Л.ХЭРЛЭН
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэд Тэшиг суман дахь Хилийн цэргийн ….. дугаар ангийн зүгээс хилийн хамгаалалтыг боловсронгуй болгох, үүрэг гүйцэтгэх нөхцлийг сайжруулахад шаардлагатай авто машиныг шийдэж өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан. Энэ асуудлыг УИХ-ын гишүүн биечлэн хөөцөлдсөний үр дүнд улсын төсвийн хөрөнгө оруулалтад тусгуулж тусгай хэрэгцээний зориулалт бүхий УАЗ пургон машиныг шийдсэнийг өчигдөр Хил хамгаалах Ерөнхий газар дээр олголоо. Энэ үеэр Хил хамгаалах Ерөнхий газрын Дэд дарга генерал Ж.Бямбасүрэн хэлсэн үгэндээ “Монгол улсын дархан хилийг хамгаалахад төрийн түшээгийн хувьд удаа дараа сэтгэл, зүтгэл гарган дэмжиж ирсэн таньд хилчидийнхээ өмнөөс талархал илэрхийлье. Энэхүү пургон машин маань иж бүрэн тоноглогдсон зориулалт бүхий техник хэрэгсэлтэй тул хилчид маань ажил үүргээ найдвартай гүйцэтгэх, Тэшиг сумын иргэд болон хилийн ойролцоох бүс аюулгүй амар амгалан, зөрчил дутагдалгүй байхад нэг алхам урагшиллаа” хэмээн онцлон дурдсан юм.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Дархан хил амар амгалан, хилчин дайчид сонор сэрэмжтэй байж ажил үүргээ нэр төртэй гүйцэтгэхийг ерөөж, амжилт хүсэн Булган аймгийн Тэшиг суман дахь хилийн цэргийн дугаар ангийн дарга хурандаа Ж.Жамсранжав болон ангийн бүрэлдэхүүний төлөөлөлд авто машины түлхүүрийг алд цэнхэр хадагтай гардуулан өглөө.