Барилга бус төсөв нь царцжээ

2019-07-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАМУУНТАМИР Барих, буулгах хоёрын хооронд алд дэлэм зай бий ч буулгах барилгын тоотой харьцуулахад нийслэлд баригдаж байгаа сургууль, цэцэрлэгийн тоо дэндүү чамламаар байна. Ашиглалтын хугацаа дууссан барилгаа буулгаж, шинээр барихаас гадна сүүлийн жилүүдэд нийслэл хотод үүссэн хүн амын төвлөрлөөс шалтгаалж сургууль, цэцэрлэг олноор нэмж барих бас нэгэн том ажил бий болсон. Сургууль, цэцэрлэг бага атлаа хүн ам олноор суурьшсан хороо олширч цэцэрлэгийн насны хүүхдүүд гэртээ суух нь элбэг болсон цаг. Монгол Улсын барилгын салбарын үйлдвэрлэл өнгөрсөн жилүүдэд огцом өсч, хөгжиж байгааг ярьж байдаг. Гэхдээ ашиглалтад орох гэж байгаа барилгын ихэнх нь буюу 80 орчим хувь нь нийслэл хотод баригдаж байгаа юм. Жаахан хэтрүүлэгтэй хэлбэл Улаанбаатарт өдөрт нэг шинэ барилга босч байна гэсэн үг. Гэвч энэ олон барилгын хэд нь хүүхдүүд тэр, тэр тусмаа дүүргийн хэмжээнд зөвхөн зорилтот бүлгийн хүүхдүүдийн сурч боловсрох таатай орчинд зориулагдаж байгаа бол гэх бодол эрхгүй төрнө.  

Зорилтот бүлгийн хүүхдийнх учраас хоёр анги томруулснаар нэмэлт төсөв шаардлагатай болжээ

  Хан-Уул дүүрэгт улсын хэмжээнд  ашиглалтын хугацаа дууссан урт насжилттай 28 дугаар цэцэрлэгийн барилгыг 2018 онд буулган, мөн оны долдугаар сард тендер зарлан барилгын ажлыг эхлүүлсэн байна.Энэхүү цэцэрлэг нь энгийн ч нэг цэцэрлэг биш бөгөөд зорилтот бүлгийн буюу амьжиргааны түвшин доогуур иргэдийн хүүхдүүдийн 24 цагийн цэцэрлэг юм. Гурван сарын өмнө ашиглалтад орох ёстой байсан уг цэцэрлэгийн барилгын үйл явц 95 хувьтай явж байлаа. 10 бүлэгтэй 240 хүүхдийн цэцэрлэгийг хугацаа, насжилт нь  дууссан хуучин цэцэрлэгийн барилгыг нураах шийдвэр мөдхөн гараагүйн улмаас өдгөө барилгын ажил гурав хүртэлх сараар хойшлогдоод байгаа аж. Улсын төсвөөс хоёр тэрбум 900 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа хэдий ч гүйцэтгэлийн явцад батлагдсан төсвөөс хэтэрч нэмэлтээр 700 гаруй сая төгрөг баталсан аж. Гэвч нэмэлт зардлыг  “Морин сувд” компани өөрөөсөө гаргаж, энэ сарын 25-ны өдөр ашиглалтад оруулахаар болсон байна. Хөрөнгө дутаж барилгын ажил удаашрах байдалтай байсан тул аргаа баран нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн хөрөнгөөр барьж байгаа нь энэ. Тэрээр Улсын төсвийн хөрөнгө оруулалтийн үлдэгдэл 700 гаруй сая төгрөгийг нэхэмжлэн, дүүрэг, нийслэлд холбогдох шаардах бичиг баримтыг хүргүүлсэн ч хариу өгсөн нь нэгээхэн ч үгүй байгааг компанийнхан хэлж байлаа. Харин үүнийг барилга царцаах бус “төсөв царцаах” гэвэл онох байх. Өнгөрсөн хавар ашиглалтад орох ёстой байсан уг цэцэрлэгийн барилга төсөв царцсанаас зөвхөн барилгыг бус сурах хүсэлтэй балчир үрсийг хамтад нь  “царцааж” байгаа хэрэг мөн гэмээр.  

Барилгын ажлыг зогсоолгүй, компанийн хөрөнгөөр үргэлжлүүлж байна

  Төлөвлөсөн хугацаандаа барилгууд  ашиглалтад орохгүй байгаагийн шалтгааныг хайвал хариуцсан мэргэжилтнүүд барилгын компанийн хариуцлагагүй байдал гэдэг хэдий ч санхүүжилтээс үүдэн барилгыг хугацаанд нь ашиглалтад оруулахгүй байгаа аж. “Морин сувд” компанийн захирал З.Мягмардорж “Хуучин барилгыг нурааж, шинэ барилгын суурийг ухахад хөрсний ус илэрсний улмаас төлөвлөгдөөгүй зардал гарч ирсэн. Анх найман бүлэг гэж төсөвт суусан боловч, зураг төслийг нь гаргах явцад 10 бүлэг болж нэмэгдсэн. Хоёр ангиар томруулсантай холбогдон техник, цахилгааны хэрэгцээ нэмэгдсэн. Үүнтэй холбогдуулан нэмэлт санхүүжилт шаардлагатай болсон юм. Хугацаандаа төсвөө өгөөгүй мөртлөө, та барилгын ажлыг зогсоолгүй, компаниасаа хөрөнгө гаргаад үргэлжлүүлээч гэсэн хүсэлтийн дагуу, мөн бид өөрсдийн нийгмийн хариуцлагийн хүрээнд үндсэндээ хөрөнгө гаргаад барилгын ажлыг үргэлжлүүлэн ашиглалтад өгөхөөр болсон. Нэмэгдсэн хөрөнгө буюу 740 сая төгрөгийн асуудлыг шийдүүлмээр байна. Барилга дээр ажиллаж байгаа хүн хүч маань сүүлийн хоёр сар цалингүй ажиллаж байна” гэлээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.7.3  ЛХАГВА  №133  (6100)
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

5 цаг 43 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

7 цаг 22 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

11 цаг 41 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

11 цаг 46 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

11 цаг 55 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

12 цаг 0 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

12 цаг 12 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

12 цаг 14 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

12 цаг 35 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

12 цаг 37 мин