Ж.Эрхэмбаатар: Беркели холын мөрөөдөл биш

2019-04-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Энэ удаагийн “Миний сургууль” буланд хуульч Ж.Эрхэмбаатарыг урилаа. Тэрээр 2005 онд МУИС-ийн  Хууль зүйн сургууль, 2016 онд Калифорнийн их сургуулийн Беркели дэх хуулийн сургуулийг төгссөн. Беркелийн хуулийн сургуульд магистрын зэрэг хамгаалсан цөөн хуульчийн нэг юм.  Түүнээс Беркели их сургуулийн тухай, монгол залуусын тэнд суралцах боломжийн талаар сонирхлоо.    “Беркели бол холын мөрөөдөл биш” гэдгийг тэрээр онцлов.  Ж.Эрхэмбаатар  2005 онд МУИС төгсөөд нэлээд хэдэн жил Монголдоо ажиллажээ.  Эрчим хүч, дэд бүтэц, компани, худалдааны болон үнэт цаасны салбарт хуулийн зөвлөхийн үйлчилгээ үзүүлж байсан гэнэ.  Тэгээд өөрийнх нь эзэмшсэн боловсрол ирээдүйд зорьж мөрөөдсөн бүхнийг нь бүтээхэд дутагдалтай санагдаж гадаадад боловсрол эзэмших болжээ.  Тухайн үед гадаадын алдартай таван сургуульд бүртгүүлж, Беркели,  EMLE хоёроос тэнцсэн хариу авчээ.  Ийнхүү Дэлхийн шилдэг арван сургуулийн дөрөвдүгээрт жагсдаг Беркелиг сонгон суралцсан түүхтэй. Тэрээр “Хэрэв залуус маань гадаадад суралцахаар нэгэнт шийдсэн бол жилийн өмнөөс сургуулиа сонгож,  суралцах хүсэлтээ 5-10 сургуульд явуулах хэрэгтэй” гэлээ.  Зарим сургууль онцлогоосоо шалтгаалан судалгааны төлөвлөгөөг шалгуур болгодог бол нөгөө хэсэг нь тухайн мэргэжилдээ гаргасан амжилтыг харж элсэлтээ авдаг байна. Ж.Эрхэмбаатар хичээлийн жил эхлэхтэй АНУ- д очжээ.  Анх сургууль дээрээ очоод олон зүйлийг гайхан хүлээж авсан байна. Тухайлбал, Сургуулиас төрөн гарсан Нобелийн шагналтнуудын автомашины зогсоол, 12 сая номтой номын сан, зэрэг олгох 300 гаруй төрлийн сургалт гээд түүнийг гайхшруулах зүйл олон байжээ.  Ийнхүү тэрээр хичээлдээ орж өдөр бүр өглөөний 08.00 цагаас 16:00 цаг хүртэл хичээллэж, түүнээс хойш номын санд сууна.  Бүхий л цагаа хичээлдээ зориулж байж  хичээлээ бүрэн ойлгодог байсан гэлээ.   Мөн тэрээр “Ер нь хүний боловсрол эзэмших хамгийн наад захын энгийн ойлголт нь сууж сурах юм билээ. Сууж сурсан хүн үр дүнтэй суралцаж чаддаг. Тэнд өнгөрүүлсэн нэг жил гаруйн хугацаанд суралцахын зэрэгцээ тухайн улсын хөгжил цэцэглэлт, дэг журам, амьдралын хэв маягтай танилцаж, өдөр бүр шинээр нүд маань нээгддэг байсан” гэлээ. Ийнхүү тэрээр   Беркелигийн их сургуулийн  Хууль зүйн сургуулийг төгсч эх орондоо ирээд “Ананд Адвокатс” ХХН-д партнер хуульч ажиллаж байна.  Мөн Монголын Хуульчдын Холбооны удирдах дээд байгууллага болох Зөвлөлийн анхны гишүүдийн нэгээр сонгогдсон байдаг. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.17 79 (6046)
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

16 цаг 20 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

16 цаг 27 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

17 цаг 5 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

18 цаг 22 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

18 цаг 29 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

23 цаг 12 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

23 цаг 12 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Уржигдар 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Уржигдар 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Уржигдар 10 цаг 34 мин