Б.ДОЛЖИНЖАВ
Хүүхдийн үзэл бодол, дуу хоолойг сонсож бодлого шийдвэртээ тусгах нь улс орны хөгжил, дэвшилд үнэ цэнэтэй чухал зүйл байдаг. Тиймээс тэдний саналыг сонсох “Алсын хараа-25 “Z” үеийнхэн” уулзалтыг ХНХЯ, ГБХЗХГ, ЗГХЭГ хамтран зохион байгууллаа. Уулзалтад есөн дүүргийн 600 орчим өсвөр үеийнхэн оролцож тулгамдаж буй асуудлаа чөлөөтэй илэрхийлэв. Энэ нь “Z” үеийнхний дуу хоолойг сонсох, оролцоог дэмжих, гаргасан санал санаачилгыг нь шийдвэрлэх зорилготой. Z” үеийнхэн гэж 22 хүртэлх насны залуучуудыг хэлж байгаа юм.
Хэлэлцүүлэг “Лидер сурагч” академийн зөвлөх тэргүүн О.Энхнарангийн илтгэлээр эхэллээ. Тэрээр “Автомашины осолд ороод зургаан сар ухаангүй хэвтэхдээ би зөвхөн босож алхахыг, ганц үг хэлж, ярихыг л хүсдэг байлаа. Яг та нарын энэ амьдралыг л хүсч байсан юм. Хаа нэгтээ чиний амьдралаар амьдарч үзэхийг мөрөөддөг олон хүүхэд бий. Тиймээс өөрт ногдсон амьдралаа хайрлаж сайн сайхан ирээдүйг хамтдаа бүтээе” хэмээн уриаллаа. Түүний илтгэлийн дараа попын хаан, дуучин Майкл Жексоны “Эх дэлхийгээ хайрла” дуу эгшиглэхэд “Бид өдрөөс өдөрт улам илүү өндөрт нисэхийг хүсч байна” гэж бүгд хэлж гараа өргөн хамтдаа дуулав. Үнэхээр шинэ үеийн залуусаас гал цог, эрч хүч мэдрэгдэж байлаа.
Дараа нь дуучин О.Гантулга “Аз жаргал” дуугаа дуулж аядуухан яруу гитар хөгжмөөрөө амьдралын сайхныг мэдрүүлж, аз жаргалыг түгээлээ. Түүнийг дуулах үеэр танхим дүүрэн алга ташилт нижигнэж, “Үү, үү” хэмээн хашгиралдаж гаднаас дунд ангийн хоёр хүү бүжиглэн орж ирэх нь харсан хүн бүрт сайхан сэтгэгдэл төрүүлж, аз жаргалыг бэлэглэв. Мэндчилгээний дараа ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ санал бодлоо хуваалцлаа. Тэрээр “Манай улсын нийт хүн амын 26 хувийг “Z” үеийхэн эзэлдэг. 20 жилийн дараа энэ үеийнхэн улс орныхоо тэргүүлэх чиглэлийг авч явна. Өнөөдөр та бүхний юу хийхийг хүсч байгааг, ямар асуудал байгааг чинь сонсох өдөр юм. Амьдрал үнэ цэнэтэй учраас богинохон байдаг. Тиймээс илүү бүтээлч байж ирээдүйн 25 жилийн алсын хараагаа тодорхойлж, түүндээ хүрэхийн тулд амьдралын хором мөч бүхнээ зарцуулъя гэж уриалмаар байна” гэсэн юм.
