З.Энхболд шүүгчээсээ татгалзав

2019-10-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Хотын дарга асан, Улсын баатар Э.Бат-Үүл, ЕТГ-ын дарга З.Энхболд нарт холбогдох шүүх хурал өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Гэсэн ч хариуцагчийн талаас буюу Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар шүүгчээс татгалзсан тул хурлыг хойшлуулж шийдвэрлэлээ. Өнгөрсөн зургадугаар сард Хотын дарга асан Э.Бат-Үүл “Ерөнхийлөгчийн шинэ томилгооны учир тодорч байна” гэх нэртэй нийтлэл бичиж, олон нийтийн сүлжээнд байршуулсан юм. Тэрхүү нийтлэлийг нь Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар гүтгэлэг хэмээн үзэж, хуулийн байгууллагад хандсан байдаг. Харин Сүхбаатар дүүргийн цагдаагаас дээрх гомдлыг гүтгэлэг хэмээн үзэж, түүнийг Зөрчлийн хуулийн 6.21-т зааснаар дөрвөн сая төгрөгөөр торгох шийдвэрийг гаргасан. Улмаар Хотын дарга асан Э.Бат-Үүл дээрх шийдвэрийг үндэслэлгүй хэмээн үзэж, торгуулийг хүчингүй болгуулах өргөдлөө Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаад байсан юм. Хариуцагч талаас шүүгчээс татгалзах үндэслэлээ “Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн нь дээрх хэргийг хэрэг биш” гэж хэлсэн хэмээн тайлбарлажээ. Харин шүүгчийг ингэж хэлснийг баримтаар нотлоогүй бөгөөд эх сурвалжаа мөн тайлбарлаж чадаагүй байна. Хариуцагч нарын шүүгчээс татгалзсан дээрх үндэслэл нь хуульд нийцэхгүй тухай өмгөөлөгч нар тайлбарлаж байгаа ба энэ маргааныг дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч эцэслэн шийдвэрлэхээр болж байна. Эх сурвалж: Зууны мэдээ сонин 
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17