Б.Жадамба: Монголчуудын амь ухаанаас үүдсэн багш бэлтгэх загварыг бий болгох хэрэгтэй

2019-09-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
 Б.БАЯРЖАВХЛАН МУБИС-ийн төв байранд чанартай багш бэлтгэх болон төгсөгчөөс мэргэжилтэн болгох сэдэвт олон улсын форум боллоо. Манай улсын хувьд багш бэлтгэдэг ганц сургууль нь МУБИС бөгөөд жилдээ гурван мянга гаруй төгсөгч бэлтгэн гаргадаг аж. Тэгвэл төгсөгч болгон чанартай багш болж чадаж байна уу. Цаашдаа хөгжиж байна уу гэдэг талаар ОХУ болон БНСУ багш бэлтгэдэг сургуулиудын багш нартай хэлэлцсэн юм. МУБИС-ийн Боловсролын суурь судалгааны төвийн эрхлэгч академич Б.Жадамба “Нүүдэлчин Монголчуудын амь ухаанаас үүдсэн багш бэлтгэх загварыг бий болгох чухал. Насан туршийн мэдлэг чадварыг ямар ч багш бэлтгэх тогтолцоогоор бүрэн эзэмшүүлэх боломжгүй. Багшийн мэргэжлийн мэдлэг чадвар эзэмшээд зогсохгүй тэдгээрийг цааш нь тасралтгүй хөгжүүлж, өөрийн сурган хүмүүжүүлэх практикийг шинэ шатанд гаргах чадвартай байх нь чухал байна” гэсэн юм. ОХУ-ын Ярославск хотын багшийн коллежийн захирал, Оросын багш бэлтгэх коллежуудын нийгэмлэгийн тэргүүн Лавров Михаил Евгеньевич “Багшийн цаашид суралцах гол амин сүнс бол хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж эзэмшүүлэх юм. Энэ нь тухайн багш төгсөж гараад цаашдын үйл ажиллагаандаа хэрэглэж ажлын байрандаа хөгжинө гэсэн үг юм. Манай сургууль дараах зарчмуудыг баримталж байгаа. Өөрийн хүсэл сонирхлын дагуу сургалтын сэдэв агуулгаа сонгох. Энэ нь өөрийн сонирхсон сонгосон зүйлээ мэдэх цаашлаад энэ тухай судалж шинжилгээ судалгааны ажил хийхэд дөхөм болно гэж үздэг. Энэ мэтчилэн өөрийн хүслийн дагуу гүнзгийрүүлэн судлуулдаг” гэсэн юм.  Форумын үеэр оюутан байх ахуйн мэдлэгийг хойч үедээ өвлүүлэх биш харин багш өөрөө өөрийгөө шинэчилдэг, шинэ сургалтыг эзэмшүүлэх нь зүйтэй гэдгийг онцолж байв. Эх сурвалж: www.polit.mn    
Засгийн газар: 2025 оны эхний 100 хоногт багтаан хийх ажлууд

Засгийн газар: 2025 оны эхний 100 хоногт багтаан хийх ажлууд

3 цаг 53 мин
Төрийн албанд хариуцлагын тогтолцоо сул, ёс зүй, хандлагын асуудал хөндөгдсөн хэвээр байна

Төрийн албанд хариуцлагын тогтолцоо сул, ёс зүй, хандлагын асуудал хөндөгдсөн хэвээр байна

3 цаг 59 мин
Э.Ниндэв: Улсын дугаар авахдаа өр төлбөргүй байх ёстой

Э.Ниндэв: Улсын дугаар авахдаа өр төлбөргүй байх ёстой

4 цаг 11 мин
Дээд шүүх Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хэлэлцүүлэхээс татгалзлаа

Дээд шүүх Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хэлэлцүүлэхээс татгалзлаа

4 цаг 27 мин
Хууль:Ахмадууд үргэлжлүүлэн хөдөлмөр эрхэлж болно

Ахмадууд үргэлжлүүлэн хөдөлмөр эрхэлж болно

Өчигдөр 15 цаг 44 мин
Хууль: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байна

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байна

Өчигдөр 15 цаг 41 мин
Мэдээлэл технологийн компаниудыг татварын болон татварын бус хэлбэрээр дэмжинэ

Мэдээлэл технологийн компаниудыг татварын болон татварын бус хэлбэрээр дэмжинэ

Өчигдөр 15 цаг 39 мин
2035 он хүртэл мөрдөх татварын хууль хэрэгжиж эхэлнэ

Парламент өнгөрсөн онд Aж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн т

Өчигдөр 15 цаг 36 мин
Намрын чуулган энэ сарын 16-нд завсарлана

Намрын чуулган энэ сарын 16-нд завсарлана

Өчигдөр 15 цаг 24 мин