МСҮТ-ийн боловсролыг сайжруулахад хамтын ажиллагаа чухал

2019-09-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЯРЖАВХЛАН Мэргэжлийн боловсролын байгууллагаас ХНХЯ болон НҮБ-ын боловсрол шинжлэх ухааны төрөлжсөн байгууллагатай хамтран мэргэжлийн боловсролын байгууллагын хөгжлийн үе шатыг тодорхойлж, үнэлэлт дүгнэлт өгч, цаашдын зорилгыг тодорхойлох хэлэлцүүлэг өчигдөр боллоо. Хэдэн жилийн өмнө хүүхэд, залуусын дунд МСҮТ, Политехник коллежид сурлагаар тааруухан хүүхдүүд ордог гэсэн ойлголт байсан. Үүнээс үүдэн нийгэмд зарим ажлын байр эзгүйдэж, хөдөөгийн зах зээл дээр их сургуулийн диплом тэвэрсэн ажилгүйчүүд нэмэгдсэн билээ. Тэгвэл энэ удаа энэ салбарыг зөв бодлогоор хөгжүүлж, нийгэмд эрэлттэй байгаа мэргэжил болон тухайн компанид шаардлагатай боловсон хүчнийг хэрхэн бэлтгэх талаар тэд ярилцсан юм. Энэ талаар ХНХЯ-ны Мэргэжлийн сургалт бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга А.Халиунаа “МСҮТ болон Политехник коллежид муу хүүхдүүд ордог гэдэг өрөөсгөл ойлголт байдаг. Хүүхэд өөрийнхөө сонирхол, чиглэлээр мэргэжил эзэмших гээд ирсэн бол амжилт гаргадаг. Үүний нэгэн жишээ бол сая болсон дэлхийн ур чадварын тэмцээнд Монгол Улс гурав дахь удаагаа оролцож, Б.Оюун-Эрдэнэ гагнуурын чиглэлээр нийт 38 улсаас 12-т жагссан. Мөн дэлхийн стандартыг биелүүлж медаль авсан. Элсэлтийн тал дээр төрөөс анхаарч ажиллаж байна. Тухайлбал, гурван жил тасалдсан тэтгэлгийг энэ оны нэг сараас олгож эхэлсэн. Мөн ирэх оны төсөвт уг тэтгэлгийг 200 мянган төгрөг болгох төсөл гаргасан. Багш нарын хувьд үр дүнгийн урамшуулал авдаг болсон гэх мэтчилэн олон ажлыг хийж байна” гэсэн юм. Өнгөрсөн сард болсон “Залуучуудын чуулга уулзалт”-ын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Залуусаа МСҮТ болон Политехникийн коллежид суралц тэнд ажлын байр байна. Нэг сайн гагнуурчин хайхад олддоггүй. Харин гудмаар дүүрэн хуульч байгаа” гэж байсан. Харин одоо мэргэжлийн боловсролын салбарын хоёр дахь шинэчлэлийн үе эхэлж байгаа. Тоног төхөөрөмж болон багшийг сургах, хөтөлбөрийг шинэчлэх асуудал дээр анхаарч ажиллаж байгаа ажээ. Мөн одоо хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд тулгуурлан чанартай ажилчид бэлтгэх нь чухал байгаа. Ингэхийн тулд хувийн хэвшлүүдийг хамтарч ажиллаасай гэдгийг манай сониноор уламжилсан юм. Хэлэлцүүлгийн үеэр ЮНЕСКО-гийн хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Хиромичи Катаяама “ЮНЕСКО мэргэжлийн боловсролын байгууллагын өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, цаашдын хөгжлийн асуудалд үнэлгээ хийлгэх хүсэлтийн дагуу олон улсын экспертүүд ирж ажиллаж байна. Хөдөлмөрийн зах зээлд хэрэгцээтэй байгаа чадваруудыг тодорхойлж түүний дагуу сургалт явуулах болон ямар ур чадварыг эзэмшүүлэх шаардлагатай байгаа тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй. Ингэснээр залуучууд хөдөлмөр эрхлэх боломжтой болж, хөдөлмөрийн зах зээл дэх эрэлт хэрэгцээг хангах боломж бүрдэх юм” гэв. ЮНЕСКО-гийн сургалтын байгууллагуудын зүгээс Монголын хөдөлмөрийн зах зээл дэх эрэлттэй мэргэжлүүдээр ур чадвартай боловсон хүчин бий болгох тал дээр дэмжлэг үзүүлж олон улсын зөвлөхүүдийг авчирч ажиллуулна гэдгээ энэ үеэр хэлж байсан юм. Мөн  МСҮТ болон Политехникийн коллежид чанартай боловсон хүчин бэлтгэхэд яамдуудын харилцаа холбоо, уялдаатай ажиллах нь чухал гэдгийг онцлов. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.9.25  ЛХАГВА  №190  (6157)
“Мөнх амь”-ийн амлалт шингэсэн алгасал баярын ариун цугларалтыг Бурханы сүм зохион байгууллаа

Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зарын нийгэмлэг (Ерөнхий пастор Ким Жү-Чоль, цаашид

8 цаг 14 мин
“УИХ-д нэр дэвшигчдийн холбоо” улс төрийн тогтолцоог өөрчилнө

“УИХ-д нэр дэвшигчдийн холбоо” байгуулагдаж байгаагаа зарлаж, холбооны гишүүд “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

8 цаг 39 мин
“Синдерелла эмнэлгийн буруугаас болж хохирсон иргэн мэдээлэл хийх боломжгүй”

Синдерелла эмнэлгийн буруугаас болж хохирсон иргэн өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д нөхцөл байдлын

9 цаг 28 мин
“Энэ хэргийн ард хууль хяналтынхан болон улс төрчид гээд гэмт бүлэглэлүүд байна”

Монгол Улсын Хөгжлийн Банкны өр төлбөрт хураан авсан "Шинэ Яармаг" цогцолбор хорооллын зарим ба

9 цаг 58 мин
“Эрүүл хүнс-эрүүл хүн” аянаар хүнсний чанарын талаар мэдээлэл түгээнэ

Эрүүл хүнс бол аюулгүй амьдралын баталгаа. Энэ ч утгаараа “хоол бол эм” гэж хоол үйлдвэрлэлийн салбарынхан хэлдэг. Гэвч манай

19 цаг 4 мин
Ц.Тогосмаа: Татварын хэрэг маргааныг бууруулахад анхаарч ажиллана

Татварын алба, татвар төлөгч хооронд маргааныг бууруулах мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажилл

19 цаг 4 мин
Х.Тэмүүжин: Ерөнхий сайд нь гишүүдийнхээ дунд суудаг болох хуулийн төсөл өргөн барина

УИХ дахь АН-ын бүлэг Төрийн ордонд хуралдаж, хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийлээ. Бүлгийн хурлаар УИХ-ын хавар, н

19 цаг 4 мин
39 орд дээр нэмж найман ордыг стратегийн ордод бүртгүүлэх саналаа Засгийн газарт хүргүүлжээ

39 орд дээр нэмж найман ордыг стратегийн ордод бүртгүүлэх саналаа Засгийн газарт хүргүүлжээ

Уржигдар 16 цаг 12 мин
Б.Энхбаяр: “Женко"-гийн Засгийн газрыг танхайрлаа нэн даруй зогсоохыг шаардаж байна

Б.Энхбаяр: “Женко"-гийн Засгийн газар танхайрлаа нэн даруй зогсоохыг шаардаж байна

Уржигдар 16 цаг 07 мин
Х.Тэмүүжин: Ерөнхий сайд парламентынхаа толгой дээр гарч суудгийг болиулна

Х.Тэмүүжин: Ерөнхий сайд парламентынхаа толгой дээр гарч суудгийг болиулна

Уржигдар 15 цаг 18 мин