Н.ДАЯН
2013 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн зургаан настай хүүхдийг Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуульд элсүүлэх бүртгэл 2019 оны тавдугаар сарын 13-ны даваа гаригт эхэлнэ. хэмээн Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ. Бүртгэл энэ сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ.
Харин таван настай буюу 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй хэмээн Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ анхааруулж байна. Энэ хичээлийн жилд 38.232 сурагч нэгдүгээр ангид элсэн орох ажээ. Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж бусад төлбөр авахгүй.
Бүрдүүлэх материал:
- Хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувилбар болон хуулбар
- Эцэг эх болон асран хамгаалагчийн үнэмлэх хуулбарын хамт
- Хүүхдийн 3х4 хэмжээтэй нэг хувь цээж зураг
- Шилжилт хөдөлгөөн хийсэн бол холбогдох материалыг авчирна.
- Шаардлагатай тохиолдолд УБЕГ-ын лавлагаа болон бусад нэмэлт материалыг үзнэ.
Элсэлтийн явцын мэдээг 2019 оны тавдугаар сарын 17, 24-нд гаргаж мэдээлнэ.
Хамран сургах тойрог
Жич: Нийслэлийн 11 дүгээр сургууль VI ангиас элсэлт авдаг тул хамран сургах тойрогт ороогүй болно.
Эх сурвалж www.polit.mn