Ийн тэрээр сурагчдын саналыг сонслоо. “Z” үеийнхэнд хамгийн их тохиолддог асуудал нь томчууд тэднийг хүүхэд хэмээн үл тоож санал, бодлыг нь сонсохгүй, гаргасан санаачилгыг нь дэмждэггүй талаар олон хүүхэд хэлж байлаа. Сүхбаатар дүүргийн Хүүхдийн холбооны тэргүүн н.Билгүүдэй “Би гарааны бизнес эхлүүлчихсэн байгаа. Хүмүүст үйл ажиллагаагаа танилцуулаад, хамтарч ажиллаач гэхээр тоодоггүй. Том болоод ирээрэй л гэдэг. Энэ нь бидний шинийг эрэлхийлэх сэтгэлийн галыг бөхөөж байна” гэсэн юм. Мөн тэд найз нөхөдтэйгөө ярилцаж, санаа бодлоо солилцох тав тухтай, тохилог газрууд нь бүгд үнэтэй байна. Тиймээс тэдэнд өөрсдийн хүрээллийг бий болгоод улс орныхоо ирээдүйн хөгжлийн тухай ярилцах үнэ төлбөргүй газар бий болгож өгөхийг хүслээ. XVII сургуулийн сурагч С.Ганчимэг “Бид хүүхдүүд гээд эцэг эхээсээ мөнгө аваад ямар ч орлогогүй суумааргүй байна. Өөрсдөө хөдөлмөрлөж мөнгө олохыг хүсч байна. Бидэнд тохирсон цагийн ажил бий болгоод өгвөл хийхэд бэлэн байна” гэхэд хүүхдүүд бүгд дэмжиж буйгаа илэрхийлэн алга ташлаа. Шинэ үеийн хүүхдүүдийг бид залхуу болсон хэмээн өнгөцхөн дүгнэдэг ч тэд дотоод сэтгэлдээ хөдөлмөрлөхийг, илүү бүтээлч байхыг хүсч, ирээдүйгээ сайхнаар төсөөлдөг гэдгийг саналаа хэлсэн хүүхдүүдийн ярианаас ойлгож авсан юм. Үүнээс гадна тэд ялгаварлан гадуурхалт, боловсролын систем, сурах бичгийн чанар, хичээл сонголт гэсэн олон асуудлыг дэлгэлээ. Нэг цаг гаруй хугацаанд хэлэлцүүлэг өрнөсөн юм.
Шинэ үеийнхний саналыг сонссон ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Би та нарт эх хэл, эх түүхээ шамдан суралцаж, нүүдэлчин ахуйгаа битгий мартаарай гэсэн гурван зүйлийг захия. Бусад бүх зүйлийг та нар биднээс илүү сайн хийж чадна. 25 жилийн дараах ирээдүй гэрэлтэй байна гэдэгт итгэлтэй байна. Сая хэлсэн санал бүрийг би тэмдэглэж авлаа. Үүнийг заавал шийдвэрлэх болно” гэлээ. Ийн нэг өдрийг мэдээллийн эрин үед төрсөн шинэ үеийнхэн юу бодож, ямар зүйлийг эрэлхийлж байгааг сонсож, тэднээс эрч хүч, урам зоригийг мэдэрч өнгөрүүллээ. Сурагч хэдий ч гарааны бизнесээ эхлүүлчихсэн байгаа гэж ярих хүүхдүүдийг сонсож тэднээр бахархаж суулаа. 25 жилийн дараах Монголын ирээдүйг тодорхойлох “Z” үеийнхэн хүсэл мөрөөдлөөр дүүрэн, хөдөлмөрч хүүхдүүд байгаад хэлэлцүүлэгт оролцсон төрийн удирдлага, томчууд баяртай байсан юм. Хүүхдүүд ганц удаагийн уулзалт, хэлэлцүүлэг биш сар бүр тэдний санал, бодлыг хүлээн авч, төрд дамжуулдаг хүн хэрэгтэй байгааг ярив. Эрч хүч бялхсан инээж баясах хүүхдүүдтэй ирээдүйн тухай ярилцсан сайхан уулзалт боллоо.
Эх сурвалж: www.polit.mn
DR MAXWELL
Өдрийн мэнд, та бөөр худалдаж авах уу эсвэл бөөрөө зармаар байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө зарж, юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд таван зуун мянган доллар (500,000 доллар) санал болгоно. Бөөр. Намайг доктор Максвелл Филип гэдэг бөгөөд би БИЛРОТ ЭМНЭЛЭГ-ийн мэдрэлийн эмч юм. Манай эмнэлэг нь Бөөр, ерөнхий мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьд, тохирох донортой бөөрийг худалдан авах, шилжүүлэн суулгах ажлыг гүйцэтгэдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Хэрэв та бөөр худалдах, худалдан авах сонирхолтой байгаа бол доорхи хаягаар бидэнтэй холбоо барина уу. Whatsapp: + 1 (850) 313-7832 Имэйл: billrothmedical@gmail.com Хүндэтгэсэн Эмнэлгийн ерөнхий захирал (ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨ) Доктор Максвелл Филип.