Сүүлийн гурван жилд 1289 иргэн Монгол Улсын харьяатаас гарчээ

2019-10-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.Оюунгэрэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн харьяатын газраас 2019 оны эхний есөн сарын тоон мэдээллийг өнөөдөр 10.17 танилцууллаа. Хуульд зааснаар Монгол Улсын нийт хүн амын гурван хувь буюу 97154 гадаад иргэн оршин суух боломжтой байдаг. Тэгвэл өнөөдрийн байдлаар гадаадын 25419 иргэн байгаа нь Монгол Улсын харьяат хүн амын 0.8 хувийг эзэлж байна. Харин цагаачлан амьдрах иргэд хүн амын 0,5 хувь буюу 16192 иргэн байх ёстой бол 1927 буюу 0,06 хувийг эзэлж байгаа аж. 2017 онд 553, 2019 онд 490, 2019 оны эхний есөн сарын байдлаар 227 иргэн буюу нийт 1289 иргэн Монгол Улсын харьяатаас гарсан байна. Иргэний харьяаллаа өөрчилсөн иргэдийн 870 нь Бүгд Найрамдах Казахстан улсад амьдрах хүсэлтэй казах хүмүүс байжээ. Тэгвэл сүүлийн гурван жилийн байдлаар Монгол Улсын иргэн болсон 26 иргэн байгаа бөгөөд харьяалалгүй зургаа, ХБНГУ гурав, ХБНАБалба улс нэг, ОХУ найм, БНЭУ нэг, БНХАУ долоон иргэн байсна байна.  Мөн Монгол Улсын иргэн харьяаллаа сэргээн тогтоолгосон 67 иргэн байна.  Энэ талаар Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн “Сүүлийн үе манай улсад багийн спортыг хөгжүүлэх чиглэлээр өөр улсаас тамирчид олноор ирэх болсон. Ийм шалтгаанаар зөвшөөрөлгүй орж ирж байгаа тохиолдол их гарч байна. Жишээ нь, Нигер улсын хоёр иргэн Энэтхэг улсын 30 хоногийн жуулчны ангиллын виз аваад орж ирээд зөвшөөрөлгүй, өөр чиглэлийн үйл ажиллагаа явуулсан учир нэг иргэнийг гарсан байгаа. Хоёр дахь иргэнийг энэ сарын 26-нд албадан гаргахаар болсон. Ийм асуудал үүсэхгүй байх үүднээс спортын холбоо манай байгууллагатай хамтарч ажиллах хэрэгтэй байна. Мөн Монгол Улсад БНАСУ-аас 1900 орчим иргэн  барилга, ноос угаах, оёдлын салбарт ажилладаг. НҮБ-аас БНАСУ-ын иргэдийг ажиллуулах чиглэлд хоёр удаагийн тогтоол гаргасан. Тогтоолд, БНАСУ-аас ажиллаж байгаа хүмүүсийн тоог нэмэхгүй, ажилд жуулчлах байгууллагыг багасгах чиглэл өгсөн. Тиймээс бид шат дараатай арга хэмжээ авч, ихэнх иргэдийг албадан гаргаж байгаа бөгөөд энэ сарын 20, 25, 30-д үлдсэн иргэдийг гаргахаар төлөвлөсөн” гэв.  Мөн гадаадын иргэдийг албадан гаргах 12 төрлийн үндэслэл байдаг бөгөөд визийн хугацаа хэтрүүлсэн 66, шүүхээр ял шийтгүүл тогтоолгосон 30, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа эрхэлсэн 92, зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн 153, оршин суух хугацаа хэтрүүлсэн 12, бусад тохиолдлоор 12 гадаадын иргэнийг албадан гаргасан байна. Шүүхээр ял шийтгэл тогтоолгосон иргэн 2018 онд 15 байсан бол энэ жил 30 болсон байна. Энэ тохиолдол хуулийн 37.1.11-д заасан “ Шүүхээр ял шийтгүүлсэн гадаадын иргэн ялаа эдэлж дууссан буюу ялаас чөлөөлөгдсөн, эсвэл тухайн гадаадын иргэнийг Монгол Улсын олон улсын гэрээний дагуу харьяалах улсад нь шилжүүлэхээр болсон” бол албадан гаргадаг аж. 2019 онд албадан гаргасан иргэдийн 300 БНХАУ-ын иргэн, 12 Балба, найм БНСУ, найм БНСВУ, долоон ОХУ, бусад улсын 37 иргэн байна.  
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

7 цаг 5 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

8 цаг 45 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

13 цаг 4 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

13 цаг 9 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

13 цаг 17 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

13 цаг 22 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

13 цаг 34 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

13 цаг 36 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

13 цаг 57 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

13 цаг 59 мин