Ус чандмань эрдэнэ

2019-05-31
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.СУГАР Дэлхийн хүн ам 7.5 тэрбумд хүрч үржихийн хэрээр усны хэрэглээ эрс өсч байна. Үүний улмаас цэвэр усны нөөц манай гариг дээр эрс багасах болсон нь хүн төрөлхтөнийг түгшээж буй хамгийн ноцтой асуудал болов. Зарим оронд ундны усныхаа төлөө өөр хоорондоо дайтахад хүрэх цаг ойрхон болчихоод байна Үүнтэй хобогдуулан тэртээ 1990-иэд онд хүний хайр гамгүй, ухаалаг бусаар хандсны уршгаар Төв Азийн сувдан сондор гэгддэг байсан Арал тэнгис сүйрэлд автсныг эргэн санахад илүүдэхгүй. Загас жараахай элбэгтэй, мяралзан долиготсон тэр сайхан нуурын нэг хэсэг нь хатаж ширгээд алга болдог байгаа. Хогжирсон давслаг гадаргуу нь өгөршиж хатан, хамхуул элстэй холилдон бургиж, эзгүй хээрийн туйран босдог улаан цурам болсон юм даг. Харин саяхнаас Арал тэнгисийн тэр хэсэг эргэн амь орж байгааг казахын хэвлэл мэдээллийн хэрэгслээс олж хараад баярлан хөөрсөн найз маань над руу утасдаж сэтгэлд өег мэдээ дуулгаж байж билээ. Гэхдээ урд хөршийн маань аминчхан гэх юм уу, бодлогогүй гэх юмуу үйлдэлийн уршгаар төстэй гамшиг Төв, Дорнод Азийн нутагт нүүрлэж эхлээд байгаа нь дорхийг бичихэд хүргэв. Сүүлийн 30 жилд урд хөршид нэн хурдтай өрнөж буй үйлдвэржилт болон тариан талбайдаа үй олон услалтын системүүддийг үр ашгийг нь эс тооцоолан байгуулан, хайр гамгүй ус хэрэглэж ирсэн нь дотооддоо төдийгүй хөрш орнууддаа гамшиг руу хөтөлж байна. Олон улсын байгууллагын тооцоогоор 1.5 тэрбум хүнтэй энэ улс дэлхийн усны нөөцийн 30 хувиас илүү хувийг хэрэглэж байна. Монгол, Оросын зүүн талын хятадтай залгаа нутгуудаар ч усны асуудал аюулын харанга дэлдэх болжээ. Монгол, Хятадын хил дамнасан Буйр нуурын статус өнөө хэр тодорхойгүй, Хятадын талаас хяналтгүйгээр загас хэт их барьж ирсэн нь экологийн тэнцвэрт байдлыг үгүй хийв. Дорнод аймгийн нутгийн иргэд олон жил энэ талаар ярьж байгаа ч одоо анзаарч хайхрах хүнгүй болсон гэлтэй. Нөгөөтэйгүүр, Хятад улс Оршун голын урсацыг “сайжруулах” үүднээс Халх голын урсацаас авах арга зам эрэлхийлж байна. Ингэх аваас Буйр нуур болон ойр орчмын Рамсарын уст намгархаг газар хатах эрсдэлтэй юм. Хятадын талын аминчхан агаад хайнга үйлдлүүдээс болж жижиг гол горхи нь үгүй болж том голуудын ус хэт их химийн бодисоор бохирдлоо. Үүнээс болоод зарим бүс муж дүүрэгт нь цөлжилт нэмэгдэн тэндхийн загас,усны бичил амьтад үгүй болж ирлээ. Зарим газар нь тээврийн усан онгоц хөвөх тэнхэлгүй хайрдахаар гүехэн болжээ. Манай улсаас урсан гардаг Онон, Хэрлэн гол нь Амар мөрнийг тэтгэдэг том цутгал голууд билээ. Хятадын нутгийг дамжин урсдаг энэхүү Амар мөрөн мэт голуудын ус хэт бохирдож, нефть бүтээгдэхүүний болон бордооны их хаягдлаас болж энэ мөрний ус нэн хортой болж зэргэлдээх оронд гамшиг тарьж байна. Амар мөрний эрэг дээр хэд хэдэн УЦС барихаар төлөвлөгөөгөө хэрэгжүүлж, уг мөрний усыг хятадын дотоодын хэрэгцээнд хэт их ашиглах аваас мөдхөн энэ мөрнийг тахиа ч чөлөөтэй гаталдаг болно” гэж Оросын хэвлэлүүдэд бичих болжээ. Оросын эсэргүүцлийг үл харгалзан Хятадын тал сүүлийн арваад жил Далай нуурыг “сэргээх”-ээр Хайлаар (Аргун голоос суваг татсан. Энэ суваг нь голын усыг Далай нуур луу хуваарилснаас болж Оросын нутаг дэвсгэр дээрх Аргун голын татмын уст намгархаг газарт сөрөг нөлөөлөл үзүүлж байна. ОХУ-ын Сибирийн их сургуулийн профессорын бичснээр бол “Эрчис мөрнөөр тэжээгддэг Орос дахь голуудын усны нөөцүүд эрс багассанаас Омск, Курган, Тюмень мужуудын усны хангамжид бэрхшээл учруулан, усан тээврийн онгоцны үйл ажиллагаа нь доголдох янзтай болж. Мөн Обь-д цутгадаг Эрчисийн их бохирдолтой ус нь Обь мөрний усны хуримтлалд сөргөөр нөлөөлөх болжээ”. Брахматура голын Хятадад байх эх болон Или, Эрчис зэрэг Төв Азийн орнууд руу урсдаг голуудын эхүүд сансрын хиймэл дагуулаас бараг харагдахаа больжээ. Хараат бус, бие даасан судалгааны институудын хийж буй судалгаагаар Или- голын ус ойрын жилдүүдэд 40 хувиар басгаж буй бол Эрчис мөрний ус байх зохистой түвшин, хэмжээнээсээ өнөөдөр 43 хувиар буурчээ. Энэ голууд цутган амин тэжээл нь болж ирсэн Балхаш, Зайсан нууруудыг ойрын жилүүдэд Арал тэнгисийн адил эмэгнэлтэй хувь заяа хүлээж байна. Эх сурвалж: www.polit.mn
Пүрэвбадам
💧
Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд болсноос хойш Монгол Улс оносон уу, алдсан уу?

