“Министр тауэр” дахь оффис, Ар гүнт дэх хаус хоёрт шүүхтэй холбоотой юу болдог вэ?!

2025-01-28
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.БАЯР

 

Зургаан жилийн өмнө, 2019 оны зургаадугаар сарын 26 нд ШЕЗ-ийн саналаар 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх Ерөнхийлөгчийн зарлиг гарч байв. Тэдний зарим нь Салхитын мөнгөний ордыг булаалдсан гадаадын иргэдээс авлига авсан байлаа. Тэр нь хоёр жилийн дараа шүүхээр тогтоогдсон. Мөн 2020 оны арванхоёрдугаар сарын 8-ны хөл хориотой үед нэр бүхий зургаан шүүгч “Энканто” хотхонд өмгөөлөгч Б-той хамт хонож, архидан согтуурсан асуудал гарсан. Үүнийг 2022 онд Шүүхийн сахилгын хороо шийдвэрлэсэн.

Гэтэл 2025 оны эхний өдрүүдээр “Энканто” саунд нэгэн шүүхийн шийдвэрийг тохирох уулзалт болсон” гэдэг мэдээлэл цацагдсан. Ерөнхийдөө, “Тэнд видео жастис явагдсан” гэдэг нэр томьёотой яригдаж байгаа тэр явдалд хэн ч хариу өгөөгүй байна. Энэ мэтийн шүүгч нарын ёс зүйтэй холбоотой мэдээлэл хуучраагүй байтал өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс эхлээд дахиад нэг ноцтой зүйл яригдаад уналаа. Албан бус мэдээлэл, гэхдээ Монгол төрийн гурван засаглалын нэг болох шүүхтэй холбоотой таагүй зүйл яригдах нь шударга ёстой харшилж сонсогддог. Тэр нь явсаар шүүхийн нэр хүндэд л сэв суулгаад дуусдаг. Жишээ нь, 2024 оны сүүлчээр УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарыг Хөгжлийн банкны хэргээр буруутгасан шийдвэрийг гаргасан. УИХ-ын сонгуульд нэр дэвшихэд нь шүүхээс “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутад тооцогдож байгаагүй” гэсэн лавлагаа тодорхойлолтыг СЕХ-нд хандаж гаргаж өгсөн.

Тэгсэн атлаа УИХ-д сонгогдонгуут нь “Буруутай” хэмээсэнд олон нийт "Улс төрийн шийдвэр" гээд эргэлзээтэй хандаж байна. Тиймээс шүүхийн талаарх сүүлийн үеийн таатай бус мэдээллүүдийг ажиг сургийн түвшинд, сонссон дуулсан хэмжээндээ хүргэх нь зөв гэж үзэв. Тодруулбал, хотын төвийн “Министр тауэр” дахь нэгэн оффис, мөн хотын захын Ар гүнт дэх хауст шүүхтэй холбоотой маш ноцтой үйл явдлууд өрнөдөг. Тэнд чухам юу болдог нь одоохондоо тодорхойгүй байна. Бас “Монголын шүүх “Ихэр гурвын бүлэглэл”-тэй болсон” гэдэг яриа ч чих дэлсээд авлаа. Гэхдээ эдгээр нь одоогоор бүрэн бус мэдээлэл буюу “бор шувуу” гэдгийг тодруулах нь зүйтэй биз ээ. Ямартай ч “Шүүхийн дээд түвшний хүмүүстэй холбоотой” гэх эдгээр бүрхэг мэдээлэл удахгүй ил тодорхой болох тухай ярьж байна. Бид ч эдгээр мэдээллийн мөрөөр сурвалжилж дэлгэрүүлэн олж мэдвэл нэн даруй хүргэх болно.

Эх сурвалж: “Зууны  мэдээ” сонин

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 28. МЯГМАР ГАРАГ. № 17 (7513)

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Өчигдөр 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Өчигдөр 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Өчигдөр 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Өчигдөр 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Өчигдөр 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Өчигдөр 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Уржигдар 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Уржигдар 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Уржигдар 10 цаг 34 мин