах зэргээр үүнийг ашиглаж буй нь танд ойлгоход илүү дөхөмтэй болгох биз. Гэхдээ та эргээд зээлээ төлөхөд таны аялал, эсвэл худалдаж авсан ор тань огтхон ч “туслахгүй”. №2:Өр дарах гэж зээл авбал бүр ч их асуудалд унана Түүнээс гадна танд гэж зөвлөхөд, өр дарах гэж хувь хүний зээл авах гэж байгаа бол энэ нь таны асуудлыг шийдэх биш харин ч том эрсдэлд унагах занга болно. Зээлийн картныхаа өрийг дарах гэж хувь хүний зээл авбал та юу юугүй унахад бэлэн байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, хувь хүний зээл нь зарлагыг санхүүжүүлэхэд тусалдаг болохоос биш ямар нэг асуудлыг шийдэх, өр дарах зэрэгт хүртээлгүй зүйл билээ. №3: Давуу болон сул тал АНУ-д Goldman Sachs, LendingTree болон LightStream зэрэг орчин үеийн технологид суурилсан зээлийн платформууд бий болж байгаа нь талархууштай. Монголд бол мэдээж, Lend.mn, Moneypolofinance.mn зэргээр энэ нь эхэлж байгаа. Гэртээ буйдан дээрээ тухлаж байгаад л гар утаснаасаа зээлийн хүсэлтээ цахимаар илгээж болох тийм таатай орчин бидэнд бий болчихож. Хэдэн жилийн өмнөх шиг олон хоногоор хүлээдэг байсан үе өнгөрч, бизнес улам хурдасч, та маргааш, нөгөөдөр нь л мөнгөө дансандаа хүлээн авч чаддаг болж. Ихэнх хувь зээлдэгчид танд хүссэн дүнгээр чинь зээл өгч чадах ч, таны хүлээх эрсдэл тэр хэрээр нэмэгдэж байдаг бас нэгэн сул тал мөн. Хувь хүний зээл авахаасаа өмнө үүнийг уншаарай Ар араасаа цуварсан олон баярууд хаяа дэрлээд ирэхэд онлайн зээлдэгчид хэдийнэ хувь хүний зээлээ шургуу олгохоор бэлтгэлээ базаачихсан байдаг. Учир нь хүн бүхэн хайртай, дотны хүндээ өгөх бэлгээ сонгох гээд догдолж, түүнд хэрэгтэй мөнгийг л олж байвал бусдыг нь умартдаг шүү дээ. Жишээ нь, АНУ дахь онлайн зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хамгийн том үйлчилгээний компани LendingTree гэхэд гэнэтийн бэлэг бэлдэхээр яарч буй хүмүүст зориулаад цахим хуудсандаа “Бэлгийн зээлүүд” хэмээх хуудсыг шинээр үүсгэсэн байх жишээтэй. “Хайртай хүмүүстээ бэлэг авахад тань мөнгө дутаад байна уу” гэж тэд танаас юун түрүүнд асуухад, та “Тийм” гэсэн товч дарахад л “Бид таны санхүүгийн асуудлыг бүрэн шийднэ” гэсэн саналыг танд илгээнэ. Нэг талаараа догь байгаа биз. Нөгөө талаараа та тэдний өгөөшинд ийм амархан орно. Тэгвэл АНУ-ын зээлийн бүх төрлийн үйл ажиллагааны зөвлөгөө өгдөг First Financial Credit Union төвөөс хэрэглэгчдэд дараахь зөвлөгөөг өгчээ. Тэд “Та аливаа баярын улирлыг стресс багатай туулахыг зорьж байгаа бол баяр ёслолын бэлэгт зориулсан элдэв зээлийн дараа түүнийг төлөх өртөг нь өндөр байх болно гэдгийг ойлгох хэрэгтэй” гэж зөвлөжээ. Энэхүү нийтлэлийг бичигч “Форбес” сэтгүүлийн санхүүгийн нийтлэлийн сэтгүүлч Роберт Фаррингтон /Robert Farrington/ “Би эдгээр зээлийн компаниудын талаар төдийлөн нарийн мэдэхгүй. Тэгээд ч баяр бүрээр зар сурталчилгаа хийх гэж олон зуун мянган доллараа компаниуд зарцуулж байгаа. Гэвч миний танд хэлэхийг хүсч байгаа зүйл гэвэл, баяр ёслол ч бай, ер нь аль ч үед зээл авахаасаа өмнө удаан бодож, сайн төлөвлөөрэй гэдгийг ойлгуулмаар байна. Бэлэг авахыг хүсч байгаагаас тань илүүтэйгээр таны бодох ёстой, бас өөрийгөө шүүмжлэх ёстой зүйл бол та зээл авсаар л байна. Сар бүр төлөх төлбөр, түүний өртөг танд хамаагүй байж болох ч та сар бүр төлбөр төлөх дарамтан дор байх болно. Та угаалгын өрөөгөө тохижуулах, хамгийн сүүлийн үеийн нимгэн дэлгэцтэй зурагтаар унтлагын өрөөгөө чимэхийг хүсч байж болох юм. Та л энэ шийдвэрийг гаргаж байгаа. Харин би таныг ингэхгүй байсан нь дээр гэж зөвлөх байна” хэмээн бичжээ. Үнэхээр хувь хүний зээл таныг өрнөөс гарахад тусалдаг уу? Эцсийн дүндээ тэдгээрийн хэрэглээ, ашиг тус нь таны сахилга бат, хэр хайр гамтай хэрэглэснээс тань л шалтгаална. Магадгүй хувь хүний зээл бага хүүтэй боломжийн юм шиг харагдаж мэднэ. Гэхдээ үүнийг авах зайлшгүй шаардлага нь та зээлийн картаа хэрэглэхээ больсон тэр цагт л сонгох ёстой сонголт байх ёстой. Монголчууд зээлийн талаар юуг мэдвэл зохих вэ? Монголбанкнаас  “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд гарын авлага боловсруулсан байна. “ Та зээл авах тухай бодохоосоо өмнө зээлийг хэрхэн, юунд зарцуулахаа тодорхойлсон байхаас гадна зээлийг хүүний хамт тогтмол давтамжтайгаар буцаан төлөх ирээдүйн орлогоо тооцоолсон байх ёстой” хэмээн дурджээ. Түүнчлэн “муу” зээлээс хэрхэн зайлсхийх талаар “Зээл авч буй тохиолдолд, тухайн зээл “сайн” зээл мөн эсэхийг хянаарай. “Сайн” зээл гэдэг нь танд богино хугацаанд мөнгө олох боломжийг олгох, урт хугацаанд орлого олох боломжийг тань нэмэгдүүлэх, эсвэл танд зайлшгүй чухал зүйл, жишээ нь орон байр худалдаж авахад тань туслах зээл юм. “Муу” зээл гэдэг нь танд төдийлөн шаардлагагүй, ирээдүйд танд орлого олоход туслахгүй зүйл худалдан авах зээл юм” хэмээжээ.
DR MAXWELL
Та бөөр, биеийн эрхтэн худалдаж авах уу эсвэл бөөр эсвэл биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд бөөрөнд тань 500,000 доллар өгөх болно. Миний нэр бол доктор Максвелл бол Билл Ротын ЭМНЭЛГИЙН мэдрэлийн эмч юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд донорын хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах мэс засал хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Япон. Хэрэв та бөөр зарах эсвэл худалдаж авах сонирхолтой байгаа бол бидэнд мэдэгдээрэй Органчууд бидэнтэй и -мэйлээр холбоо барихаас бүү эргэлзээрэй. Имэйл: birothhospital@gmail.com Аппын дугаар гэж юу вэ: +33751490980 Хүндэтгэсэн ЕРӨНХИЙН ЭХЛЭГЧИЙН ЗАХИРАЛ DR MAXWELL
DR MAXWELL10
Та бөөр, биеийн эрхтэн худалдаж авахыг хүсч байна уу эсвэл бөөр, биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Санхүүгийн эвдрэлээс болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг эрэлхийлж байгаа бөгөөд та юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бөөрөнд чинь зориулж танд $ 500,000 доллар өгөх болно. Намайг доктор MAXWELL гэдэг бол BILL ROTH HOSPITAL-ийн мэдрэлийн эмч. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьдрах донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах ажлыг хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой бол бидэнд мэдэгдээрэй Эрхтэнүүд бидэнтэй имэйлээр болон имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats програмын дугаар: +33751490980 Хүндэтгэсэн ДАРГЫН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ DR MAXWELL
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

18 цаг 42 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

18 цаг 42 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

18 цаг 42 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

18 цаг 42 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

18 цаг 42 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

18 цаг 42 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

18 цаг 42 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

18 цаг 42 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

18 цаг 42 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

18 цаг 42 мин