“Монгол Улс Кэмбриджийн хөтөлбөрөө хураалгах алдааг “Шинэ эрин” гаргалаа”

2019-06-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЯРЖАВХЛАН Кэмбриджийн хөтөлбөрөөр сургалтаа явуулдаг улсын гэх тодотголтой “Шинэ эрин, “Шинэ эхлэл” сургуулиудын дунд ангийн сонгон шалгаруулалт өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдээр болж өнгөрсөн юм. Ижил хугацаанд бүртгэлээ явуулж, нэг цагт шалгалтаа авсан тус сургуулиудад тавдугаар ангиа төгссөн олон хүүхэд өрсөлддөг. Энэ жил зөвхөн “Шинэ эрин” сургуульд суралцах хүсэлтэй 1270 хүүхэд шалгалт өгч тэднээс өндөр оноо авсан 48 хүүхдийг сонгон шалгаруулж авчээ. Шалгалтын үеэр зарим хүүхдүүдээс зарим бодлого алдаатай байгаа талаар шалгагч багш нараас асууж байсан байна. Тухайн үед шалгагч багш нар “Мэдэхгүй, тийм мэдээлэл ирээгүй байна. Үргэлжлүүлээд бодоорой” гэж хариулсан байна. Үүнээс эхлээд “Шинэ эрин” сургуулийн сонгон шалгаруулалт асуудалтай болсон нь тодорхой болжээ. Тус сургуулийн шалгалтын комиссын боловсруулсан 40 бодлогоос дөрөв нь алдаатай байсан байна. Энэ талаар эцэг, эхчүүд гомдол гаргасан учир шалгалтын комиссоос алдаатай бодлогуудыг шалгалтын дүнд тооцохгүйгээр хасаж, хувьчлах шийдвэрийг гаргажээ. Ингээд тэнцсэн байсан 48 хүүхдийн жагсаалт шинэчлэгдсэн байна. Тодруулбал,  А вариантын авах дээд онооны хэмжээ 100 байсан бол 94, Б вариантыг нь 97 болгож өөрчлөөд хүүхдүүдийн авсан оноог хувьчлаад байр эзлүүлчихжээ. Анхнаасаа алдаатай бодлого шалгалтандаа оруулсан, дээрээс нь алдаагаа засч байна гээд хоёр хүүхдийг нэгийг нь  90 метрт, нөгөөг нь 100 метрт гүйлгэж уралдуулсантай адил залруулга хийсэнд эцэг, эхчүүд нь маш их гомдолтой байна гэж өчигдөр зарласан хэвлэлийн хурлын үеэр хэлж байсан юм. “Шинэ эрин” сургууль ижил төстэй буюу математик, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай I, XI гэх мэт сургуулиудын сонгон шалгаруулалтын төлбөрөөс илүү буюу нэг хүүхдээс 25 мянган төгрөг хураажээ. Нийт 1250 орчим хүүхдээс 31 сая төгрөг цугларсан гэсэн үг. Энэ мөнгөөр шалгалтыг будлиангүй зохион байгуулах боломж хангалттай байсан гэж тэд хэллээ. Тиймээс сонгон шалгаруулалтыг дахин шинээр явуулах шаардлагыг сургуулийн удирдлагуудад хүргүүлж байна. Мөн БСШУСЯ-нд өргөдөл гаргаад байгаа юм байна. Монголдоо шилдэгт тооцогдож байгаа лаборатори сургуулиудын элсэлтийн шалгалтад хүүхдүүд, эцэг, эхчүүд болон багш нар 2-5 жилийн хугацаанд бэлддэг. Олон жил хөдөлмөрлөсөн хүүхдүүдийнхээ шударга бусаар өрсөлдөхийг харах үнэхээр харамсалтай байгаа талаар аав, ээжүүд нь ярьж байна. Энэ бол зөвхөн 1200 хүүхдийн асуудал биш бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, салбарын сайд Ё.Баатарбилэг нар боловсролын салбарт үүрлэсэн энэхүү шударга бус зүйлтэй хатуу тэмцэхийг тэд хүсч байна. “Шинэ эрин” сургуульд шалгалт өгсөн эцэг эхчүүдийн төлөөлөл Кэмбриджийн хөтөлбөр хариуцсан олон улсын байгууллага хүртэл нь энэ асуудлаар явна гэдгээ илэрхийлж байна.  

