“Тавантолгой” ХК комплаенс нэвтрүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа

2019-05-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР Төрөөс компанийн нийгмийн хариуцлагын талаар баримтлах бодлогын баримт бичгийг батлан гаргах гэж байгаатай холбогдуулан Компанийн засаглалын үндэсний зөвлөлөөс компаниудад засаглалаа сайжруулах талаар санал хүргүүлж хамтран ажиллахаар болжээ.  Энэ хүрээнд Өмнөговь аймгийн орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК нь Компанийн засаглалын үндэсний зөвлөлтэй хамтран “Сайн засаглал” хөтөлбөрийг нэвтрүүлэхээр болж,  “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Р.Сэддорж, КЗҮЗ-ийн дарга Д.Ганбаяр нар гэрээнд гарын үсэг зурсан юм. Комплаенс гэдэг нь компанийн дотоод хяналтыг олон улсын стандартад хүргэх, засаглалын ил тод байдлыг хангаж хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг дээдлэх, байгаль орчинд сөрөг нөлөөгүй хариуцлагатай уул уурхайн олон улсын шинэ стандартыг нэвтрүүлэх юм. Түүнчлэн олон нийттэй харилцах хөтөлбөр, нийгмийн хариуцлагын олон улсын ISO 26000 стандартын долоон үндсэн зарчмыг хангуулах юм. Ингэснээр тус компани дэлхийн стандартад нийцсэн нийгмийн хариуцлагыг дээдлэгч жишиг компани болно гэж  КЗҮЗ-ийн дарга Д.Ганбаяр онцолж байв. Хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээ байгуулах арга хэмжээнд тус компанийн ажилчид оролцсон юм. Комплаенс нэвтрүүлэх хөтөлбөрийг олон улсын хуульч доктор Ж.Оймандах, нийгмийн хариуцлагын хөтөлбөрийг КЗҮЗ-ийн зөвлөх, судлаач  Ц.Наранцэцэг нар хэрэгжүүлнэ. Хөтөлбөр хоёр жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд цаашид  орон нутгийн болон төрийн  өмчит бусад компаниудад хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй  ажиллаж байна. Эх сурвалж:www.polit.mn
“Зууны мэдээ” сонины Трэнд зочид 2024 оноо ингэж дүгнэв

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг

5 цаг 2 мин
Хүүхдийн өмнөөс хэн ч гомдож болно

Амралтын өдрийг Хуягаагийн гэр бүл хамтдаа хөгжилтэй өнгөрөөж

5 цаг 2 мин
Улстөрчийн хэн байсныг “улс төрийн тайз”-наас буугаад ард түмний дунд алхаж чадаж байгаа эсэхээс хар!

Сталин нэгэнтээ “Намайг үхэхээр миний шарил дээр баахан хог новш овоолох биз.

5 цаг 2 мин
Монгол Улсын Ерөнхийлөгч асан “Цөмийн зэвсгийг хориглосноор гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ”

Цөмийн зэвсгийг хориглосноор илүү гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ.

16 цаг 7 мин
Ч.Оюунцэцэг: “Тугалчин хүү” коллагентай тос бол жинхэнэ гайхамшиг

“Тугалчин хүү” коллагентай тос үйлдвэрлэгч “Doctor Bai” компаниас ханиад

Өчигдөр 06 цаг 00 мин
2024 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал

-“Зууны мэдээ” сонин энэ онд Монгол Улсад өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна-

Өчигдөр 06 цаг 00 мин
М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ

Утааны сонсгол удахгүй болно. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан 19

Өчигдөр 06 цаг 00 мин
Хар-ус нуурын арлуудыг сүйтгэж буй Заарт харх

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж

Уржигдар 17 цаг 51 мин
“Урантай урангүй улс хөгжинө”

Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг

Уржигдар 15 цаг 44 мин
“Тугалчин хүү” эмчилгээний тос 1+1 урамшуулал зарлажээ

“Тугалчин хүү” брэндийг үүсгэн байгуулагч “Доктор бай” компани ханиад

Уржигдар 14 цаг 24 мин