Т.Бадамжунайгийн “байшин савыг тоолсон” тэмдэглэл

2019-06-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

- Т.Бадамжунай, түүний эхнэр, гурван охин, хоёр хүргэний нэр дээр давхардсан тоогоор 28 ширхэг орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний барилга байна -

  Түнжингийн Бадамжунай гэх эрхмийн тухай сонсоогүй хүн ховор доо. Өөрөө нэг их үзэгдээд байдаггүй. Гэхдээ энэ хүний тухай мэдээлэл байнга шахам л гарч байдаг. “...Бадамжунай бүтээлээ, хийлээ” гэхээсээ “..Зохицууллаа, найрууллаа” гэсэн “God father” стилийн тэмдэг, мөр байнга үлдээж явдаг хүн байгаа юм. Тэр талаар энд нурших илүүц. Мэдэх нь мэддэг, мэддэггүй нь сонссон байдаг юм. Т.Бадамжунай бол Архангай аймгийн Чулуут сумын хүн, өдгөө 63 нас сүүдрийг зооглож буй. Тэрээр Архангай аймгийн Чулуут сумын дунд сургуулийг дүүргээд, 1975 онд Төмөр замын техникумыг техникч-эдийн засагч мэргэжлээр төгссөн. Политехникийн дээд сургууль (ШУТИС)-ийг тээвэр инженер-эдийн засагч мэргэжлээр дүүргээд улмаар техникийн ухааны магистр цол хамгаалжээ. Ажил амьдралын гараагаа авто тээврийн салбараас эхэлсэн. Ачаа тээврийн удирдах газарт диспетчер, тус газрын хэлтсийн дарга, I баазад намын хорооны дарга, Монгол Дизель комбинатын дарга, Авто тээврийн газрын даргаар ажиллаж байжээ. 1996-2000 онд “Меркури” группын дэд ерөнхийлөгч хийж байсан. 2000 оноос Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр ажиллаж эхэлсэн. Тэр үед УИХ-ын дарга асан М.Энхболд Хотын даргаар ажиллаж байв. Тэднийг тэр үеэс гар нийлэн дөрөө харшсан гэдэг. Ингэж Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр дөрвөн жил ажиллаад 2004 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдсон. 2008 онд дахин сонгогдсон. Тэгэхдээ ХХААХҮ-ийн сайд болж, 2012 оныг хүртэл ажилласан. Харин 2012 оноос хойш төрийн ажил хийгээгүй. Гэхдээ М.Энхболдыг МАН-ын дарга байхад албан бусаар тус намын санхүүг хариуцаж байлаа. Ер нь бол Т.Бадамжунайгийн хүчээ авсан үеийг хоёр үечилж болно. 2000-2004 онд М.Энхболдыг Хотын дарга байхад Хотын ерөнхий менежерээр ажилласан үе, 2008-2012 онд ХХААХҮ-ийн сайдаар ажилласан хугацаатай нь холбоотой хөрөнгө мөнгөний асуудал их дуулддаг. Өөрөөр хэлбэл, энэ хоёр албыг хашсаных нь дараа МАН-д болоод тус удирддаг байсан фракцын гол хүн гэгдэх болсон билээ. Тэр тусмаа намын, фракцын санхүүг голчлон хариуцдаг байсан гэдгийг намынхан нь байтугай, улс төрийн хүрээнийхэн тэр чигтээ мэддэг, ярьдаг юм. 2013 оны МАН-ын генсек болох шахсан Ж.