Г.Нямдулам: Дэлхийн ур чадварын тэмцээнүүдэд бид амжилттай оролцож байна

2019-04-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАМУУНТАМИР Барилгын политехникийн коллежийн захирал Г.Нямдуламтай ярилцлаа.   -Гадаад харилцааны хүрээнд оюу­тан, багш хөгжүүлэх солил­цоо­гоор ямар улстай хамтран ажиллаж байна? -Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн төслийн хоёр дахь шат нь амжилттай хэрэгжиж дуусаад одоогоор гурав дахь шатанд манай сургууль  чадамжийн төв бо­ло­хоор сонгогдоод хэрэгжих гэж байна. Төслийн хүрээнд манай сур­­гуулийн мэргэжлийн багш нар Герман улсад ур чадвараа дээшлүүлэх сур­галтад хамрагдсан. Эх орондоо ирээд бусад сургуулийн багш нарт түгээн дэлгэрүүлэх сургалтуудыг зохион байгуулдаг. Мөн ӨМӨЗО-ы Хянган аймагтай хамтын ажил­ла­гаатай. Гур­ван багш, 20 оюутан зур­гаан сарын хугацаатай суралцахаар явсан байгаа. ОХУ-ын Эрхүү хотод мөн адил тооны багш, оюутнууд турш­лага солилцохоор явсан байгаа. Манай сургуулийн гадаад харилцааны хувьд хамтын ажиллагаатай улсууд руу явах хүсэлтэй ямар ч оюутан явах боломжтой. -Багш нараа чадавхижуулах тал дээр хэрхэн анхаардаг вэ? -Сүүлийн жилүүдэд багш нарыг мэр­гэ­шүүлэх, чадавхийг нь дээшлүүлэх асуу­дал орхигдсон байсан. Энэ жилийн хувь­д багшийн хөгжлийг дээшлүүлэх жил болгож зарласантай холбоотойгоор манай сургууль нэлээдгүй ажил хий­хээр төлөвлөсөн байгаа. Тухайлбал, мэргэжлийн болон ерөнхий эрдмийн багш нарыг ажилласан жилээс нь хамаарч мэргэжлийн чиглэлээр нь сургалтад хамруулах, ажлын байрандаа өөрийгөө хөгжүүлэх нөхцлийг бий болгож, иж бүхэн компьютержүүлэх, сургууль болгонд багш хөгжлийн төвийг байгуулахаар төлөвлөсөн. Мөн Азийн хөгжлийн банкны хөдөлмөр эрхлэлтийн ур чадварыг дээшлүүлэх төсөл хэрэгжээд иж бүрэн дадлагын газар, тоног төхөөрөмжөөр хангагдах мөн багш нарын чадварыг дээшлүүлэх, сур­­­­галтын хөтөлбөрөө сайжруулан ши­­нэч­­лэх гэсэн цогц ажил хийсэн байгаа. -Засгийн газраас МСҮТ-ийн оюутнуудад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг өгдөг. Харин багш нарын цалингийн хувьд? -Засгийн газрын 24, 25-р тог­тоо­лоор мэргэжлийн багш нарын цалин нэмэгдсэн. Цалин нэмэгдсэн нь багш нарын хөдөлмөрийг үнэлэх үнэлэмж нэмэгдэж, идэвх чармайлттай ажиллахад нь хөшүүрэг болж байгаа. Төр, засгаас сүүлийн жилүүдэд МСҮТ-үүдэд онцгойлон анхаарч байгаа. Ажилласан жилийн шатлалаар 700 мянгаас нэг сая хүртэл цалин авдаг. Мөн хоол, унаа, улирал тутмын урам­шуулал гээд цалингийн тухайд болом­жийн. МСҮТ-ийн багш нарт таван жил тутамд 10 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгодог. Манай багш нарын ихэнх хувь нь саяас дээш төгрөгийн цалин авдаг. -Танай сургууль шаталсан сургал­таар оюутнуудаа сургахаар их, дээд сургуулиудтай хамтарч ажилладаг гэж байсан. Энэ талаар? -Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрөөр хичээл ордог. Хоёр их, дээд сургуультай гэрээтэй. Бүрэн дунд боловсрол олгохоос гадна барилгын үндсэн 10 мэргэжил эзэмшүүлдэг. 