![](http://resource4.sodonsolution.org/polit/uploads/2019/06/65b38c24357a2fd42ffec1df651c29ae-1.jpeg)
Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 километр хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажил эхэлж байгаатай холбогдуулан 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн уг авто замыг ашиглалтад оруулах хүртэл хугацаанд хааж, тээврийн хэрэгслийг түр замаар зорчуулах ЗТХ-ийн сайдын тушаал гарсан байна.
Зам хаасан хэсэгт иргэд түр замаар зорчин бусад хэсэгт үндсэн замаар хөдөлгөөнд оролцох юм. Тухайлбал:
Зам, тээврийн хөгжлийн яам
- Улаанбаатар хот доторх буюу Баруунтуруун орчмын иргэд Таван шар-Толгойт-Орбит-Тахилтын замаар явж шинээр баригдсан түр зам руу нийлнэ. Түр зам нь төмөр замын хойгуур явж төмөр замын 384-р км-ийн гармын орчим Баруун туруунд хүрнэ.
- Булган, Хөвсгөл, Орхон аймгийн чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүд 22-ын салдаг уулзвараас Лүн сумаар дайран Булган аймгийн Дашинчилэн сумаар хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ.
![](https://content.ikon.mn/news/2019/6/17/bbe5c2_darxan3_x974.jpg)
![](https://content.ikon.mn/news/2019/6/17/0662b8_darxan2_x974.jpg)
![](https://content.ikon.mn/news/2019/6/17/2f3037_darxan5_x974.jpg)
![](https://content.ikon.mn/news/2019/6/17/872873_darxan1_x974.jpg)
![](https://content.ikon.mn/news/2019/6/17/500406_darxan8_x974.jpg)
![](https://content.ikon.mn/news/2019/6/17/bd5269_darxan6_x974.jpg)
![](https://content.ikon.mn/news/2019/6/17/cf8a33_darxan7_x974.jpg)
![](https://content.ikon.mn/news/2019/6/17/d94881_darxan4_x974.jpg)