Э.Оюунболд: Миний шээсийг сольсон, хуулийн байгууллагаар шалгуулна

2019-08-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Энэ жилийн наадмын шөвгийн 16-д шалгарсан бөхчүүдээс хоёр нь допингийн шинжилгээнд бүдрээд байгаа билээ. Үүний нэг нь  Монгол Улсын аварга Э.Оюунболд юм.  Тэгвэл тэрээр мэдэгдэл хийлээ. Миний шээсийг зориудаар сольсон байна. Би допинг хэрэглээгүй, тиймээс хуулийн байгууллагаар шалгуулмаар гэв.  Мөн тэрээр " Би Б.Бат-Эрдэнэ аваргын удирдлага дор 14 настайгаасаа хичээллэж эхэлсэн. Багш маань архи, допинг гэдэг хоёр зүйлийг хэрэглэж болохгүй гэж ямагт захидаг байсан. Миний шээс солигдсон байна. Үүнийг хууль, хяналтын байгууллага нь анхааралдаа авч, шалгаж өгнө үү. Допингийн шинжилгээг Монголын допингийн холбооныхон тавуулаа байж байгаад задалж, үзэх ёстой байсан. Гэтэл ганц, хоёр нь задлаад  сошиал ертөнцөд цацаж, бөхчүүдээр над руу дайралт хийлгэж байна. Энэ бол зохион байгуулалттай гэмт хэрэг. Би гуравдагч орон руу хандаж, шинжилгээ өгмөөр байна. Мөн би ДНК шинжилгээг өгмөөр байна гэжээ. Үргэлжлүүлэн  "Наадмын өмнө ч намайг нэг биш удаа дайрч, давшилах тохиолдол байсан. Чамайг түрүүлсэн ч бай, түрүүлээгүй ч бай чамаас допингийн бодис илрүүлнэ. Тэр хүн 300 сая төгрөг бэлдчихсэн байгаа.  Э.Оюунболд түрүүлэх нь тодорхой болчихлоо гэж намайг гутаан доромжиллоо Энэ үйлдэлүүд эцэс цэгтээ хүрлээ, намайг хилс хэрэгт гүтгэж байна. Нэгэн цаг үед барилдаж байсан Хадбаатар аварга бий, дийлэхгүй болохоороо хэрэг тохоод шоронд оруулж байсан. Одоо Оюунболд гэж хүнийг залуу байна, бяртай байна, дийлэхгүй болохоороо ийм хэрэг үүрүүлчихье гэдэг утгаар энэ хүмүүс дайрч давшилж байгаа нь илт байна. " гэсэн юм. Тэгэхээр энэ жилийн түрүү бөх Э.Оюунболдын шээснээс допингийн төрлийн бодис илэрсэн болох нь тодорхой байна. Гэхдээ тус шээс нь Э.Оюунболдынх мөн эсэхийг хуулийн байгууллага шалгах бололтой. Эх сурвалж:www.polit.mn
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17