Онцлох сурвалжлага: "Халхын гол” ном дахин хэвлэгдлээ

2019-08-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Халх голын дайны фронтод Монголын армийг удирдсан залуу жанжин Ж.Лхагвасүрэнгийн “Халхын гол” номын нээлт өнөөдөр /08.30/ боллоо.  1979 онд Ж.Лхагвасүрэн жанжин Болгар улсад элчин сайдын алба хашиж байхдаа  “Халхын гол” ном анх хэвлэгдэж байсан юм.  Харин энэ удаа хоёр дахь удаагийн хэвлэлтийг ийнхүү уншигчиддаа хүргэж буй юм. Уг бүтээлд Халхын голын дайн эхлэхээс өмнөх үе, давшилтад бэлтгэх үе, ерөнхий давшилт, дайны төгсгөл, үр дүн, сургамж зэрэг нийт зургаан бүлгээс бүрджээ.  Мөн 1976 онд хэвлэгдэж байсан өмнөх хэвлэлтийг ишлэл, оршил хэсгээр баяжуулсан нь энэ удаагийн бүтээлийн онцлог байлаа. Ж.Лхагвасүрэн жанжны ууган охин Л.Лхагвадулам номыг  нээж үг хэллээ.  Тэрээр "Энэ ном өмнө нь ямар ч зураггүй хэвлэгдэж байсан юм. Бид зургаар баяжуулж дахин хэвлэхдээ номын текстийг огт өөрчлөөгүй. Дайны үеийг аав тэр үеийн сэтгэгдлээрээ бичсэн нь эл зохиолыг нэлээн эрт бичсэн байх гэж бодогдуулсан” гэв. Цэргийн түүх судлаач, профессор хурандаа С.Баатар "Түүхийг бүтээгч, түүхийн амьд гэрч энэ хүний "Халхын гол" ном бол давтагдашгүй, үнэлж баршгүй эрдэнэс мөн. Нөгөөтэйгүүр, зөвхөн цаг хугацааны төдийгүй, нийгэм, улс төр, оюун санааны огт өөр буюу субьектив хүчин зүйлийн нөлөө хүчтэй ноёрхсон нөхцөлд бичигдсэн энэ бүтээлд зарим тодотгол, тайлбар хийх замаар нөхөн гүйцээх шаардлага байхыг үгүйсгэхгүй. Үүнийг цэргийн түүх судлаачид хийх болов уу” гэдгийг тодотгож байлаа. Залуу жанжин Ж.Лхагвасүрэн “Цэрэг эрийн замналаас” (1971 он), “Олон жилийн зузаан нөхөрлөл” (1975 он) зэрэг ном бичиж, хэвлүүлсэн байна. Дуусгаж амжаагүй “Сэтгэлд шингэсэн он жилүүд” номыг нь Да.Дамдиндорж, Б.Жанчив нар 1984 онд хэвлүүлж байж.  Мөн 1968 онд бичиж дуусгасан “Монголын ардын армийн дайчин замнал” түүхийн тэмдэглэл номыг нь хэвлэхийг хориглож байсан байна. Хэвлэхийг хориглосон уг номыг сэтгүүлч хурандаа Да.Дамдиндорж агсан  хожим “Тулалдаант он жилүүд” нэртэй хэвлүүлсэн удаатай. Халхын гол номын анхны хувилбар ч тийм ч амархан хэвлэгдчихээгүй. Зохиолч Л.Чойжилсүрэнгийн редакторлосон энэ ном 1975 оны зургадугаар сард өрөлтөнд орсон боловч даруй дөрвөн жил хэвлэх үйлдвэрт байсаар 1979 оны долдугаар сард хэвлэлтэд орсон нь сонирхол татна.   Халын голын ялалтын 80 жилийн ойн жил хоёр дахь хэвлэлтээ үзэж байгаа энэ ном нь байлдааныг гардан удирдсан Монгол цэргийн жанжны бидэнд бичиж үлдээсэн түүх, үнэлж баршгүй нандин гэрээслэл юм. 1939 оны долоодугаар сарын эхээр БНМАУ-ын ЦЯЯ-ны сайд, бүх цэргийн жанжин Х.Чойбалсангийн тушаалыг хүлээн авч 27 настай девизийн комиссар Ж.Лхагвасүрэн дорнод хязгаарыг Японы довтлогчдоос эрс шийдвэртэйгээр хамгаалж буй фронтыг удирдах орлогч жанжнаар томилогдон Халх голыг зорьсон түүхтэй билээ. Эх сурвалж:www.polit.mn
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

7 цаг 31 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

9 цаг 10 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

13 цаг 29 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

13 цаг 34 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

13 цаг 43 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

13 цаг 48 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

14 цаг 0 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

14 цаг 2 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

14 цаг 23 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

14 цаг 25 мин