Бөхчүүд гал, галаараа жигдэрч байна

2019-06-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.НАДМИД Наадам болоход 20 гаруй хоног үлдээд байна. Хүчит бөхчүүд аймаг, орон нутгаараа гал болж гардаг уламжлалтай. Энэ жил ч тийм л. Хуучин нутаг, амралтын газруудыг бараадсан олон гал төвхнөжээ. Тэр дотроос хамгийн олон аймгийн бөхчүүд цуглардаг газар нь “Сүүж” амралт байдаг. Энд “Хүч” спорт хорооны бөхчүүдийг дагалдаж Ховд, Баянхонгор, Завханыхан гардаг. Улсын начин Ц.Лхагвасүрэнгээр удирдуулсан “Ховд” дэвжээний бөхчүүд өчигдөр бусдаас түрүү очоод байна. Эдний галд улсын заан Б.Пүрэвсайхан, Д.Батзаяа, улсын харцага О.Хангай, Б.Бат-Өлзий болон аймгийн арслан Б.Тайван, Б.Батсайхан нарын 50-аад бөх байгаа юм байна. Ц.Лхагвасүрэн хэлэхдээ: -Манайхан сүүлийн 10-аад жил бөхийн тэнгэр ивээдэг энэ нутагт бэлтгэлдээ гарч байгаа. Улсын цолтон эндээс л төрсөн. Ер нь “Сүүж” амралтын дэнжээс улсын наадмын түрүү бөх 10 гаруй удаа гарсан газар. Энэ жилийн наадмын манлай бөх “Ховд” дэвжээнээс төрөх болов уу гэж горьдож байгаа шүү гэсэн юм. Тэгвэл Баянхонгорын “Их Богд” дэвжээний бөхчүүд мөн л уламжлалаараа Бугын сангийн аж ахуйн орчимд гараад байна. Эдний гал улсын начин А.Алтанхуягаар ахлуулсан Дундговийн бөхчүүдээр бүл нэмжээ. Улсын харцага Н.Золбоо, улсын начин Ж.Чулуунбат нарын ахалж буй “Хонгор нутаг” дэвжээний галын бүрэлдэхүүнд улсын начин Д.Цэрэнтогтох, аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү, цэргийн арслан Ц.Жамбалдорж тэргүүтэй 30-аад бөх багтаж байна. Жилийн жилд голдуу наадмын түрүү бөх тодруулдаг “Увс нуур” дэвжээнийхэн улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Б.Ганбат нараар ахлуулж мөн л Харзтайн амралтдаа очоод байна. Галын дасгалжуулагч нь улсын гарьд Б.Гантогтох юм. Улсын отгон аварга Н.Батсуурь энэ жил болсон барилдаан бүхэнд шахам оролцож тун ч бэлтгэл сайтай, өнгөтэй байгаа гэх. Улсын заан Н.Жаргалбаяр ч цолоо ахиулах магадлалтай бөхийн нэг. Тэгвэл эдний галд улсын цол горилж яваа аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ, Л.Цээсүрэн, Ц.Мөнхбаяр, Д.Тогтохжаргал гэсэн залуу хүчитнүүд бий. Дархан аварга Х.Баянмөнхийн хэлж байгаагаар улсын баяр наадмын дэнжийг Увсын бөхчүүдгүйгээр төсөөлшгүй шүү дээ. Миний бодоход энэ жил сүүлийн дөрвөн бөхийн лавтайяа хоёр нь Увсынх байх болов уу. Манай аймгийн галынхны бэлтгэл бусдаас өөр л дөө гэсэн нь нэгийг санагдуулам. Нээрээ ч сүүлийн жилүүдэд Увсын бөх олон түрүүлсэн дээ. Сэлэнгэ аймгийн “Таван хан” дэвжээний бөхчүүдийг улсын харцага Т.Өсөх-Ирээдүй ахалдаг. Энэ галд улсын заан Ч.Баянмөнх, улсын харцага Б.Одгэрэл, улсын начин Б.Дэлгэрсайхан тэргүүтэй улс, аймаг, сумын цолтой 40 гаруй бөх гал дээрээ цуглараад байна. Тэд “Алдар” спорт хорооныхонтой хоршиж Тавантолгойд бэлтгэлээ базаах гэж байгаа гэнэ. Булган аймгийнхан хоёр галд хуваагджээ. Улсын заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр нараар ахлуулсан бөхчүүд Бүрэгхангайн нутагт гарчээ. Эдний галд улсын начин Д.Тамир, Б.Амарсайхан, аймгийн арслан А.Отгонбаатар, Б.Сумъяабат, А.Түмэндэмбэрэл, Б.Ганбаатар нарын 20 гаруй бөх байгаа бол улсын начин И.Ёндонсамбуугийн ахалсан нэг хэсэг бөх энүүхэн “Хайрт хаан” амралтад гараад байна. Галдаа хамгийн олон бөх нэгтгэсэн Өвөрхангайн бөхчүүд Бугын сангийн аж ахуй орчимд гэрээ барьжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.17  МЯГМАР  №123  (6090)  
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

3 цаг 38 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

3 цаг 38 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

3 цаг 38 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

3 цаг 38 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

3 цаг 38 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

3 цаг 38 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

3 цаг 38 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

3 цаг 38 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

3 цаг 38 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

3 цаг 38 мин