Жошуа Ву: БНХАУ ардчиллыг үзэн яддаг, устгахыг хүсдэг

2019-10-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Тайвань улс БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жинпин “Нэг улс, хоёр систем” бодлогын хүрээнд Хятадад нэгтгэхийг эрмэлзэж байгаа тусгай захиргааны бүс нутаг Хонгконгод хүчирхийлэл үйлдэж байгаа Бээжингийн үйлдлийг анхааралтай ажиглаж байгаа юм. Энэ талаар Тайванийн Гадаад харилцааны сайд Жозеф Ву БНХАУ-ын энэ үйлдлийг эсэргүүцэж олон улсын хэвлэлд ярилцлага өгсөн байна. Тэрээр “Тайванийн ардчилал нь Хонгконгийн иргэдийн хувьд итгэл найдварыг илэрхийлж байна” гэв. -БНХАУ-ын тусгай засаг захиргааны бүс нутаг Хонгконгод болж байгаа мөргөлдөөний талаар ямар байр суурь баримталж байна вэ? Их Британи 1997 онд Хонкгонгийг БНХАУ-д шилжүүлж өгсөн. Тухайн үед Бээжин  иэрх 50 жилд эрх чөлөө, ардчилал, төрийн эрхийг хөндөхгүй  хэвээр нь үлдээнэ гэж амлаж байсан юм. Мөн “Нэг улс, хоёр систем” бодлогын хүрээнд ирээдүйд Тайванийг өөртөө нэгтгэхийг харуулна гэж амласан. Гэвч бид удалгүй Хонгконгод энэ эрхийг нь устгаж өөрчилж эхлэхийг харсан. Энэ нь Тайванийн хувьд  Бээжингийн амлалтад итгэж болохгүй. Түүнчлэн БНХАУ-ын “Нэг улс, хоёр систем”-ээс татгалзаж байгааг харуулсан бүх нийтийг хамарсан судалгааг явуулсан. Тайвань нь  авторитар, цэргийн дэглэм, ноёрхолд 38 жил  болсон орон. Тиймээс Тайванийн Засгийн газар  Хонгконгийн хөдөлгөөнийг ялангуяа, гудамжинд  хэзээ нэгэн цагт тэднийг эдлээсэй гэж хүсч байгаа эрх чөлөөнийхөө төлөө гарч тэмцэх зоригтой залуучуудыг дэмжиж байна.  Мөн  манай ардчилал хүчтэй, амжилттай, уян хатан байснаар манай орон Хонгконгод үлгэр дууриал болохоос гадна тэдний илтгэл найдварыг төлөөлнө.  -Энэ улс төрийн хямрал болон Бээжингийн хандлага хэрхэн өрнөнө гэж бодож байна? БНХАУ өөрийн гэсэн аргатай. Гэхдээ Засгийн газрынх нь хувьд ямар нэгэн зүйл эсвэл хийхгүй  байлаа ч гэж хэцүү байх болно  гэж бодож  байна. Энэ нь ерөнхийлөгч Ши Жинпинийн хувьд энэ их ноцтой хэрэг. Нөгөө талаар,тэр энэ нөхцөл байдлыг зогсоохоор зэвсэглэсэн цагдаа нарыг илгээвэл энэ нь зөвхөн нэг л зүйлийг хэлэх болно. “Нэг улс, хоёр систем” бодлого нь дуусна. Энэ нь БНХАУ-ын улс төрийн бодлогын хувьд том гамшиг. Нөгөө талаар ийм арга хэмжээ авахгүй бол  эсэргүүцлийн жагсаал үргэлжилнэ. Бээжингийн хувьд энэ нь тэвчихэд их хэцүү нөхцөл үүснэ гэсэн үг.  Оновчтой талаас нь харвал завсрын шийдэлд хүрэх хэрэгтэй гэж бодож байна. Тухайлбал, гэмт хэрэгтнийг шилжүүлэн өгөх хуулийг цуцлах, нийгмийн бүлэглэлүүдтэй ярилцах, цагдаагийнхны харгислалын талаар хэлэлцэх хороог байгуулах хэрэгтэй. Бээжин одоо баримталж байгаа улс төрийн бодлогоо үргэлжлүүлбэл жагсаал, эсэргүүцлийн хөдөлгөөн үргэлжилсээр байх болно. Энэ нь БНХАУ-ын Засгийн газрын хувьд бүтэлгүйтэл болох болно. Тиймээс Хонгконгийн хувьд жинхэнэ ардчилалтай болох хэрэгтэй. Гэхдээ энэ нь их хэцүү. -Та Тайваньд амьдрах хүсэлтээ гаргах Хонгконгийн иргэдийн хүсэлт нэмэгдэнэ гэж бодож байна уу? - Хүсэлт нэмэгдсээр байгаа. Мөн улс төрийн шалтгаанаар дүрвэгчийн статустай орогнол хүссэн Хонгконг иргэдийн тоо нэмэгдэхэд хүргэсэн  тайван бус байдал байна.  