Шатахуунаа хүчрэх нь машинаа уна

2018-10-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Шатахууны жижиглэнгийн үнэ өссөнд нефть импортлогчдыг зүхэн, зохицуулалт хийж чадаагүй гэх “зүйл ангиар” Засгийн газрыг огцруулах тухай ярьж эхлэв. Монгол Улс дотооддоо шатахуун үйлдвэрлэдэг байсан бол үйлдвэрлэгч, төр хоёрыг буруутгаж болно.  Гэтэл балга ч шатахуун үйлдвэрлэдэггүй, ОХУ-аас хэрэгцээгээ 100 хувь шахам хангаж байж,  хамгийн хямд үнэтэй нефть хэрэглэх ёстой гэж тэлчлэх нь буруу эрхлүүлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэгч л болж хувираад байна. Ашигт малтмал, газрын тосны газраас хийсэн мэдээллээр 2018 он гарсаар дэлхийн зах зээлд нефтийн үнэ хэд дахин өсч, ОХУ тэр бүрийд нефтийн хилийн үнээ нэмж иржээ. Хамгийн сүүлд буюу энэ сард шатахууны хилийн үнээ бүтээгдэхүүний төрлөөс нь хамаарч, өмнөх сарынхаас тонн тутамд нь 45-85 ам.доллараар нэмсэн байна. Тодруулж хэлбэл, үнийн энэхүү өсөлтийг дагаж, Монголд шатахууны жижиглэнгийн үнэ өсчээ. Иймээс төрөөс тавих хяналт бол үнийн өсөлт бодитой юу гэдгийг л тооцож гаргах явдал. Хэрэв импортлогчид хойд хөршид хилийн үнэ нэмэгдсэнийг далимдуулж, нефтийн бүтээгдэхүүнийг хэт өндөр үнээр нэмсэн бол хариуцлага тооцох ёстой. Зөрчлийн хуулиар торгууль ногдуулахаас гадна Эрүүгийн хариуцлагад татах заалт ч бий.  Түүнээс нийлүүлэгч тал үнээ өсгөчихсөн байхад төрийн нударгаар “Хямд үнэтэй шатахуун борлуулах ёстой” гэж импортлогчдыг дарамтлах эрх байхгүй. Нөгөө талаас иргэд ч зүй ёсны шаардлага тавих цаг нь болжээ. Зөвхөн автомашин унахын төлөөнөөс үнийн нэмэгдэлтэй тэмцэх нь хэр шударга үйлдэл вэ?.
Шатахууны үнийн нэмэгдлийг дийлэхгүй байсан юм бол түгжрэл үүсгэн, автомашин унах хэрэгтэй юм уу. Улаанбаатар хотын авто зам өнөөдөр ачааллаа дийлэхгүй болсон нь автомашины тоо нь хэрээс хэтэрсэнтэй л холбоотой. Өглөө ажилдаа ирэх, орой гэртээ харихад иргэд тус бүр хоёр цагийг автомашиндаа өнгөрүүлж байна. Монгол Улсын нефтийн хэрэглээ жил ирэх тусам өсөх болсон нь мөн л импортоор орж ирж байгаа автомашинтай  холбогддог.
Гаалийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн газрын мэдээллээр жилд дунджаар 60-70 мянган тээврийн хэрэгсэл импортоор орж ирж байна. Монгол Улс өнөөдөр 900 мянга орчим тээврийн хэрэгсэлтэй болсон бөгөөд нийслэлд 600 мянга гаруй нь хөдөлгөөнд оролцдог аж. Эдгээр автомашины хөдөлгөөнийг зохицуулахын тулд нийслэлээс дугаарын хязгаарлалт хийхээс эхлээд зарим уулзваруудаа өргөтгөх, тээврийн хэрэгслийн урсгалыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгох зэргээр тодорхой зохицуулалт хийсээр ирсэн ч үр дүн муутай байгаа. Зарим эдийн засагчид цалингаа автомашиныхаа “идшэнд” зарцуулаад дуусдаг иргэдтэй болсон тухай ярих нь бий. Энэ үнэн. Монголд хөдөлмөрийн хөлсний үнэлэмж дэлхийн хөгжиж буй орнуудтай харьцуулахад доогуур боловч хувьдаа автомашинтай иргэдийн тоогоороо бол тэргүүлэх зэрэгт багтана. Харин автомашин нь чанартай юу, агаар орчны бохирдолд ямар нөлөө үзүүлж байна вэ гэвэл 0 заана. Импортоор орж ирж байгаа автомашины 60 гаруй хувь нь насжилт өндөртэй автомашин эзлэх болсон. Хөгжилтэй орнууд насжилт өндөртэй автомашины импортыг хориглодог бол хөгжиж буй орнууд энэ төрлийн автомашиныг импортолсон бол хамгийн өндөр татвар ногдуулдаг. Харин Монголд ямар ч зохицуулалт байдаггүй. Тэгсэн хэрнээ автомашины түгжрэл дийлдэхгүй болсонд, агаар орчны бохирдол хэрээс хэтэрсэнд, шатахууны үнэ өссөнөөс автомашинаа унах боломжгүй болсны бурууг бусдаас л хайдаг. Одоо ингэж нийгмээ хорлохоо болъё, шатахууны үнээ дийлэх нь автомашинаа уна, дийлэхгүй нь нийтийн тээврээрээ зорч. Эрх баригчид ч татварын зохицуулалтаа санаачил. Нефтийн үйлдвэрээ яаралтай ашиглалтад оруулахад мөн анхаарах хэрэгтэй байна. Хэдий болтол шатахууны үнэ өсөх тоолонд албатай юм шиг хөршүүдээ, импортлогчдоо, Засгийн газраа зүхэж, амьдрах вэ.
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17