Байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн хувьсах зардлыг төр даана

2019-08-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
О.УРАНБИЛЭГ Улсын хэмжээнд энэ онд 20 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй гэртээ үлдэх албан ёсны тоо бий. Нэгэнт төрөөс цэцэрлэгийн насны хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамруулж чадахгүй байгаа учраас байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг дэмжиж, олноор бий болгох шаардлагатай байгаа юм. Тиймээс БСШУСЯ, МҮХАҮТ хамтран “Байгууллагын цэцэрлэгийг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэл” уулзалтыг өчигдөр зохион байгууллаа. Энэ уулзалтад үндэсний хэмжээний томоохон аж ахуйн нэгжийн төлөөлөл, дүүргүүдийн боловсролын газрынхан оролцож санал бодлоо солилцлоо. Одоогоор улсын хэмжээнд 11  байгууллагын дэргэдэх цэцэрлэгт 1340 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа бол энэ тоог нэмэгдүүлэхийг зорьж буйг салбарын яамнаас хэллээ. БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б. Баярсайхан “2018-2019 оны хичээлийн жилд 261354 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшсэн. 46305 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй. Засгийн газраас хүүхдийн цэцэрлэгийн барилга барих хөрөнгө оруулалтыг  жилээс жилд нэмэгдүүлж байна. Өнгөрсөн онд цэцэрлэгт 46305 хүүхэд хамрагдах боломжгүй байсан тоон үзүүлэлт буурч энэ жил 20 мянга орчим болох тооцоо гарсан. Харин энэ онд 93 цэцэрлэгт 13455 хүүхэд хүлээн авахаар ажиллаж байна. Дараагийн жилүүдэд энэ ажлыг эрчимжүүлж 2020 онд 130 цэцэрлэгтэй болгохыг зорьж ажиллана. Төрөөс шаардлагатай хэмжээгээр цэцэрлэгүүдийн багш, ажилчдыг бэлтгэж байна. Стандартын дагуу нэг ангид 25 хүүхдээс хэтрэхгүй ачааллыг тэнцвэржүүлсэн, агааржуулалт сайтай, эрүүл ахуйн байдлыг хангасан цэцэрлэгүүд барих шаардлагатай. Байгууллагын ажилчид өглөө ажилдаа явахдаа хүүхдээ цэцэрлэгтээ өгч, тараад хүүхдээ аваад явах боломжтой стандартын цэцэрлэгтэй болох нь зүйтэй. Цэцэрлэгийн хүрэлцээгүй байдлыг шийдвэрлэх арга зам, төслүүдийг хэрэгжүүлж байгаа боловч төдийлөн нийгэмд бодитоор үр дүн өгөхгүй байна. Шинээр цэцэрлэг барьсан ч ашиглалтын шаардлага хангахгүй цэцэрлэгүүд ашиглалтаас гарсаар байх учраас хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулах боломж хомс. Харин үүнийг нөхөх, шийдвэрлэх хамгийн зөв гарц бол байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг хөгжүүлэх юм. Байгууллага дэргэдээ цэцэрлэг байгууллахад яамны зүгээс хүний нөөцөөр нь хангаж өгнө. Мөн төр хувьсах зардлыг нь даах учир нь тухайн байгууллагад ач холбогдолтой” гэлээ. Байгууллагын дэргэд цэцэрлэг байгуулах хөрөнгийг төрөөс шийдвэрлэсэн ч нийслэлд газрын асуудал хүндрэлтэй учраас байгууллагууд нэг, хоёрдугаар давхраа цэцэрлэг болгох шаардлагатай байгаа юм байна. Шинээр үйл ажиллагаагаа явуулахаар болсон цэцэрлэгүүд 13455 хүүхэд хүлээн авах чадалтайгаас гадна түүнийг дагаад ажлын байр нэмэгдэх эерэг нөлөөтэй гэдгийг уулзалтын үеэр хэлж байв. Харин хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд дэргэдээ цэцэрлэгтэй болох талаар  МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин “Хувийн хэвшлийнхэн ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөрийн бүтээмж, ажлын цаг ашиглалтыг сайжруулахад цэцэрлэг байгуулан ажиллах нь чухал ач холбогдолтой гэж үзэн аж ахуйн нэгж байгууллагуудыг дэргэдээ цэцэрлэгтэй болохыг уриалан хамтарч ажиллаж байна” гэсэн юм. Харин бусад орны хувьд ЮНЕСКО-д бүртгэлтэй 207 орны 75 хувь нь сургуулийн өмнөх боловсролд 3-5 насны хүүхдүүдийг хамруулдаг. Манай улсын хувьд  цэцэрлэгт хамрагдах нас 2-6 байдаг нь ялгаатай юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.8.13  МЯГМАР  №160  (6127)  
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

13 цаг 40 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

13 цаг 46 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

14 цаг 24 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

15 цаг 41 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

15 цаг 48 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

20 цаг 31 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

20 цаг 31 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Уржигдар 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Уржигдар 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Уржигдар 10 цаг 34 мин