Б.НАМУУНТАМИР
Төв аймгийн Лүн сумын нутгаар хүчтэй аадар бороо өчигдрийн 15:30 цагаас эхлэн орсны улмаас Атар 13 гэх газар үер бууж, улмаар Баянхангай сумаас Лүн сум хүртэлх 110-113 км-т засмал зам цөмөрсөн байна. Иймээс Лүн сумаас зүүн тийш Улаанбаатар хот руу чиглэсэн хөдөлгөөнийг хязгаарласан байна.
Энэ сарын 16-нд буюу өнөөдөр ихэнх нутгаар хүчтэй аадар бороо орох тул үер, усны аюулаас урьдчилан сэргийлж, онцын шаардлагагүй бол хөдөө, орон нутагруу зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Эх сурвалж: www.polit.mn
Хөдөө орон нутаг руу зорчихгүй байхыг анхааруулж байна
2019-06-16
Нийтэлсэн: Админ
 1 мин