Бо Силай: Хэзээ нэгэн цагт үнэн ялна

2013-09-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.БАРС

Ердөө жил гаруйн өмнө манай урд хөршийн шинэ удирдагч болох магадлалтай нөлөө бүхий ултөрчдийн нэгд зүй ёсоор тооцогдож байсан Бо Силайн ялын дүгнэлт гарчээ. Түүнийг их хэмжээний авлига авсан гэж үзэн бүх насаар нь хорих, улсын өмч хөрөнгө шамшигдуулсан тул 15 жил, албан тушаалаа зүй бусаар ашигласан тул долоон жилийн ялыг тус тус оноосон байна.

Мао Зедун, Дэн Сяопин нарын ойрын хамтран зүтгэгч Бо Ибогийн хүү, БНХАУ-ын шинэ дарга Ши Жинпиний өрсөлдөгч фракцын нөлөө бүхий төлөөлөгч байсан түүнийг 4.3 сая ам.долларын авлига авсан гэдгийг мөрдөн байцаалтын явцад хөдөлбөргүйгээр тогтоосон аж. 

Өнгөрсөн наймдугаар сард “зууны” нэр авсан Бо Силайг шүүх хурал БНХАУ-ын Шандун мужийн Цинань хотод болсон билээ. БНХАУ-д ийм “нээлттэй” хурал урьд өмнө болж байгаагүй гэх. Тус улсын шинэ удирдлага ямар ч хүн хуулиас гадуур байхгүй гэдгийг нотлох үүднээс энэ шүүх хурлыг зохион байгуулсан гэж олон улсын цөөнгүй эх сурвалж дүгнэсэн. Мөн хатуу чанд ялын дүгнэлт гарна гэдэгт эргэлзэгчид бараг байгаагүй.

Шүүх хурлын явцад өдгөө 64 настай Бо Силай түүнд тулгасан бүх хэргийг үгүйсгэн өөрийгөө буруугүй гэж мэдэгдсээр байсан билээ. Ялын дүгнэлт гарахаас хэд хоногийн өмнө тэрээр гэр орныхондоо шоронгоос захидал бичихдээ, “Намайг хилсээр яллаж байгаа тул хэзээ нэгэн цагт үнэн ялна гэдэгт эргэлзэхгүй байна. Би энэ шоронгийн өрөөнд ялын дүгнэлтийг тайван хүлээж сууна. Аав маань амьдралынхаа туршид шорон, гянданд цөөнгүй хоригдож явсан. Хэдий тийм ч тэр үзэл бодлоосоо ухарч байгаагүй.

Аав минь одоо миний дагаж мөрдөх үлгэр дууриал болж байна. Аав, ээж маань хэдийнэ тэнгэрт хальсан ч тэдний зааж зөвлөж байсан сургааль намайг зоригжуулсаар. Тэдний амьдралын замналыг би одоо илүүтэй бишрэн хүндэлж байна. Миний байдал ямар ч хүнд хэцүү байсан би давж гарч чадна. Би дэрэн доороо ээжийнхээ гэрэл зургийг хадгалж буй. Иймд би энд ганцаардаагүй. Ээж минь үргэлж надтай хамт” гэж бичжээ.

Ялын дүгнэлт гарснаар Бо Силай Хятадын улс төрөөс бүрмөсөн арчигдаж, Ши Жинпин өрсөлдөгчгүйгээр улсаа өөрийн төлөвснөөр удирдан залах боломж нээгдэж буйг дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагууд цохон тэмдэглэж байна.

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

6 цаг 20 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

6 цаг 25 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

7 цаг 34 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

9 цаг 9 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

12 цаг 4 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

16 цаг 52 мин
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай

16 цаг 52 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Өчигдөр 12 цаг 03 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

Өчигдөр 11 цаг 45 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Өчигдөр 11 цаг 40 мин