Т.НАМУУН
Харвардын эрдэм шинжилгээ судалгааны нэгж статустай “Монголын эрүүл мэндийн үүсгэл” байгууллагаас 2015-2019 онд хэрэгжүүлсэн “Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэхэд Д аминдэмийн нөлөө” судалгааны хаалтын ажиллагааг зохион байгууллаа. Энэ үеэр судалгаанд оролцсон хүүхдүүд, эцэг эхчүүдээс гадна хамтран ажилласан сүрьеэгийн эмч, эмнэлгийн ажилтнууд, сургуулийн захирал, багш, эмч, нийгмийн ажилтан, төр, засгийн шийдвэр гаргагчдын төлөөлөл бүхий 700 гаруй хүн оролцсон юм. Монгол хүний зохистой зөв хооллолт, эрүүл амьдралын хэв маяг, хүн амын дундах далд өлсгөлөн бюу эрүүл байхад шаардлагатай бичил аминдэм бодисын дутагдал болон далд сүрьеэг бууруулахад зайлшгүй анхаарах ёстой эрсдэлт хүчин зүйлүүдийг шинжлэх ухааны түвшинд баталж нотолсноо мөн танилцуулсан юм.
2015 оноос эхэлсэн төсөлд зургаан дүүргийн 18 сургуулийн 9814 хүүхэд хамрагдсанаас 10 хувийг нь сүрьеэгийн далд халвартай болохыг оношилжээ. Халдвартай хүүхдүүдийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч нарын үзлэгт хамруулахад 129 хүүхэд идэвхтэй сүрьеэ буюу сүрьеэгээр өвдсөнийг оношлон, эмчилгээнд хамруулж эдгээсэн байна. Сүрьеэ өвчин нь далд халдварын хэлбэртэй байгаад биеийн дархлаа сулрахад идэвхтэй хэлбэр рүү шилждэг байна. Тиймээс халдвартай хүүхдүүдийг идэвхтэй хэлбэр рүү шилжүүлэхгүйн тулд дам тамхидалтад өртүүлэхгүй байх нь чухал аж. Мөн хүнсний ногоо, жимсийг түлхүү хэрэглэж хоол хүнснээс авах шим тэжээлийг хангалттай хэмжээгээр авах шаардлагатай.
Халдвараас урьдчилан сэргийлэхэд хамгийн чухал зүйл нь Д аминдэмийг манай орны нөхцөлд нарнаас авах боломжгүй байдаг тул нэмэлтээр хэрэглэх шаардлагатайг судалгаагаар гаргажээ. Эдгээр арга замыг амьдралдаа хэрэгжүүлбэл халдвараас урьдчилан сэргийлж, сүрьеэгийн халдварыг 27 хувиар бууруулах боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Энэ үеэр албаны хүмүүсийн сэтгэгдлийг сонирхсон юм.
“Шавь” цогцолбор сургуулийн эмч Г.Чулуунбаатар:
Хүүхдүүд Д аминдэмийн гүн дутагдалтай байна
2019-06-13
Нийтэлсэн: Админ
 1 мин