О.Оюунтунгалаг: Сурагчийн чадамжид тохируулан хөтөлбөрийг шинэчлэх шаардлагатай

2019-08-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДОЛЖИНЖАВ “Сургалтын хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх арга зүй” үндэсний сургагч багш бэлтгэх сургалт энэ сарын 5-нд Улаанбаатар хотноо эхэлсэн. Энэ үеэр Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын дэд захирал О.Оюунтунгалагтай ярилцлаа.   -Багш нарыг чадавхижуулах олон сургалт болдог. Энэ удаагийн сургалтын онцлог нь юу вэ? -2019-2020 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд “Сургалтын хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх арга зүй” сургалтыг зохион байгуулж байна. Энэ сургалт бага, суурь, бүрэн дунд боловсролын сайжруулсан сургалтын хөтөлбөрийн  хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, орон нутагт түгээн дэлгэрүүлэх үндэсний сургагч багш бэлтгэх зорилготой. Тиймээс энэ сарын 5-10-нд үндэсний хэмжээнд сургалт явуулах 550 сургагч багшийг бэлтгэнэ. Бэлтгэгдсэн сургагч багш нар энэ сарын 15-наас орон нутагт, 27-ноос нийслэлд сургалтаа хийнэ. Сургалтад Монголын бүх багш, сургуулийн удирдлага гээд 44 мянган хүн, боловсролын газрын дарга, мэргэжилтэнг бүрэн хамруулж байгаагаараа онцлогтой. Мөн мэргэжлийн боловсролын ерөнхий эрдмийн багш нар, багш бэлтгэдэг их, дээд сургуулийн багш нар, ажил идэвхтэй хайж буй багш нар сургалтад оролцох нь нээлттэй. Ирц сайн байна. Багш нар үүргээ ухамсарлаад үндэсний хэмжээний том уулзалтад  идэвхтэй оролцож байгаад баяртай байна. -Гурван ээлжээр зохион байгуулах юм уу? -Эхний ээлж энэ сарын 15-18-ны хооронд 11 аймагт зэрэг эхэлнэ. Дараагийн ээлжийн сургалт энэ сарын 20-23-ны хооронд 10 аймаг, нэг дүүрэгт болно. Дараагийнх нь энэ сарын 27-30-ны хооронд сургагч багш нарт хүрч ажиллахаар зохион байгуулсан. Мөн сургалтад хамрагдсан багш нартаа гэрчилгээ олгоно. Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газар хамтран бусдаасаа мэдлэг, ур чадвар сайтай, сурах бичиг зохиоход оролцож байсан, мэргэжлийн зэрэгтэй багш нарыг сонгож авсан. Мөн мэргэжлийн байгууллагын ажилтнууд, боловсролын байгууллагын мэргэжилтнүүд, их, дээд сургуулийн хөтөлбөр болон сурах бичиг зохиогч гэсэн өргөн бүрэлдэхүүнтэйгээр хамтран ажиллаж байна. Орон нутгаас сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон бага боловсрол хариуцсан 44  мэргэжилтэн ирсэн. -Үр дүн нь юу байх вэ? -Өдөр бүр тодорхой зорилготой. Эхний өдөр сайжруулсан сургалтын хөтөлбөр яагаад хэрэгтэй вэ гэдгээ ойлгоно. Дараагийн өдөр сургалтын хөтөлбөрийн юуг нь сайжруулсан юм бэ гэдгээ таних гэсэн үе шаттайгаар явна. Сургалтаас олон үр дүн хүлээж байна. Нэн тэргүүнд БСШУСЯ-ны бодлого, шийдвэр, сургалтын хөтөлбөрийн сайжруулалтын талаар нэгдсэн ойлголт, мэдээлэлтэй болно. Сайжруулсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, суралцахуйн удирдамжийг судалж, сургалтад хэрэглэх мөн чанарыг ойлгож, арга зүй, үнэлгээ, хичээлд суурилсан сургалт, үйл ажиллагааг төлөвлөх чадвар хөгжинө. Мөн сайжруулсан сургалтын хөтөлбөр, сурах бичгийн уялдаа холбоог шинжилж, сургалтад хэрэглэх чадвар хөгжинө гэсэн хэд хэдэн үр дүнд хүрэхийн тулд энэ сургалтыг зохион байгуулж байна. -Сургалтын хөтөлбөрийг ямар байдлаар сайжруулах юм бол. Шинэчилнэ гэсэн үг үү? -Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг цаг үеийн шаардлагад нийцүүлэн шинэчилж ирсэн. Одоо мөрдөж байгаа бага боловсролын сургалтын  хөтөлбөрийг 2014, суурь боловсролын хөтөлбөрийг 2015, бүрэн дунд боловсролын хөтөлбөрийг 2016 оноос хэрэгжүүлж байна. Гэхдээ аль нэг хөтөлбөрийг судалгааны үр дүнд үндэслэн хэрэгжих явцад нь сайжруулж, хэрэгжилтийг дэмжсэн тохиолдол байхгүй учраас энэ удаагийн ажил хөтөлбөрийг сайжруулсан анхны туршлага гэж үзэж болно. Сургалтын хөтөлбөрийн сайжруулалтын гол асуудал нь чанарын сайжруулалт юм. Чанарын сайжруулалтыг суралцах нөхцөл, шалгуурыг тодорхой болгох замаар хэрэгжүүлсэн. Мөн энэ удаагийн сайжруулалт нь зөвхөн сургалтын хөтөлбөрийн агуулга төдийгүй зорилго, зорилт, үнэлгээний арга зүйг сайжруулсан. Сургалтын цөм хөтөлбөрт тусгасан хичээл тус бүрт тодорхой заасан зарчим зорилго, зорилтыг ойлгож байгаа ч хөтөлбөрийг сурагчийн чадамжид тохируулах нь хүндрэлтэй байгаа талаар орон нутгийн багш нар хэлж байсан. Тиймээс сурагчийн чадамжид тохируулан хөтөлбөрийг шинэчлэх шаардлагатай гэдэг саналыг бид тусгасан. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.8.7  ЛХАГВА  №156  (6123)
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

5 цаг 42 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

7 цаг 21 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

11 цаг 41 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

11 цаг 45 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

11 цаг 54 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

11 цаг 59 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

12 цаг 11 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

12 цаг 13 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

12 цаг 34 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

12 цаг 36 мин