АНУ-ын дотоод зөрчил дээрх хятадын идэвхтэй тоглолт

2013-10-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.БАРС

Бүтэн сарын турш дэлхийн тэргүүлэгч гүрэн АНУ 2014 оны төсвөө баталж чадалгүй дефолт буюу нэг ёсны дампууралд хүрэхийн даваан дээр хоёр том нам нь арайхийн зөвшилцөлд хүрсэн билээ. АНУ-ын дефолтоос үүдэн гинжин урвалаар өрнөж болох даяар эдийн засгийн хямрал өрнөх вий гэж түгшиж байсан бусад улс орон ч америк улстөрчид зөвшилцөлд хүрсний дараа сая нэг тайвшрах шиг. Энэ сарын 17-ноос хойш улсын төсвөөс санхүүждэг бүх байгууллага хэвийн горимоор дахин ажиллаж эхэлсэн билээ.

Дефолт гэдэг нь бусадтай хийсэн зээлийн гэрээний дагуу төлөх учиртай зээлийн хүү, үндсэн өрөө хугацаанд нь төлж чадахгүйд хүрэхийг хэлдэг. АНУ түүхэндээ 1790 онд хамгийн хэцүү дефолтод орон төлөх өрөө бүхэл бүтэн арван жилээр хойшлуулж буйгаа зарлахад хүрч байсан гэх. Үүнээс хойш тус улс арай бага цар хүрээтэй дефолтыг 1862 онд иргэний дайныхаа үеэр, 1930-аад онд Их депрессийн үеэр амсч байсан түүхтэй.

Аливаа улс төлбөрийн чадваргүй болж байсан хэд хэдэн тод жишээ байдаг. ОХУ 1998 оны наймдугаар сарын 17-нд хэд хэдэн төрлийн төлбөрөө тодорхой бус хугацаагаар зогсооход хүрсэн тухайгаа мэдэгдэж байсан бол БНАСАУ 1987 онд, Мексик 1994 онд, Аргентин 2001 онд, Уругвай 2003 онд дефолтод орж байжээ. 

Олон улсын шинжээчдийн үзэж буйгаар АНУ-ын улсын төсөв дээрх дотоод зөрчил манай урд хөрш БНХАУ-д хамгийн ашигтайгаар туссан гэнэ. БНХАУ нь АНУ-ын Засгийн газрын хамгийн том зээлдүүлэгч. Бээжин АНУ-ын Засгийн газраас гаргасан 1.3 их наяд ам.долларын өрийн бичиг эзэмшдэг билээ. Энэ бол албан ёсны тоо. Урд хөрш маань зуучлагчдаар дамжуулан үүнээс ч их үнэт цаасны эзэн байж болох. АНУ-ын Бүгднайрамдах намын “Цайны фракц”-ийнхны үзэж буйгаар тус улс Бээжинд хэдийнэ 3.5 их наяд ам.долларын өртэй ажээ.

Иймээс ч БНХАУ-ын Сангийн дэд сайд Жу Гуанжоу мэдэгдэл хийхдээ, АНУ-ын эдийн засагт оруулсан хөрөнгө оруулалтыг нь хамгаалах тодорхой улс төрийн шийдвэр гаргахыг Вашингтоноос уриалсан юм. Угтаа бол хятадууд дипломат хэллэгээр “сэтгэл түгшиж” буйгаа албан ёсоор илээрхийлээд амжсан нь энэ. Угтаа бол урд их хөрш АНУ-ын төсвийн асуудал америкуудын дотоодын асуудал биш шүү гэдгийг анхааруулсан хэрэг гэнэ.

Вашингтон үгийг нь  үл тоовол Бээжин АНУ-аас хэдий хэмжээний авлагатайг дэлхий даяар ил тод мэдэгдэж болзош­гүй аж. Тийм алхам хий­вэл энэ нь шууд утгаараа сүрдүүлэг гэсэн үг.

Харин бодит алхмын тухайд гэвэл Бээжин АНУ-ыг зээлийн гэрээний заалтуудаа цаг тухайд нь гүйцэтгэж чадахгүйг мэдэгдэн авлагаа Америкийн томоохон компаниудын хувьцаагаар барагдуулах шахаа үзүүлж болох тухай шинжээчид ярих боллоо. Ийм тохиолдолд манай урд хөрш юуны түрүүнд Зүүн-Өмнөд Азид идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг Америкийн газрын тос, тээвэрлэлт, хөрөнгө оруулалтын томоохон компаниудын хувьцааг сонирхох нь ойлгомжтой юм.

АНУ-ын дотоод хямрал үргэлжилсээр байх хооронд БНХАУ дээрх компаниудад хэсэгчилсэн хяналттай болсноор юанийг дэлхийн өөр нэг валют болгох боломж нээгдэж эхэлнэ. Дэлхийд биш гэхэд Ази-Номхон далайн бүс нутагт тогтворгүй ам.долларын оронд юань олон улсын гүйлгээний гол валют болох бүрэн боломжтой гэж олон улсын эдийн засагчид үзэж байна.

Товчдоо бол АНУ-ын дотоод зөрчлийг ашиглан өөрт ашигтай тоглолт хийж чадаж байгаа цорын ганц улсаар манай урд хөрш тодроод байгааг олон улсын нэр хүнд бүхий бүх шинжээчид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрчээ.

Гэхдээ БНХАУ-аас гадна арлын Японы Засгийн газар АНУ-д үүссэн нөхцөл байдалд сэтгэл түгшиж буйгаа илэрхийлсэн нь мөн анхаарал татаж байгаа юм. Токио өөрийн үндэсний валют йенийг олон улсын тавцанд “сойх” эрмэлзэл дүүрэн буй нь энэ мэдэгдлийн цаад утга нь.

Япон нь БНХАУ-ын дараа орох АНУ-ын Засгийн газрын гол зээлдүүлэгч билээ. Токио АНУ-ын 1.13 их наяд ам.долларын өрийн бичгийг эзэмшдэг аж. Гэвч йенийн ханш юанийг бодвол ам.долларын ханштай дэндүү хамааралтай байдаг тул олон улсын төлбөрийн хэрэгсэл болох магадлал өндөр биш ажээ.

Хэдийгээр АНУ-ын улс төрчдийн төсвөө батлах асуудал сүүлийн жилүүдэд тогтмол гацаанд орсны дараагаар л шийдэгддэг “уламжлал”-тай болсон тул орон дефолтод унах магадлал ямар ч байсан ойрын хэдэн жил туйлын бага юм. Тэгээд ч дефолт нь АНУ-ын дотоодынх нь улс төрийн хүчнүүдэд ч, БНХАУ, Япон, Саудын Арави, БНСУ, ОХУ гээд томоохон зээлдүүлэгчдэд ч ашиггүй билээ.  Иймд дэлхийн эдийн засгийн зүтгүүрийн үүргийг гүйцэтгэсээр ирсэн АНУ-ын Засгийн газар дампуурна гэдэг дэндүү хол сонсогдоно.

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

3 цаг 48 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

4 цаг 8 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

4 цаг 12 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

4 цаг 15 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

4 цаг 18 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

4 цаг 20 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

5 цаг 24 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

15 цаг 33 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

15 цаг 33 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

15 цаг 33 мин