Сирийн талаар АНУ ОХУ-тай тохиролцоонд хүрчээ

2013-09-16
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.БАРС

АНУ ОХУ-тай Сирийн Засгийн газрын мэдэлд буй химийн зэвсгийг олон улсын хяналтанд оруулахаар удаан хэлэлцсэний эцэст тохиролцоонд хүрч чаджээ. Швейцарийн Женев хотноо болсон хэлэлцээний үр дүнгийн талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Керри, ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров нар хамтарсан хэвлэлийн бага хурал хийсэн юм.

Дэлхийн томоохон телевизийн сувгууд энэ бага хурлыг шууд мэдээлсэн билээ. Ж.Керри эхлээд үг хэлж, “Манай хоёр орон Сирийн дэглэмийн эзэмшиж буй бүх химийн зэвсгийг бүрэн устгах эрмэлзэлтэйгээ илэрхийлж байна. Химийн зэвсгийг аль болох хор хөнөөл багатайгаар устгахад ч санал нэгдэж чадлаа. Сирийн тал өөрт байгаа энэ төрлийн зэвсгийн жагсаалтыг долоо хоногийн дотор гаргаж өгөх шаардлагатай гэж Вашингтон, Москва үзэж байна” гэжээ.

Түүний хэлснээр Сирийн Ерөнхийлөгч Б.Асадын мэдэлд байж болох химийн зэвсгийн хэмжээ болон ангиллын үнэлгээнд хоёр талын тоо баримт үндсэндээ нэгдсэн аж. Хоёр орны харилцан зөвшилцсөн төлөвлөгөөний дагуу химийн зэвсгийн олон улсын шинжээчдийн баг Сирид энэ оны арваннэгдүгээр сард багтан хөл тавьж, устгалын ажилд бэлтгэж эхлэх юм. Сирид буй химийн зэвсгийн бүх нөөцийг 2014 оны эхний хагаст багтаан дуусгахаар төлөвлөжээ.  

С.Лавров хэлэхдээ, “Энэ төлөвлөгөөний ач холбогдол гэвэл Сирид цэргийн цохилт өгөхөөс сэргийлнэ. Вашингтон ч, Москва ч Сирийн асуудлыг цэрэг дайны бус улс төрийн аргаар шийдвэх эрэмэлзэлтэйг Ж.Керри бид хоёрын хэлэлцээ нотоллоо” гэсэн байна. Дээр нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн нөлөө бүхий хоёр гишүүн орон Сирийг өөрт ногдсон үүргээ гүйцэтгэхгүйд хүрвэл олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс чанд хатуу хариу арга хэмжээ авахаар тогтжээ.

Ж.Керри үүнд нэмж хэлэхдээ, “Сирид энгийн иргэдийн эсрэг химийн зэвсэг хэрэглэсэнд аль тал буруутайг, мөн буруутныг хэрхэн шийтгэхийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрлэх болно” гэсэн юм.

Сирийн иргэний дайнд дэлхийд хориглосон химийн зэвсэг хэрэглэсэн тухай мэдээ анх өнгөрсөн сарын 21-нд ил болж эхэлсэн билээ. Тус улсын нийслэл Дамаскийн нэгэн дүүрэгт химийн үл мэдэгдэх хорт бодисын улмаас дор хаяж 1400 хүн эмгэнэлтэйгээр амь насаа алдсан юм. Сирийн Засгийн газар ч, сөрөг хүчнийхэн ч үүний бурууг нэг нэгэндээ тохсон аж.

Хорт хийг Сирийн Засгийн газар ард иргэдийнхээ эсрэг хэрэглэсэн гэх баримт олж авсан АНУ тус улсын эрх баригчдад “хүмүүжлийн” цохилт өгөх тухайгаа мэдэгдэх болсон юм. Гэвч ОХУ асуудлыг цэрэг дайны бус улс төрийн аргаар шийдэх санаачилга гарган Сири дахь бүх химийн зэвсгийг олон улсын хяналтад авч бүрэн устгахыг урилжээ.

Сири ОХУ-ын энэ санаачилгыг нааштайгаар хүлээн авснаар АНУ-ын Конгресст “хүмүүжлийн” цохилт өгөх эсэх талаархи санал хураалт хойшилсон юм. Уг нь АНУ-ын Конгрессийн дээд танхим болох Сенатын олон улсын харилцааны хорооны 10 гишүүн Ерөнхийлөгч Б.Обамагийн Сирид цохилт өгөх төлөвлөгөөг дэмжиж, долоон гишүүн эсрэг санал өгөн нэг сенатч эргэлзээд байжээ.

Товчдоо бол Ж.Керри, С.Лавровын тохиролцооны дараа, иргэний дайны галд автаад буй Сирид цохилт өгөх асуудал улам бүрхэг болж, дор хаяж арваннэгдүгээр сар хүртэл хойшилж байна.   

 

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

3 цаг 51 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

4 цаг 11 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

4 цаг 15 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

4 цаг 18 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

4 цаг 21 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

4 цаг 23 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

5 цаг 27 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

15 цаг 36 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

15 цаг 36 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

15 цаг 36 мин