Эсэргүүцлийн жагсаал үргэлжилж, цагдаагийнхан  иргэдийг  баривчлах нь  нэмэгдэж байгаад санаа зовох нь ихэсч байна. Тайвань нь  Хонгконг, Макаотой тогтоосон харилцааг зохицуулах хуультай. Тиймээс манай орны оролцоо шаардлагатай тохиолдолд энэ хуулийн дагуу тусалж болно. - Тайвань  БНХАУ-тай нэгдсэн тохиолдолд Хонгконгод одоо тулгарч байгаа шиг хувь тавилантай тулгарах уу ? -БНХАУ-д нэгдэх, тусгаар тогтносон улс хэвээр байхыг хүсч байгаа талаар  Тайванийн иргэдийн дунд судалгаа явуулсан. Судалгааны дүнгээр  иргэдийн ихэнх нь  буюу тэдний 23 хувь  БНХАУ-д нэгдэхийг эсэргүүцсэн. Энэ үзүүлэлт ойрын хугацаанд 99 хувь хүрнэ гэж таамаглаж байна.  Гэхдээ нэгтгэх ганцхан боломж бий. Энэ нь БНХАУ цэргийн хүчээр нэгтгэх юм. Хэрэв ийм зүйл тохиолдвол дайн гарах болно. Тайвань эрх чөлөөт, ардчилсан улс байхаа больж БНХАУ-ын захиргаан дор амьдрах болно. Тиймээс бид ардчиллаа авч үлдэхийн тулд Бээжинтэй мөргөлдөхөөс боломжоороо зайлсхийх арга олох хэрэгтэй -Энэ тохиолдолд Тайвань  хамгаалах ямар боломж байна вэ?  БНХАУ-ын хувьд  энэ нь ямар зарлагатай байх вэ? -Бээжин  Тайванийг өөртөө нэгтгэх,хяналтдаа авахыг хүсч байна.  Тиймээс Тайвань улс  хүч хэрэглэхээс гадна энэ дайнд ялах хэрэгтэй. Бид өөрсдийгөө хамгаалахад бэлдэж байна.  Ши Жинпин  ийм шийдвэр гаргана гэж бодож байгаа бол Тайвань өөрийгөө хамгаалах чадвартай учраас цэрэг дайны зардал нь өндөр байх болно. Гэхдээ Бээжин  ардчилсан орон руу дайрсныхаа хариуд олон улсын хэмжээнд өндөр үнэ төлнө. Мөн Хонгконгод болж байгаа үйл явдалд анхаарлаа хандуулж байгаа орны тоо нэмэгдсээр байна. Тухайлбал, зөвхөн АНУ, Японоос гадна Европ, Австрали, Энэтхэг гэсэн улс байна. - Бээжин цэргийн хүч хэрэглэсэн тохиолдолд Тайпей Вашингтонд итгэж болох уу? -Бид өөрсдийгөө хамгаалахыг хүсч байна. Тиймээс батлан хамгаалах чадвараа сайжруулж, зэвсэгт хүчнээ зузаатгаж байна. Бид ямар ч дайн хүсэхгүй. Гэхдээ хариу өгөх чадвартай байхыг хүсч байна. Үүний тулд зэвсгийнхээ үйлдвэрлэлд үргэлжлүүлэн хөрөнгө зарцуулах ёстой. Тухайлбал, АНУ-аас шинэ технологийн зэвсэг худалдан авч байна.  Бид Вашингтонооос биднийг хамгаалахыг гуйгаагүй. Тэд бидэнд туслахыг хүсвэл бид их талархах болно. Гэхдээ өөрсдийгөө хамгаалах зорилгоо баримталсан хэвээр байна. -Тэгэхээр тайван Доналд Трампаас юу хүлээж болох вэ? Тайвань, АНУ-ын хоорондын одоогийн харилцаа их өвөрмөц. Манай орны ихэнх иргэн  Доналд Трампын засаг захиргаа Тайванийг дэмжиж байгаад их баяртай байна гэж хэлнэ гэдэгт итгэж байна. 2017 оны нэгдүгээр сараас их ахиц гарсан. Ялангуяа, зэвсгийн худалдааны тухайд  бид олон жил авахыг хүссэн танк, Ф-16 онгоц багтсан хоёр тэрбум ам доллараар үнэлэгдэх таван зүйлийг АНУ өгсөн. Доналд Трамп байгаагүй бол  энэ бүхнийг олж авах их хэцүү байх байсан.  Улс төрийн харилцааны хувьд өмнө нь ямар ч үед ирж байгаагүй АНУ-ын өндөр албан тушаалтнууд одоогийн ерөнхийлөгчийн үед манай эх оронд ирэхийг харж байна.  