З.Энхболд: БОЛОВСРОЛЫН ЯАМ ЯМАР Ч ОРОЛЦОО БАЙХГҮЙ

БСШУСЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан дарга   -“Шинэ эрин” лаборатори сургуулийн шалгалтын талаарх асуудалд Боловсролын яам болон Боловсролын үнэлгээний төв ямар ч оролцоогүй юм. Тухайн сургууль олон улсын “Кэмбридж хөтөлбөр”-өөр үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс шалгалтын материал бүх зүйл нь олон улсын хөтөлбөрөөр зохицуулагдана. Шалгалтын материалыг стандартын дагуу орчуулж боловсруулдаг гэж мэдээлэл өгсөн байсан. Энэ тал дээр сургууль 100 хувь тайлбар хийнэ.  

Б.Энхбаяр: Баатарбилэг сайд өөрөөсөө түлхэлгүйгээр энэ асуудлыг анхааралдаа авч өгөөч

Эцэг эхийн төлөөлөл   -Олон улсын хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлсэн анхны сургууль “Шинэ эрин” юм. Өмнөх жилүүдэд БҮТ  шалгалтын материал бэлддэг байсан.  Өнгөрсөн жил БСШУСЯ-ны тушаал гарснаар тус сургууль өөрөө материал боловсруулах комисс гарган боловсруулдаг болсон байгаа юм. Энэ асуудлыг шийдвэрлэх албан ёсны дээд байгууллага нь БСШУСЯ юм. Гэтэл “Шинэ эрин” сургууль асуудлаа өөрсдөө шийдвэрлэх естой гэсэн. Алдаатай бодлого зохиосон, мөн шалгаж байгаа, алдаагаа мэдэхгүй байгаа комисс нь өөрөө залруулах нь зөв үү. Яагаад яам нь шалгах хүмүүс гаргаж ажиллахгүй байгаа юм. Баатарбилэг сайд аа энэ асуудлыг өөрөөсөө түлхэлгүй, нухацтай шийдвэрлэж өгөөч. Хэрэв энэ асуудал шийдвэрлэгдэхгүй бол бид олон улсын Кэмбриджийн байгууллагад нь хандана.Манай улс хөтөлбөрөө хураалгаж ч болох алдаа шүү.  

С.Сакен: ШИЙДВЭРЛЭХ ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГУУД НЬ ЯАГААД ЗУГТААД БАЙНА

  -Боловсролын салбарт байгаа сайн хүмүүсийг сонгож шалгалтын материалаа боловсруулсан гэж бодож байна. Эсвэл тавдугаар ангийн хүүхдийн түвшинд бодож чадахаа байсан юм уу. Хэрэв албаар ийм бодлого оруулсан бол энэ асуудлыг анхаарах ёстой. 1200 айлын бүтэн жилийн хөдөлмөр, хүүхдийн эрхээр хохироод  байна. Хандаж болох бүх байгууллагад хандсан. Гэвч шийдвэрлэх эрх бүхий байгууллагууд нь яагаад зугтаад байна вэ. Сургуулийн удирдлагууд бидэнд хамаагүй гэсэн тайлбар өгсөн. Өөрсдөө зохион байгуулчихаад ийм хариулт өгөөд байж байна.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.21  БААСАН  №126  (6093)
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

5 цаг 23 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

7 цаг 2 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

11 цаг 22 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

11 цаг 26 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

11 цаг 35 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

11 цаг 40 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

11 цаг 52 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

11 цаг 54 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

12 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

12 цаг 17 мин