Сүхбаатар өрсөлдөөнд ялагдсаныхаа дараа “...Бадамжунай гэдэг мафи шоронд ороогүй цагт Монголд авлигачид жаргаж олон түмэн айдас доромжлол амссаар байх болно” гэж цахим сүлжээнд бичсэн нь ихээхэн шуугиан тарьж байлаа. Магадгүй, Т.Бадамжунайг хүчтэй байх үед залуусаас ингэж хэлсэн нь ганц энэ биз ээ. Т.Бадамжунайгийн үл хөдлөх хөрөнгүүд хотын төв буюу Сонгинохайрхан дүүргээс бусдад байдаг аж. Түүнчлэн голдуу Зайсан, Туул голын хөвөө дагасан, эсхүл хотын төвийн А зэрэглэлийн байршилд байгаа юм. Энэ нь Т.Бадамжунайгийн үл хөдлөх хөрөнгүүдийн үнийг хэлээд өгнө. Т.Бадамжунайгийн охин Оюунбилэгийн нэр дээрх “БЗД, 11-р хороо, Бага тэнгэрийн ам /13314/, Дүнжингаравын гудамж, 449 тоот” барилгын хаягаар очиход Бага тэнгэрийн амыг хашчихсан том том хаус байшингууд баригджээ. Ихэнх нь босоод, бэлэн болчихсон. Дотоод засал нь хийгдэж байгаа аж. Гэхдээ энэ ам руу нэвтрүүлсэнгүй. Бага тэнгэрийн амыг хашаад үүдэн дээр нь хамгаалалтын албаныхныг байрлуулжээ. Тэд “...Байрны инженерүүдийн хэлснээр айлуудын хүмүүсийг оруулдаг. Хэвлэл мэдээллийнхнийг нэвтрүүлэхгүй” гэсэн хариулт өгөх жишээтэй. Бид Т.Бадамжунайтай холбогдохоор 9191.... гар утасны дугаарт холбогдоход “...Таны залгасан хэрэглэгч утсаа салгасан байна. Та түр хүлээгээд дахин залгана уу” гэсэн операторын хариултыг өгөв. Харин албан бус эх сурвалжуудын мэдээллээр Т.Бадамжунай Монголд байхгүй бололтой. Түүнийг одоогоос хагас жилийн өмнө, 2018 оны сүүлчээр ЖДҮ-гийн хэрэг мандаж эхлэхэд Замын-Үүдээр “УАЗ-469” машинд суугаад хилээр гарч явсан гэх мэдээлэл тарсан. Дараа нь Сингапурт байна гэсэн мэдээлэл ч хэвлэлүүдээр гарч байлаа. Тэр үеэс хойш Т.Бадамжунай Монголд үзэгдээгүй аж. Хууль тогтоогч, төрийн сайд, Хотын ерөнхий менежер, түүнээс өмнө төрийн албанд ажил эрхэлж ирсэн, өөрөөр хэлбэл насаараа төрд зүтгэсэн гэж болохоор хүн бол Т.Бадамжунай юм. Энэ удаад бид түүний 20 гаруй үл хөдлөх хөрөнгийн хаяг байршлыг олж авснаа, зарим дээр нь очиж нягталснаа хүргэж байна. Эдгээрийн заримыг ч ийш тийш нь болгожээ. Бид залгуулаад Т.Бадамжунай, түүний хамаарал бүхий этгээдүүдийн үүсгэн байгуулсан хуулийн этгээд буюу компаниуд, Т.Бадамжунайгийн Хотын ерөнхий менежер, ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байх үеийн төр, түмний хөрөнгө зоорь хэрхэн хөндөгдөж байсан талаарх мэдээллүүдийг хүргэх болно.  

