Разак Багиндагийн гараар бичсэн зурвасыг илрүүлжээ

2019-05-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА 2006 онд Малайзад амиа алдсан Ш.Алтантуяагийн хэргийн захиалагчийг илрүүлэх шүүх хурал өнгөрсөн мягмар гаригт тус улсад болжээ. Энэ үеэр гэрч нараас мэдүүлэг авсан байна. Шүүх хурлын зарим мэдээллийг Малайзийн мэдээллийн “thestar.com”-д нийтэлсэн байлаа. Мэдээллээс тоймлон хүргэж байна. Улс төрийн шинжээч Абдул Разак Абдулла Багиндагийн нарийн бичгийн дарга Дээд шүүхэд өгсөн мэдээлэлдээ дарга нь гэртээ харихыг хүссэн гэжээ. Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн хэргийн захиалагчийг илрүүлэх энэхүү шүүх хуралд гэрчээр оролцсон 36 настай Сити Айсях Мохд Азлан “Абдул Разак нь Азиллад “Амина” (Ш.Алтантуяаг тэгж дууддаг байсан бололтой)-г хөнөөх захиалга өгөөгүй” гэж мэдэгджээ. Энэхүү гэрч нь 2006 оны арваннэгдүгээр сард Куала Лампурын захын хорооллын Жалан Ампан зам дахь Total Nexus компанид ажилладаг байсан юм. Хэрэг гарах үед Абдул Разак түүнд “Ямар нэг муу юм болчихлоо” гэж хэлсэн аж. Ш.Алтантуяагийн гэр бүлийн өмгөөлөгч Сангийт Каур Део “Ямар нэгэн муу зүйл гэж юу хэлээд байгааг тайлбарлаж өгөхгүй юу” гэсэн хүсэлтэд Сити Айсях “Абдул Разак “Амина” үхчихсэн байна” гэж хэлсэн хэмээн тайбарласан байна. Шүүх хурлын үеэр гэрч Ш.Алтантуяагийн зургийг заан “Энэ бол Амина” гэж мэдүүлжээ. Энэхүү хэрэгт цагдаагийн дарга асан Азилла мөн өмнө нь цагдаа байсан Сиру Азхар Ухар болон улстөрч Абдул Разак нарын гурван хүн буруутгагдаад байгаа юм. Тэгвэл Разак Багинда гараар бичсэн зурвасаа цагдаа нарт өгсөн талаар шүүхээс мэдээлсэн байна. Энэ талаар Малайзийн мэдээллийн “thestar.com” сайтад өнгөрсөн мягмар гаригт мэдээлснээр “Абдул Разак Багинда нь гараар бичсэн зурвасаа 2006 оны арваннгэдүгээр сарын 14 болон 15-нд өгсөн” гэж мэдэгдлээ. Малайзын эзэн хааны цагдаагийн газарт ажиллаж байсан, өдгөө 47 настай Ахмад Абу Бакар энэхүү шүүх хуралд гэрчээр мэдүүлэг өгчээ. Тэрээр Абдул Разак дараалсан хоёр өдрийн огноо (2006 оны арваннэгдүгээр сарын 14-15)-той гар бичмэл бүхий зурвасыг олж илрүүлсэн гэдгээ хариуцлагатайгаар мэдэгджээ. Энэхүү гар бичмэлийг факсаар ирэх үед тэрээр олж илрүүлсэн байна. Зурваст зочид буудлын нэр болон “Амина” гэсэн нэр бисэн байсан хэмээн мэдэгджээ. Эх сурвалж: www.polit.mn
Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг

39 мин
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

2 цаг 45 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

Өчигдөр 06 цаг 00 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин