Ш.Батхүү хөрөнгөө төрд өгчихлөө, Г.Алтангийн авлагыг хэн төлөх вэ

2019-08-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.Дамдин-Очир “Жаст”-ын Ш.Батхүү 2013 онд дампуурлаа зарлахаасаа өмнө бусдад шилжүүлсэн эд хөрөнгөө төрд өгье гэдгээ мэдүүлжээ. Түүнээс хөрөнгийг шилжүүлэн авсан хүмүүс мөнгө төлөөгүй тул худалдахад татгалзах зүйлгүй гэж хууль хяналтын байгууллагаар дамжуулан Засгийн газарт мэдэгдсэн талаар “Зууны мэдээ” сонин өмнөх дугаартаа мэдээлсэн. Ингэхээр Монголын төр 190-ээд тооны, 98 орчим тэрбум төгрөгөөр үнэлэгдэх орон сууц, объект, автомашин зэргийг нэр бүхий компани, хувь хүмүүсээс эргүүлэн авч худалдах ажлыг зохион байгуулах болж байгаа юм. Эдгээр хөрөнгийг худалдаж “Эрдэнэт үйлдвэр”-ийн Эрсдлийн сангийн 40 сая ам.долларыг нөхнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас өгч байсан мэдээллийн хүрээнд бол Монголын төр ингээд хохирлоо барагдуулчихаж байгаа бололтой юм. Харин “Жаст”-ын Ш.Батхүүг мандаж явахад нь Олон Овоот, “Хадгаламж” банкаар холбогдон хамтарч ажиллаад ихээхэн хэмжээний алдагдалд орж, улмаар 54 тэрбумын авлагатай болсон Г.Алтан хатагтай үлдчихлээ. Энэхүү 54 тэрбум төгрөгийг Хадгаламж банкны эрхийг шилжүүлэн авсан Төрийн банкнаас авах ёстой гэж Г.Алтан хатагтай үзсэн. Төрийн банк зөвшөөрөөгүй. Улмаар тэд маргалдаж, шүүх дээр очсон. Шүүхийн шийдвэр Төрийн банкны талд гарсан гэх сүүлийн мэдээлэл бий. Үүгээр бол Г.Алтанд “Жаст”-ын Ш.Батхүүгийн учруулсан хохирол болох 54 тэрбум төгрөгийг төлөх хүнгүй болчихож байгаа юм. “...Байхын зовлон” гэдэг шиг тэрээр дээрх 54 тэрбумаас гадна хэдхэн сарын өмнө дампуурсан “Капитал” банкнаас 80 тэрбум төгрөг авах ёстой. Гэлээ гээд хатагтай Г.Алтан “...Өрөө авч чадахгүй байна” гээд орилж хашгирч гүйсэн ч үгүй. Чимээ аниргүй, намбатай гэгч нь хүлээж байгаа. Учир нь дампуурсан банкууд Г.Алтан хатагтай хоёрын өр, авлагын асуудлыг Монголбанк шийдээд байгаа бололтой байна. Магадгүй, Монголын төр дэх маш том артай гэгддэг хатагтай Г.Алтанд тус болж буй биз. Энэ бүхнийг тоочихын учир нь Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг огцруулна гэж бүтэн жил оволзсон уулга баяр наадмын өмнөхнөөс дарагдсан. Бас Үндэсний Аудитын газраас Монголбанкны бүтэн дөрвөн жилийн үйл ажиллагааны үр дүнд шалгалт хийгээд тайланг зохих шатны хяналтаар хянуулан баталгаажуулж холбогдох байгууллага, албан тушаалтанд маш нууцын зэрэглэлтэйгээр хүргүүлсэн байна. Тэрхүү тайланд Г.Алтан хатагтайн мөнгийг “зохицуулж” өгсөн Монголбанкны тухайд асуултын тэмдгийг, анхаарлын тэмдэгтэй хамт тавиад явуулсан бололтой. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.8.22  ЛХАГВА  №167  (6134)
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17