Л.Оюун-Эрдэнэ 2021 оны нэгдүгээр сарын 27-нд Ерөнхий сайдаар томилогдож, 29-нд

1 цаг 57 мин
“...Төмөр замын гэрээ юу, нүүрсний гэрээ юу” гэдгийг Ц.Туваан сайд тодорхой тайлбарлаж чадахгүй байна

УИХ-аар Гашуунсухайт-Ганц мод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний

1 цаг 57 мин
Орон сууцны мкв-ын дутуугаа хэнээр “нөхүүлэх” вэ?

“Зууны мэдээ” сонин ээлжит эрэн сурвалжилгаараа “Орон сууцны мкв “ордер”

1 цаг 57 мин
Доктор Л.Мөнх-Эрдэнийн "Монгол үндэстэн геноцидийн тавцанд: Монгол ба БНХАУ-ын үндэстний бодлого дахь Монгол үндэстэн" нийтлэлийг хүргэж байна

Доктор Л.Мөнх-Эрдэнийн "Монгол үндэстэн геноцидийн тавцанд: Монгол ба БНХАУ-ын үндэстний бодлого дахь Монгол үндэстэн" нийтлэлийг хүргэж байна

13 цаг 19 мин
Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Лаос улсын “Таналенг” хуурай боомтын үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцлоо

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Лаос улсын “Таналенг” хуурай боомтын үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцлоо

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Уламбаяр: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк улсад археологийн дипломат ажиллагаа явууллаа

Төрийн тэргүүний  БНТУ-д хийсэн төрийн айлчлалын зарим үр дүнгийн талаар ХИС-ийн профессор, Шинжлэх ухааны доктор Д.Уламбаяртай ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Стратегийн ордуудын 34 хувийг Баялгийн санд бөөгнүүлэх “стратеги” байна уу?

Уг нь Монгол Улс Үндэсний баялгийн сангийн тухай хуультай болоод есөн сар гаруй болж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Министр тауэр” дахь оффис, Ар гүнт дэх хаус хоёрт шүүхтэй холбоотой юу болдог вэ?!

Зургаан жилийн өмнө, 2019 оны зургаадугаар сарын 26 нд ШЕЗ-ийн саналаар 17 шүүгчийн бүрэн эрхийг т

Өчигдөр 06 цаг 00 мин
Фридрих Шеллингийн 7 афоризм

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр” буландаа нэгдүгээр сарын 27-нд төрсөн өдөр

Уржигдар 16 цаг 23 мин
П.Батчулуун эмчийн бие муудаж, III эмнэлэгт хүргэгджээ

П.Батчулуун эмчийн бие муудаж, III эмнэлэгт хүргэгджээ

Уржигдар 15 цаг 17 мин