“Зууны мэдээ” сонины Эрэн сурвалжлах алба энэ удаад Т.Бадамжунайгийн орон сууц, үл хөдлөх хөрөнгүүдийн талаар сурвалжиллаа.

Бидэнд олдсон мэдээллээр Т.Бадамжунай, түүний эхнэр, гурван охин, хоёр хүргэний нэр дээр давхардсан тоогоор 28 ширхэг орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний барилга байдаг байна. Дор жагсаая.

Т.Бадамжунайгийн нэр дээр 1.УБ, ЧД, 3-р хороо, 8-р байр, 19 тоот 2.УБ, СБД, 7-р хороо, 11-р хороолол, Их тойруу гудамж, 86 тоот 3.УБ, БГД, 12-р хороо, 27-р байр, 13 тоот, Т.Бадамжунайгийн эхнэр Ц.Сарантуяагийн нэр дээр 4.УБ, ЧД, 3-р хороо, 8-р байр, 19 тоот 5.УБ, БГД, 12-р хороо, 27-р байр, 13 тоот, Т.Бадамжунайгийн охин Оюунбилэгийн нэр дээр 6.УБ, ЧД, 3-р хороо, 8-р байр, 20 тоот 7.УБ, ЧД, 3-р хороо,18-р байр, 11 тоот 8.УБ, СБД, 3-р хороо, 5-р хороолол, Сөүлийн гудамж, 18-р байр, 0 тоот 9.УБ, БЗД, 11-р хороо, Бага тэнгэрийн ам /13314/, Дүнжингаравын гудамж, 449 тоот 10.УБ, БГД, 12-р хороо, 27-р байр, 13 тоот Т.Бадамжунайгийн охин Оюунбилэгийн нөхөр Энхбатын Анарын нэр дээр 11.УБ, ХУД, 15-р хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 29-р байр, 13 тоот 12.УБ, ЧД, 3-р хороо,18-р байр, 11 тоот 13.УБ, СБД, 3-р хороо, 5-р хороолол, 13-р байр, 56 тоот 14.Дархан-Уул, Дархан сум, 5-р баг, Үйлдвэрлэлийн зориулалттай барилга байгууламжийн цогцолбор 15.УБ, ХУД, 15-р хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 29-р байр, 2 тоот 16.УБ, ХУД, 15-р хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 29-р байр, зоорийн давхрын 1 тоот Т.Бадамжунайгийн охин Гаваагийн нэр дээр 17.УБ, СБД, 2-р хороо, Сөүл гудамж, 902 тоот, Оффис үйлчилгээний зориулалттай. 18.УБ, БГД, 12-р хороо, 27-р байр, 13 тоот 19.УБ, ХУД, 11-р хороо, Зайсан гудамж, 42-р байр, 0 тоот 20.УБ, ХУД, 15-р хороо, Хүннү-2222, Их Монгол Улс гудамж, 113-р байр, 504 тоот Т.Бадамжунайгийн охин Гаваагийн нөхөр Энхсайханы Жаргалсайханы нэр дээр 21.УБ, ЧД, 6-р хороо, Бага тойруу гудамж, 23-р байр, 27 тоот 22.УБ, СБД, 1-р хороо, 13-р хороолол /14230/ Нарны зам гудамж, 62 дугаартай барилгын В блок, 401 тоот 23.УБ, БЗД, 18-р хороо, 13-р хороолол /13370/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 24а байр, 37 тоот 24.УБ, ХУД, 11-р хороо, Зайсан гудамж, 42-р байр, 0 тоот

Т.Бадамжунайгийн охин Даваагийн нэр дээр

25.УБ, ЧД, 3-р хороо, 40, 50 мянгат /15172/ Энхтайваны өргөн чөлөө гудамж, 18-р байр, 12 тоот 26.УБ, БГД, 12-р хороо, 27-р байр, 13 тоот 27.УБ, ХУД, 11-р хороо, Зайсан гудамж, 40-р байр, 0 тоот 28.УБ, ХУД, 1-р хороо, Зайсан гудамж 6, Зоорийн давхрын 3, 4 тоот зэрэг орон сууц, үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгүүд байна.

ЭРЭН СУРВАЛЖЛАХ АЛБА

  Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.11  МЯГМАР  №118  (6085)
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

11 цаг 51 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

13 цаг 30 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

17 цаг 49 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

17 цаг 54 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

18 цаг 3 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

18 цаг 8 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

18 цаг 20 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

18 цаг 22 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

18 цаг 43 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

18 цаг 45 мин