Гэвч бид АНУ-ын парламентын нэг гишүүнийг ирэхийг хүлээж байна.  Мөн манай ерөнхийлөгч Цай Инг Венийг Нью-Йорк, Дэнвэрт очсон нь харилцаа сайн байгаагийн илрэл. Бидэнд дэд ерөнхийлөгч Майк Пенс болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөл,Батлан хамгаалахын яаманд сайн найзууд бий.  Доналд Трамп ерөнхийлөгч байгаа үед хоёр орны харилцаа зөвхөн сайжирна. -Тайпей ирэх нэгдүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд Бээжин хөндлөнгөөс оролцох боломжийн эсрэг тэмцэхээр бэлдэж байна уу? -Бид БНХАУ-ын зүгээс хэрэгжүүлж байгаа буруу мэдээлэл өгөх компанит ажлын эсэр тэмцээд удаж байна.Тухайлбал, цахим орчинд Тайвань улс бусад оронтой тогтоосон гадаад харилцаагаа тасална.Манай холбоотон орны Гадаад харилцааны яамны сайд нар Бээжинд БНХАУ-тай харилцаа тогтоохоор айлчилсан гэх мэт.  Ийм буруу ташаа мэдээлэл  Тайванийн Засгийн газрын дургүйг хүргэж байна. Гадаад харилцааны яамны болон бидний зорилго бол энэ асуудлыг шийдвэрлэх юм. Мөн манай хэвлэл  мэдээллийн алба энэ буруу ташаа мэдээлэлтэй хатуу тэмцэж байна. Түүнээс гадна даруйхан хариу өгөхийг зорьж байна. “Fact checking” цахим хуудас, бусад хэвлэлтэй хамтран ажиллаж байна. Бид нийтийн цахим сүлжээн дахь энэ асуудалд оролцохоос гадна “Фэйсбүүк”, “Лайм” компанийнхантай хурал уулзалт зохион байгуулсан. Тэд  хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдсэн. Харин бидэнд БНХАУ-ыг цахим сүлжээн дэх шүүмжлэлээс хамгаалдаг  армитай тэмцэх бараг боломжгүй. -Энэ буруу ташаа мэдээлэл өгөх компанит ажлыг явуулах БНХАУ-ын зорилго нь юу вэ? -Бид БНХАУ Засгийн газрын мэдэлд хуурамч мэдээлэл бэлтгэдэг газартай байдгийг мэднэ. “Фэйсбүүк”, “Твиттер” компани хуурамч мэдээлэл цацдаг  олон хаягийг хаасан. Учир нь тэд БНХАУ-ын мэдэлд байдгийг мэддэг.  Бээжин ОХУ Европт хийдэг шиг Тайвань, Хонгконг гэсэн олон оронд явуулдаг буруу ташаа мэдээлэл өгдөг компанит ажлаасаа харилцаагаа тасалж болохгүй. Бээжин энэ ажиллагааг явуулснаар юу олохыг хүсч байна вэ гэвэл ардчилал таалагддаггүй үзэн яддаг орон. Тиймээс ардчилалын нэр хүндийг гутаах боломжтой бол устгахыг хүсч байна. Ардчиллын уян хатан чанарыг  туршин үзэж байна. Гэхдээ  хүчтэй байх эсэх нь эрх мэдлээ буруугаар ашиглаж байгаа  орнуудын компанит ажлын эсрэг бид ямар үйлдэл хийснээс хамаарах юм. Эх сурвалж:www.polit.mn      
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

7 цаг 53 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

9 цаг 32 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

13 цаг 51 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

13 цаг 56 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

14 цаг 4 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

14 цаг 9 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

14 цаг 21 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

14 цаг 23 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

14 цаг 45 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

14 цаг 47 мин