С.САРУУЛ
Байлдааны гавьяаны одонт, НАХЯ-ны цэргийн дээд сургуулийг 1989 онд команд, улс төр, хуульч мэргэжлээр төгссөн төгсөгчид төрөлх сургууль дээрээ 30 жилийн дараа дахин цугларлаа. Тэд энэ үеэр төрөлх сургууль дээрээ гурван улсын хилийн багана босголоо. Уг арга хэмжээнд Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ц.Сэргэлэн, Үндсэн хуулийн цэцийн тамгын газрын дарга Д.Баянбилэг, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга, “Сүлдэт багана-Хилчдийн холбоо”-ны тэргүүн Б.Лхагваа, 05 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Гансүх, Монголын үндэсний их сургуулийн тэнхимийн эрхлэгч, С.Түвшинжаргал, “Галзтай” компани захирал С.Буянаа болон тус сургуулийг төгссөн төгсөгчид, тэдний гэр бүл, үр хүүхдүүд оролцлоо.
Эх сурвалж: www.polit.mn
Төгсөгчид сургуулийнхаа талбайд гурван улсын хилийн багана босголоо
2019-07-02
Нийтэлсэн: Админ
 1 мин