2.5 жилээр суралцаад төгссөн хүүхдүүддээ ахисан шатны техникчээр 1.5 жилээр барилгын долоон мэргэжлээр дэвшин суралцах боломж олгодог. Үүнийгээ төгссөний дараа тухайн хүүхдийн хүсэл, сонирхлоос хамаараад их, дээд сургуулийн III курсэд элсэн орж, инженерийн бакалаврын зэрэг эзэмших  боломжтой. -Танай сургууль оюутнуудаа Гер­­­манд цалинтай дадлагажуулдаг гэсэн? -Олон улсын герман хэлний хилийн чанд дахь төв гэж бий. Энэ эрхийг авсан анхны МСҮТ бол манай сургууль. Энэ хү­рээнд  герман хэлний хичээлийг бүх хүүх­дэд үнэ төлбөргүй заадаг. Ийм эрх авсан дэлхийн улсуудын нэгдсэн шал­галтыг Герман улсаас авдаг. Энэ жил манайх хоёр дахь шалгалтаа өгч байна. Өнгөрсөн жил хүүхдүүдийн маань 90-ээс дээш хувь нь B1 төвшний бол­зол хангаж тэнцсэн. Мөн энэ шал­гал­тад хамгийн дээд оноог нь ав­сан хүүхэд Герман улсын ААН-ийн урилгаар сард 700-900 еврогийн тэт­гэ­лэг­тэй суралцаж, дадлага хийдэг. Өн­гөр­сөн жил хёор оюутан явсан. Ийм хөтөл­бөр­тэй болсноос хойш хүүхдүүд их со­нир­хож, манай сургуулийн элсэлт нэмэгдсэн. -Оюутнууд сургуулиа төг­сө­хөөсөө өмнө ажлын байртай болдог гэж сонссон? -Манай сургуулийг төгссөн хүүх­дүүдээс 70 гаруй хувь нь ажлын байртай төгсдөг. Нийгмийн түнш­лэлийн хүрээнд 150 гаруй байгуул­лагатай хамтарч ажилладаг. Сур­гуулийн дэргэд барилгын мэргэжлийн зөвлөл, сантехник халаалт агааржуу­лалтын мэргэжлийн зөвлөл ажилладаг. Энэ зөвлөл нь хүүхдүүдийг дадлага­жуу­лах, багш нараа үйлдвэр дээрээ чадавх­жуулдаг. Эдгээр мэргэжлийн зө­лөл нь Монгол Улсдаа томд тооцогдох ААН-ийн төлөөлөл байдгаараа онц­логтой. Хүүхдүүдээ II ангиас нь үйлдвэрлэлийн дадлагад гэрээтэй ААН-д нэгдсэн журмаар гаргадаг. Төг­сөхөд нь ажлын байрны урилга өгдөг. -Танай сургуулийн брэнд мэргэ­жил юу вэ? -Яг брэнд мэргэжил гэвэл дэлхийн ур чадварын тэмцээнд манай сургууль гурав дахь удаагаа өрөгч угсрагч мэргэжлээр амжилттай оролцсон. Энэ нь дэлхийд өөрийн улсаа төдийгүй сургуулиа таниулсан гэж боддог. Бид дэлхийн ур чадварын тэмцээнд гагнуур, өрөгч гэлтгүй бусад төрөлд амжилт гаргах магадлал өндөр бий.  Хүүхдүүд цахилгаанчин, сантехникч мэр­гэжлийг их сонгон суралцдаг. Сүү­лийн үед хөгжил дэвшилтэйгээ уял­дуу­л­ан битон арматурчин эрэлттэй байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.17 79 (6046)
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

13 цаг 40 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

13 цаг 46 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

14 цаг 24 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

15 цаг 41 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

15 цаг 48 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

20 цаг 31 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

20 цаг 31 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Уржигдар 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Уржигдар 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Уржигдар 10 цаг 34 мин