MҮОХ: Өдөр бүр 10.000 алхацгаая!

2019-06-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

Монголын Үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ноос Монгол улсын нийт ард иргэдэд хандан өдөр бүр 10 мянга алхацгаая хэмээн уриалж байгаа билээ. Уг уриалгыг толилуулж байна.

“Аливаа улс орны хүн амын дундаж наслалт, эрүүл мэндийн асуудал нь тухайн орны хөгжил, хэрэглэж буй хоол хүнсний бүтэц, хангамж, экологийн тэнцвэрт байдал, нийгмийн сэтгэл зүй зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг боловч хүний өөрийн хөдөлгөөн хамгийн чухал болохыг эрдэмтэд судлан тогтоосон байна. 2016 онд дэлхийн улс орнуудын хүн амын дундаж наслалтаар эхний байранд Монако улс 89,4 жил, удаах байранд Япон улс 85,3 жил, Сингапур 85,2 жил, Чад улс хамгийн бага буюу 49,8 жил байна. Монгол улс 69,6 жилээр 159-д бичигджээ. Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан судалгаагаар 2016 онд Монголын хүн амын дундаж наслалт 69,6, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75,1, эрэгтэйчүүдийнх 65,6 байна. Мөн 2016 оны байдлаар Монгол улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаанд Зүрх-судасны тогтолцооны өвчин (10.000 хүн амд 17,5) орж байгаа бөгөөд үүнийг үүсгэж байгаа шалтгааны 70 гаруй хувийг цусны даралт ихсэх өвчин эзэлж байна. Чихрийн шижин өвчин бодисын солилцооны өвчлөлийн 48.9 хувийг эзэлж байна. Харвардын Их сургуулийн эрдэмтдийн тогтоосноор өдөр бүр 10.000 алхсанаар зүрхний цусан хангамж дутагдах өвчнөөс 55% сэргийлнэ. Вашингтоны Их сургуулийн спортын анагаахын эрдэмтдийн тогтоосноор тархинд цус харвах эрсдэл 50%, чихрийн шижингээр өвдөх эрсдэл 58%, уушгины архаг өвчнүүдийн сэдрэлт, уушгины цочмог үрэвсэл 40-50%, цөс, бөөрний чулуу үүсэх өвчин 20-31% тус тус буурдаг болохыг тогтоосон байна. Алхалт нь гэртээ, ажлын байрандаа, дороо алхах гэх мэт тусгай нөхцөл, тоног төхөөрөмж шаардагдахгүй, тохиромжтой цагаа өөрөө сонгон өөртөө тохируулан хийж болох дасгал юм. Монгол улсынхаа хүн амын эрүүл мэндийг хамгаалан бэхжүүлж, дундаж наслалтыг уртасгах нь юу юунаас эрхэм чухал болохыг гүнээ ухамсарлан, Монголын Үндэсний Олимпийн Хороо, Спортын эмнэлгийн холбоо хамтран нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хүн бүр өдөрт 10.000 алхацгаая” хөдөлгөөн өрнүүлж, сурталчилж, хэрэгжүүлэхийг уриалж байна. “Амьдралын үнэт эрдэнэ” болсон эрүүл мэндийнхээ төлөө хүн бүр өдөрт 10.000-аас доошгүй алхаж, өөртөө эрүүл энх, аз жаргалыг бэлэглэцгээе!” хэмээн МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО, СПОРТЫН ЭМНЭЛГИЙН ХОЛБОО уриалсан байна. Эх сурвалж: zms.mn
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

4 цаг 5 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

4 цаг 5 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

4 цаг 5 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

4 цаг 5 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

4 цаг 5 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

4 цаг 5 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

4 цаг 5 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

4 цаг 5 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

4 цаг 5 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

4 цаг 5 мин