
Х.ОЮУНБОЛД
2.Египетийн Эль Дабаа мужид анхны цөмийн эрчим хүчний цахилгаан станцыг 2020 оны долдугаар сараас барьж эхэлнэ гэж тус улсын цахилгаан, эрчим хүчний, яамнаас мэдээлсэн байна.
3.Европын холбооны Зөвлөл Европын комисст үйлдвэрийн бүтээгдэхүүнд тавьсан хоригийг цуцлуулах талаар хэлэлцээрийг АНУ-тай хийхийг зөвшөөрсөн байна.
4.Израйлийн Тель Авив хотын их сургуулийн эрдэмтэд хүний эд эс, 3D хэвлэгч төхөөрөмжийг ашиглан анх удаа хүний зүрх гаргаж авчээ.
5.Францын Парисын Дарь эхийн сүмд энэ сарын 15-16-нд түймэр гарчээ. Түймрийг унтраасан ч нөхөн сэргээх боломжгүй хохирол учирсан байна.
7.Венесуэлийн Засгийн газар тус улсын 43 төрийн албан хаагчид хориг тавьсныг буруушааж, хууль бус гэж үзэж байгаагаа мэдэгдэв.
8.Арабын лигийн ерөнхий нарийн бичгийн дарга Ахмед Абул Гейт АНУ-д Голаны өндөрлөгийг Израйлийн газар нутаг болон Ойрхи Дорнодод энхтайван тогтоох асуудал аюултай болж байгааг зөвшөөрөх үлдээд байна гэв.
9.Ройтерс” агентлаг АНУ БНХАУ-д худалдааны хэлэлцээр байгуулах нөхцөлтэйгөөр үйлдвэрийн татварыг бууруулах шаардлагаа зөөлрүүлсэн гэж мэдээлэв.
10.ОХУ, Арабын орны хамтын ажиллагааны чуулганы үеэр талуудын төлөөлөгчид Ливид хэвийн байдал тогтоохын тулд хүчин чармайлтаа үргэлжлүүлэхээр тохиролцсон байна.
11.“Викилийкс” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанжид Европын парламентын нэр хүндтэй шагнал болох Мальта улсын сэтгүүлч Дафне Каруана Галициягийн нэрэмжит хэвлэлийн эрх чөлөөний шагналыг олгожээ.
13.БНХАУ-ын Засгийн газар Венесуэлийн эсрэг дангаараа хоригийг чангатгахыг Лимагийн бүлэг уриалсныг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна.
14.“Time” сэтгүүл энэ жилийн шилдэг, нөлөө бүхий 100 хүнийг нэрлэсэн жагсаалтыг гаргажээ. Жагсаалтад ерөнхийлөгч Доналд Трамп, Мексикийн ерөнхийлөгч Андрес Мануэл Лопес Оврадор нар багтжээ.
15.Израйлийн ерөнхийлөгч Реувен Рублин тус улсын ерөнхий сайд Бенжамин Нетаньяхуд шинэ Засгийн газраа бүрдүүлэхийг өнгөрсөн долоо хоногт болсон парламентын сонгуульд түүний тэргүүлдэг Ликуд нам нь ялалт байгуулсны дараа тушаасан байна.
17.ОХУ Москвад Киевийн зүгээс тавьсан хоригийг эсэргүүцэж хариу арга хэмжээ авчээ. Украйнд газрын тос болон бусад бүтээгдэхүүнийг зөвшөөрөлгүйгээр экспортлохыг хориглосон арга хэмжээг зургадугаар сарын 1-нээс хэрэгжинэ гэж ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев мэдэгджээ.
18.БНХАУ сарыг судлах ажиллагааныхаа хөтөлбөрийн хүрээнд бусад орныг сар руу нисэх “Chang’e 6” сансрын хөлгийг бэлдэхэд хамтран ажиллахыг урьсан талаар энэ хөтөлбөрийн удирдагч Лю Цчизжун мэдэгджээ.
19.Парисын Дарь эхийн сүм таван жил ажиллахгүй гэж Францын Соёлын сайд Франк Риестер хэллээ.
20.Пхеньян Вашингтонтой хийж байгаа цөмийн зэвсгээс ангижрах хэлэлцээрийг үргэлжлүүлэхийн тулд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеог арай илүү хариуцлагатй нэгнээр солихыг хүссэнийг Хойд Солонгосын Гадаад яамны АНУ-тай холбоотой асуудлыг хариуцсан дарга Квон Чен Гун мэдэгдэв.
2019-04-19
21.Францын цагдаагийнхан тус улсын ерөнхийлөгч Эммануэл Макроны эсэргүүцсэн шар хантаазтануудын жагсаалыг Парисын Дарь эхийн сүмийн ойролцоо хийхийг хориглосон байна.
22.Бээжин ОХУ, Хойд Солонгосын харилцаа бэхжиж байгаад сэтгэл хангалуун байгаа болон энэ хоёр орны төрийн тэргүүн нарын хийх уулзалт Солонгосын арлыг цөмийн зэвсгээс ангижруулах, энхтайвныг хадгалахад хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж буйг БНХАУ-ын Гадаад яамны хэвлэлийн төлөөлөгч Лю Канг мэдээлэв.
23.Бээжинд энэ сарын 25-27-нд болох “Нэг зам, Нэг бүс” олон улсын хамтын ажиллагааны II чуулганд 40 гаруй орны төлөөлөгч оролцоно гэж БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И мэдэгдлээ.
24.Европын хөлбөмбөгийн холбоо Их Британийн Челси багийн хагас хамгаалагч испани Педро Родригесийг Европын лигийн шөвгийн сүүлийн дөрвөн тоглолтод шалгарсан шилдэг тоглогч болохыг зөвшөөрснөө цахим хуудастаа бичжээ.
25.Украйны ерөнхийлөгч Петро Порошенко түүнтэй ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа Володимир Зеленьскийг Донбасст мөргөлдөөн гарах үеэр 2014 онд зэвсэгт хүчнийг дайчлахаас зайлсхийсэн талаар хэлэлцэхээс татгалзсан гэж буруутгасан байна.
Эх сурвалж: www.polit.mn
2019-04-15
1.Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар дахин уулзахад бэлэн байгаагаа мэдэгджээ.




2019-04-16
6.Олон улсын дүрвэгчдийн байгууллагаас Ливийн Триполь хотод болсон зэвсэгт мөргөлдөөний улмаас 18250 хүн гэрээ орхин дүрвэхэд хүрсэн гэв.





2019-04-17
12.Их Британийн Шотланд Ярдын цагдаагийн газраас Лондонд хоёр өдөр тус улсын ерөнхий сайд Тереза Мэйгийн Засгийн газраас цаг агаарын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авахыг хүсч жагссан 290 гаруй хүнийг баривчилсан гэж мэдэгдсэн байна.



2019-04-18
16.Хойд Солонгос шинэ төрлийн зэвсэг тактикийн удирдлагатай зэвсгийг туршсан талаар “КСНА” агентлаг мэдээлэв.








